Шинэ үеийн эхлэл
ӨМНӨХ XVII зуун жил дэх шинэчлэл, одоог хүртэл үзэгдэж харагдаагүй шинжлэх ухааны дэвшил нь 17-р зууны философийн критицизмд шашны тогтсон номлол, дундад зууны ертөнцийг хүртэхүйг хаях боломж олгосон. Ийнхүү соён гэгээрлийн зууныг үүсгэсэн. Энэ үеийн философичид логик сэтгэхүйгээр ертөнцийг судалжээ. Тэд шинжлэх уханы барилгын үндсийг тавьж, хуучин уламжлалыг эргэлзээнд орлов. Тэдний нийгэм улс төрийн нөхцлийн шүүмжлэл нь эцэстээ Францын хувьсгалд хүргэсэн.

→ Шинэ үеийн философи нь сонгодог ба дундад зууны уламжлалыг үгүйсгэж эхэлсэн.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
“Субьектийн” орчин үеийн концепци нь философи болон сэтгэл судлалд гарч ирсэн.
Оюун ухаан, бодит байдал нь философийн үндсэн сэдэв болсон.
Шинжлэх ухааны хувьсгалын ачаар ёс суртахуун нь шашнаас тусгаарлагдаж, нухацтай судалгаанд орсон.
Эрх чөлөө, тэгш байдал, нөхөрлөл гэсэн шинэ улс төрийн идеал нь Европод эмх замбараагүй байдлыг өдөөн хатгажээ.
УЛАМЖЛАЛААС УХРАХ
1637 онд Декартийн “Аргазкүйн тухай оюун дүгнэлт” хэвлэгдэх хүртэл философийн эх бичгүүд нь өмнөх философчдын бүтээлүүд дээр үндэслэсэн. Декарт энэ уламмжлалаа хийж дуусгажээ.
Францын философч Декарт ноцтой хямралын үед амьдарч: шашин конфессид ангилагдсан ба дундад зууны дэглэм нуран унаж, харин гуманист дүгнэлт, идеал нь 30 жилийн дайнд эргэлзэхэд хүргэсэн. Залуу насандаа энэ дайныг ажиглах боломжтой байсан Декарт тодорхой ойлгосон: тэр хүн төрөлхтөний олон талт мэдлэгт хүрэх замыг олох ёстой байв. Гэвч тэр уламжлал, шашны номлолтой нэгтгэлгүй хүрээлэн байгаа орчноосоо хайхыг татгалзав. 1637 онд Декартийн “Аргазкүйн тухай оюун дүгнэлт” хэвлэгдэх хүртэл философийн эх бичгүүд нь өмнөх философчдын бүтээлүүд дээр үндэслэсэн. Декарт энэ уламжлалаа хийж дуусгасан.
Рене Декарт 1596 онд Лаэд төрсөн ба Стокгольмед нас барав.
Байнгын эргэлзээ ба оюун ухаан нь Декартийн ертөнцийг үзэх үзлийн үндэст байсан. Тэр Декартийн өмнөх зүтгэлтэн байсан.
Картезианство: Декартийн сургаал олон уншигчдыг татсан, түүнчлэн олон шүүмжлэгчдийг өөрийн үзэл санааг бий болгоход онгод оруулсан.

Рене Декарт/Зураг 1640 оны 10 сар/
ДЕКАРТ БА СУБЬЕКТИЙН ҮНДЭСЛЭЛ
Декарт оюун ухаан эсэвл мэдрэмжинд итгэж болно гэдэгт эргэлзсэн. Аль нь ч хуурч болно шүү дээ. Тэр ийм хууралтыг хуурамч мэдээллийг зөв гэж хүмүүст итгүүлж байгаа шуламтай харьцуулсан.
Хэн сэтгэж байна тэр оршин байн гэсэн ганц л эргэлзээгүй зүйл үлдсэн. Хүртэхүйд ч уламжлалт сэтгэхүйд ч итгэх хэрэггүй ба ухамсартай субьект нь сэтгэгч “Би” юм. “Би сэтгэж байна иймээс оршиж байна” гэсэн Декартын хамгийн алдартай мэргэн үг түүний танин мэдэхүйн зарчмын суурь болсон.
Субьектын орчин үетйн ойлголт нь Декартын философи дээр үндэслэгдсэн. Анх субьект гэсэн нэр томьёо сургалтын үеэр хэрэгжүүлэгддэг шинж тэмдгийг агуулагч байсан. Картезианствед субьек, обьект ялгарч эхэлдэг. Декарт гадаад дотоод ертөнцийг ангилж, мэдэж чадах “Би” субьектийг боловсруулсан. Субьект нь түүнчлэн хувийн обьект болж болно.

Огюста Родены “Сэтгэгчид”

Хийсвэр орон зай бодит байдлын илрэх үе хүртэл удаан хугацаанд тавигдсан асуулт: Декарт хоосноос үнэнийг яаж ялгах вэ гэж үргэлж асуусан.
Үнэнд хүрэх эргэлзээгээр

Хүчирхийлэл, хулгай , олон нийтийн цааз нь 30 жилийн дайны үед өдөр тутмынх болсон. 1618-1648 оны хооронд германы болон бусад удирдагчдын арми нь Төв Европын өргөн уудам нутаг дэвсгэрийг сүйтгэх болсо
Декарт бүх мэдлэгт эргэлзэх хэрэгтэй гэж үзсэн. Хэрэв үзэл санаа хэтэрхий эргэлзээтэй бол үнэний мэдлэг дэх байр суурийг чөлөөлөхийн тулд түүнийг хаях ёстой. Мэдрэмжээс татгалзаж, дедукцийг итгэлтэй арга хэмээн үзэж байгаа “арга зүйн эргэлзээ” нь түүнийг оюун ухаан оршин байдаг гэсэн нэг үндсэн зарчимд хүргэнэ. Улмаар оюун санааг сэтгэгчээс салгах аргагүй ба Би оршин байдаг юм. Ийнхүү “би сэтгэж байна, иймээс оршиж байна” гэсэн сэтгэхүйн суурь нь хамгийн итгэлтэй зарчим юм. Декартын цаашдын дүгнэлтүүд нь түүний олон талт эргэлзээнд үндэслэгддэг. Тэр хоёр субстанцид хамаарах ёсоор ертөнцийг ангилж байгаа дуализмыг боловсруулсан. “Сэтгэж байгаа мөн чанар” / дотоод ертөнц/ нь сэтгэхүй, хүртэхүй, “урт- тууш мөн чанар” /гадаад ертөнц/-ийг багтаадаг. Энэ хоёр мөн чанар нь бүрэн хангалттай ба тэднийг Бурханы оролцоо нэгтгэх болно. Декартын рационализм нь хожим нь Спиноза, Лейбницийг хөглөсөн ба эмпиристуудын шүүмжлэлд өртсөн.
СПИНОЗ БА ЛЕЙБНИЦ
Сансарын мөчлөг болон зовлонгийн тухай сургааль нь буддизмийн үндэс болдог. Буддизмийн гол сургаалиуд үндсэндээ зовлонгийн бүх хэлбрээс ангижрах аргыг хайхад чиглэгддэг.

Спиноза микроскопд сайжруулсан линзийг амьдрадл боловсруулав.
Спиноз Лейбниц нар рационалист байхдаа Декартын дуализмд тэдний боловсруулсан монизм, монадологийг эсрэгцүүлэн тавьжээ.
Бүгд нэг юм, Бурхан нь бүгд юм

Хөг нийлсэн ёгтлол: Бурхан байгалийн бүх илрэлүүдэд олдсон.
Барух Спиноза залуу насандаа иудайзмийг шүүмжиллэв. Амстердамын евреийн коммуна нь өөрийнхээ эгнээнээс түүнийг гаргасан. Христийн сүм тэдэнд сэтгэл хангалуун бус байсан ба 1674 онд түүний бүтээл ,,Бурхны номны-улс төрийн зан төлөв.” “т хориг тавьжээ. Спиноза бүх оршин байгаа нь Бурхан юм гэсэн сургаал пантеизмийг гаргасан. Тэр бүтээгч бүтээгдэж чадахгүй, улмаар бүтээгчээс илүү агуу хүч түүнийг гүйцэтгэх ёстой гэж үзсэн. Бүтээгч нь өөрийн бүтээлийн шалтгаан болов. Улмаар бүтээл нь үргэлж орон зайд бий болдог ба түүнд эзлэх байр хэрэгтэй. Бурхан өөрийн дүр төрхөөр ертөнцийг бүтээсэн юм . Бурхан үргэлж бүгдэд бий.Энэ ойлголт ёсоор бурхантай нэгдэх нэгдлийг хайж байгаа хүн эхлээд байгальтай нэгдэх ёстой. Онолын хувьд энэ нь боломжгүй ертөнц байгаль нь бүтээлийн илрэл юм. Бүх оршин байгаа зүйл, түүний зайлшгүй байдалын нэгдэлтэй зохицож бурханд ойртох боломжтой юм, Спиноза эхлээд Декартын дуализмтай тухайлбал сэтгэж буй болон орон зайнд гэсэн дэлхийн хуваагдалтай санаа нийлсэн. Гэвч тэр бүтээгчийн субект нь тэнд л байдаг гэж итгэжээ. Декартын болон өөрийн сургаалын хооронд ялгаа гаргахын тулд тэр монизм гэсэн филосфийн ойлголтыг боловсруулан.
Монизм ба Дуализм
Монизмд хэлбэр ба өсөлт нэг зарчимд ойлгогоддог. Үүний жишээ бол сократын өмнөх философч Анаксагорын “оюун санаа” юм. Дуализм хоёр суурь зарчимд Декратын ангилсан оюун санааны болон удааширсан субстанцид үндэслэжэээ. Хоёр субстанци нь үндсээрээ ялгаатай ба харилцан нийлдэггүй ба асуудал үүсдэг. Дэлхийд чиглүүлэх боломжийг хадгалахын тулд тэднийг яаж зохиоцуулж болох вэ? Декарт зохицол нь “сэтгэлийн зүрхэнд” оршдог сайжруулсан төмөрт байдаг гэж үзсэн.

мэдрэл нь сайжруулсан төмөрт хуруунаас дамжуулж байгааг харуулж байгаа Декатын диаграмм
Манадологи

Барух Спиноза /1632-1677/Испаниас Голландид цагаачилсан еврей гэр бүлээс гаралтай.

Германы философч, математикч, түүхч, Готфрид Вильгельм Лейбниц /1646-1716/ өргөн хүрээтэй алдартай эрдэмтэн байсан.
Готфрид Вильгельм Лейбниц агуу, өргөн сэтгэгч байв. тэр санхүүгийн программ, усан доогуур явдаг завь бүтээж, орчин үеийн компьютерт хэрэглэгддэг тооцоолох хосолсон системийг зохиож, Ньютонаас тусдаа математик анализийг зохиоов. 1714 онд орлчон ертөнц монад / нэгдэл/-аас тогтдог гэсэн үзэл санааг дэвшүүлсэн өөрийн бүтээл болох “Монадологи” –г хэвлүүлэв. Монада ахуйн хамгийн бага боломжийн нэгж ба хуваагдашгүй бүхэл юм. Энэ бол физикийн атомын метафизик эквивалент юм. Лейбниц Бурхан бол монад юм, бүх монадийн нийлэмж нь Бурханы орин байгааг гэрчилдэг гэж хэлсэн. Монадууд огторгуйд бүх боломжийн комбинацийг бүрдуулдэг боловч тэдний зарим нь хэрэгждэг. Огторгуй эцэс төгсгөлгүй байх боловч бодит байдал нь нэг л байна. Бурхан орин байгаа ертөнцийг эрт бодсон боловч тэр онолын хувьд боломжтой бүгдийг бүтээсэнгүй. Бурханы бүтээлд “хорсол” яаж гарч ирсэн юм бэ? “Теодеция” гэдэг бүтээлдээ Лейбниц оршин байгаа ертөнц нь бүх боломжуудаас хамгийн сайн нь юм. Энэ онол нь нэг үе ма алдартай байсан ба хожим нь Вольтерын “Кандид” –ын ёгтлолын обьект болсон. Лейбницынхаар ертөнц Бурханы бүтээл юм гэдгээс үүдэн түүний төгс байдлыг дагах ёстой. Дэлхийн бүх төгс бус юмс нь хүн төрөлхтөнөөс үүсдэг.
Анхдагч эх булгаас
Атеизмын утганд идэвхгүй тайлбхрлагдахдаа Спинозийн үзэл санаа “пантеистийн цэцэрхэгчийн хувьд учир шалтгаан болов.
Наполеон Бонапарт өөрийн египетйн кампанидаа Египетийг байлдан эзлэх Лейбницийн төлөвлөгөөг ашигласан.
1968 оны дараа Спинозийн улс төрийн үзэл суртал дахин алдартай болов.
Лейбнийцийн тооцоолох хосолсон систем нь тоон байгуулалтыг зохиох үндэс болжээ.
СЕНСУАЛИЗМ БА ЭМПИРИЗМ
XVIII-р зууны Британы философичид хүн төрөлхтөний оюун санаа хийсвэр бус үзэл санаанд бус харин мэдрэмжинд үндэслэгддэг үзэл суртлыг рационализмд эсрэгцүүлэн боловсруулсан.

Британий философч Жон Локк /1632-1704/ нь улс төрийн сэтгэгч гэдгээрээ алдартай. Түүний онол нь либерал, үндсэн хуулийн улсын концепцийг тодорхойлсон.
Эмпиризм нь туршлага мэдлэгт хүргэдэг гэж үздэг. Сенсеуализм улам цаашаа явж, туршлагыг мэдрэмжээс авдаг гэдгээр хязгаарлаж байна. “мэдрэмжинд байхгүй байгаа ухаанд юу ч байхгүй”. Энэ нь тэдний эпистемологийн /танин мэдэхүйн онолын/ мөн чанарыг тайлбарлаж бичдэг.
Хүний оюун ухаан

Шотландын Дэвид Юм /1711-1776/ мэдрэмжийн туршлагыг бүх мэдлэгийн эх үндэс болгосон.
Эмпиризмын үнднэслэгч Джон Локк хүний ухааныг цэвэрхэн самбар гэж үзжээ. Мэдрэмж нь аажмаар ухааныг дэлхийд олдох туршлагаас гарсан сэтгэгдлээр дүүргэдэг. Ингэж хүнд эргэн тойрондоо чиглэгдэж, түүнтэй бүтээлчээр харилцан үйлчлэх боломж олгодог хүрээлэн буй орчны үзэл санаа, дүр зураг үүсдэг. Хүний оюун ухаан мэдээллийг гадаад ертөнцөөс төдийгүй дотроосоо олж авдаг. Бие нь өвчин, баяр хөөр, өлсөх, цангахыг мэдэрдэг ба энэхүү мэдрэмжийн мэдээлэл нь энгийн үзэл санааг бүрэлдүүлж чадна. Оюун ухааны үүрэг нь бодит байдалд хэрэглэгдэхийн тулд энгийн болон ээдрээтэй үзэл санааг хослуулахад оршдог. Гэвч энэ нь үзэл санаа, бодит байдал нь бие биенээсээ холдож, энэ нь уран зөгнөл оршин байх боломжтой болгодог гэсэн үг юм. 1690 онд Локк хамгийн алдартай ном “Хүний оюун ухааны тухай туршлага” – ыг бичсэн ба үүндээ үзэл санаа нь төрөлхийн байдаг, тэд бодит байдлын шууд нөлөөлөлгүйгээр бодит байдлыг дуурайж болно гэсэн Декартын санааг маргаантай гэж үзэв. Локкийнхаар хүн бодит байдлыг мэдрэмжээр дамжуулан бүрэн биш байдлаар мэдэж эсвэл мэдэрч болно. Декартаас ялгаатай нь Локк бодит байдлыг эргэлзээнд оруулсангүй, улмаар бодит байдал нь мэдрэмжийн эх үндэс болжээ.
Байх гэдэг бол ойлгох юм

Хүний оюун ухаан мэдрэхүйн нөлөөллөөр дэлхийн туршлагаар дүүрдэг цэвэрхэн самбартай адил.
Локк шиг ирландийн философич Жорж Беркли мэдрэмжийн туршлагыг эх үндэс юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Гэвч тэр байх гэдэг нь ойлголтонд байх гэсэн үг юм гэсэн томьёоллыг дэвшүүлж илүү радикал ханджээ. Энэ утганд Беркли мэдрэгдэхгүй хийсвэр үзэл санааг үгүйсгэсэн. Жбэл: улаан өнгө, гурван өнцөгт. 1710 онд хэвлэгдсэн “хүний мэдлэгийн зарчмуудын тухай шастир”-таа Беркли ойлгох боломжгүй боловч өөрөө—Бурханы хаа сайгүй оршин байдаг ариун сүнс ойлгодог субстанцийн тухай маргаанд өөрийн онолоо хөгжүүлэв. Бурхан бүгдийг ойлгодог, бидний шууд ойлгож чадахгүй байгаа үед оршин байгаа зүйлийг батлан даадаг. Энэ нь ойлгогдохгүй байгаа боловч бодитой мөн чанарын оршин байгааг тайлбарлахаар дуудагдсан. Тэр мөн ямар мэдрэмж нь Бурханаас, ямар нь бодит байдлаас гардагийг тунгаан бодсон.
“Байна гэдэг бол ёстой юм” гэсэн онол
Эмпиризмийн гол төлөөлөгч Дэвид Юм шууд ойлголт, түүнээс гарсан холбоог ангилсан. Байгалийн олон хуулийн үндэс болсон шалтгаан үр дагаврын холбоо нь ижил туршлагын үндсэн дээр тогтсон. Дадал зуршлын шалтгаанаар шууд туршлагаар тодорхой шалтгаанаас тодорхой үр дагавар үргэлж гарах боломжгүй. Ийм маягаар Юм түүний үед хэрэглэгдэж байсан шинжлэх ухааны танин мэдэхүйн зарчмуудыг эргэлзээнд оруулжээ. 1748 онд Юм “Би” гэсэн ойлголтыг “Хүний танин мэдэхүйн тухай судалгаа” гэсэн бүтээлдээ шүүмжилсэн. Ингэж бид өөрсдийгөө нэг агшинд зорилготойгоор мэдэрч чадахгүй, субьектив байдал нь хоосон үзэгдэл юм. Юмын ёс суртахууны тухай ойлголт нь радикал юм. Тэр тодорхойлон бичихээс заавар гаргах боломжгүй гэж баталсан. Бид юу байх ёстой, үүнээс юу нь байгааг мэдэх боломжгүй юм. Ёс журам, зан суртахууны үндэс гэж тооцон зан суртахууны мэдрэмжийг хүний араас авч үзэв. Гэвч тэр хүний бүх үйлдэл нь цухалдлаар гардаг гэж тооцсоноор эр зоригийн эрх чөлөөг үгүйсгэсэн.
ЗӨГИЙНИЙ ТУХАЙ СУРГААЛТ ҮЛГЭР

зөгийн: уур хүний нийгмийн метафор болсон.
XVIII-р зууны эхэнд Лондонд амьдарч байсан Голландын доктор Бернард Мандевиль капитализмын өмнөх эдийн засгийн зарчмуудыг, тохирох эдийн засгийн бүтцийг дурсэлж бичсэн. Манделивынхаар энэ бүтэц нь ядуучуудыг дарлан мөлжих, янз бүрийн эгоист сонирхлын харилцан нөлөөнд үндэслэсэн. Дайн, хээнцэр бөөн самуун явдал нь сайн үйлс, ёс суртахуунаас илүү байх хөгжил, цэцэглэлт ихсэхэд нөлөөлсөн. Философч Джорж Беркли болон бусад идеалистууд , сүмийн дагладагчид шашинд болон дунд анги дахь зэмлэл болж сургаалт үлгэрийг хатуу шүүмжилсэн.
ФРАНЦЫН МАТЕРИАЛИЗМ
XVIII-р зууны дунд үед философичид 1789 оны Францын хувьсгалын үндсийг уялдаж Соён гэгээрлийн идеалыг дагасан.

“Encyclopedia”, ”Dictionarie”-ийг францын нэвтэрхий тольчид бичсэн. /эхний ботийн тэргүүн хуудас, 1751 он/
Францын материализм нь уламжлалт философийн үзэл санаа, асуудлуудаас холдсон. Материалистууд бодитой хүний амьдралыг судалж, хүний аз жаргалыг улс төрийн аргуудаар нэмэгдүүлэхийн тулд байгалийг хамгийн сайнаар ойлгох аргуудыг хайсан.
“Нэвтэрхий”

“Садизм” гэдэг нэр томьёо нь францын философч маркиз де Садагийн нэр болон түүний бүтээлд дүрслэгдсэн сексийн төсөөллөөс гаралтай. Де Сад шоронд олон жилийг өнгөрөөж эцэстээ сэтгэл мэдрэлийн эмчилгээн
1750-1772 оны хооронд Жан Батист Аламбер, Дени Дидро 75000 гаруй өгүүллэгтэй 28 боть нэвтэрхйи толийг гаргасан. Вольтерь Руссо гэх мэт философичдийг оролцуулан олон эрдэмтэд энэ төсөлд оролцсон юм . Тэднийг “нэвтэрхий тольчид” гэж нэрлэсэн. “нэвтэрхий толь бичиг” нь францын материализмын эриний бүтээл болов. Энэ толь бичгийн зорилго нь урлагаас эхлээд худалдаа хүртэл бүх шинжлэх ухааны байдлыг тоймлох байв. Тэрээр мөн эипиристүүдийн концепцид суурилсан систематикийн философийн үндэслэлийг мөн тавив. Бүх мэдлэгийг нэгтгэх нь рациональ ирээдүйд замыг нь нээж өгч, үндэслэлгүй сүсэг бишрэл, атгаг сэжгийн үндэслэлийг зориилготой болгосон. Нэвтэрхий тольчид улс төрийн зангилаанаас тэднийг чөлөөлж чадах засаглалын хэрэгслийг мэдлэгт харсан. Хүмүүс эрх чөлөө, тэгш эрх, нөхөрлөлийн ертөнцөд орохын тулд ухуулагдаж буй үзэл санаа, хуурамч ойлголтоос чөлөөлөгдөх ёстой. “Нэвтэрхий толь” олон удаа атеизм болон ёс суртахуунгүй байдал дэлгэрэхэд буруутган цензурт орсон. Гэвч энэ нь түүний амжилтанд нөлөөлсөнгүй, улмаар хянан шалгачдын заавар амьдралд ховор нэвтэрчээ. Францын материалистууд өөрсдийн үзэл санаагаа сонины өгүүлэл, нийтийн захидал, философийн маргаан, роман, яруу найраг гэсэн янз бүрийн аргуудаар түгээх гэж оролдсон. Тэд Соён гэгээрлийн бусад төлөөлөгчидтэй, түүнчлэн абсолют эзэн хаадтай ж нь: пруссийн хаан 2-р Фридрих, оросын эзэн хаан 2-р Екатеринатай нэгджээ.
МЕХАНИК МАТЕРИАЛИЗМ
Нэвтэрхий тольчдын нэг Поль Анри Тири Гольбах дэлхий бол матери, хөдөлгөөний шалтгаан үр дагаврын зохицол болсон концепци юм. Зарим бие өөр тодорхой дүртэй харилцан үйлчлэхэд /шалтгаан/, хүсэж байгаа үр дагавар олж авдаг. Харилцан холбоотой үр дагаврыг учир болгож байгаа шалтгаан нь тодорхой биеэр тодорхойлогддог.
Хүн-машин: 1747 оны “хүн -машин” гэдэг бүтээлдээ Жюльен Офре де Ламерти хүн өөрийн хүслээ дагах ёстой гэж дүгнэсэн. Улмаар үйл явдлын шалтгаан нь урьдаас тогтоогдсон ба ёс суртахуунд анхаарал тавих ёсгүй.

шалтгаан, үр дагавар нь яг л цагт байгаа шиг харилцан сүлжилдсэн. Энэхүү хоорондын харилцааг солих боломжгүй.

Дени Дидро /1713-1767/ францын соён гэгээрлийн тэргүүний төлөөлөгчдийн нэг байсан.
Оюун ухаан ба хүсэл тачаал

1789 оны 7-р сарын 14-ний Штурм Бастилий хувьсгалд үлээгдсэн оч байсан. Түүнд хоигдогсдын дунд өөрийн анхны номнуудаа бичсэн Маркиз де Сад байсан.
Алдарт маркиз де Сад өөрийн роман, философийн эссээндээ бүх ёс суртахуун бол иррациональ гэж хэлсэн ба хүний үйлдлийг удирддаг гол хүч бол хүсэл тачаал гэж үзсэн. Тэр үзэл бодол нь байгалийнх бас рациональ юм гэж баталсан. Де Садын ширүүн амьдрал, радикал үзэл бодол нь түүнийг хуультай зөрчилдөхөд хүргэсэн.
Амьдралд Бурханы байр суурийн тухай сэтгэхүйгээс холдож францын материалистууд өөрсдийн анхаарлаа рационализмд хандуулжээ. Тэдний үзэл санаа амьдралд дуудсан ба 1789 оны францын хувьсгалыг дэмжив. 1799 онд Наполеон Бонапарт засгийн эрхэнд гарсанаар материализм өөрийн улс төрийн нөлөөгөө алдсан ч өнөө үед түүний үзэл санаа бүх барууны ардчиллын үндэс болж, хүний эрхийн бүх нийтийн тунхаглалын үндэс болсон юм.
XXI-р зуун
Атеизм: Бурхангүйгээр ертөнц төсөөлөгдөх боломжгүй.
Секуляризаци: барууны үйлдвэржсэн нийгэмд Соён гэгээрэл шашны үүргийг бууруулсан. Рациональность, мэдлэг хүний үйл ажиллагааны үндэс болсон.
Ёс суртахууны итгэл нь батлагдах албагүй. Ёс суртахууны ойлголт нь өөрөө өөртөө үнэнч байдалгүй юм.

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

Генүүд нь ДНК-ийн нэгэн төрлийн хэсгийг өөртөө агуулдаг. Тэдгээр нь гадаад төрх, зан чанарыг багтаасан бүхий л гол онцлогуудад нөлөөллөө үзүүлдэг. Эцгийн генийг болон эхийн генийг шинэчлэх үед нэгэн эсийн цөмд орж өөрийн генетикийн мэдээллийг түүнд дамжуулдаг. Үүний дара
Дундад зууны хожуу үеийн гүн ухааны тгээмлийн талаарх маргаан нь эрхийн онолд тодорхой нөлөө үзүүлсэн ерөнхий зарчим ба бодит байдалын хоорондын харилцааг хөнддөг. Реалистууд үзэл санаа оновчтой байх ёстой гэж үзэж байсан бол номиналистууд үзэл санаа нь бодитоор оршин б
Дэлхий одоогийнх шигээ хэмжээнд хүрсэн үед түүний таталцлын хүч урьд өмнө нь бололцоогүй байсан өөрийн агаар мандал дахь хийнүүдийг тогтоон барьж чаддаг болов. Хэдэн сая жилийн туршид устөрөгч, нүүрсхүчлийн хий, азот, аммиак, намгийн хий болон хүхэрт устөрөгчөөс тогтсон
Бүрэлдэж буй одны доторхи өндөр дулааны үед устөрөгчийн атомууд бие биетнйгээ түлхэлцэж эхлэн электронуудыг гадагш нь хаядаг. Хэрэв өндөр дулаанд иончлогдсон хийн дулаан 10 сая°С-ээс давсан үед цөмийн синтез явагдаж, энэ үеэр устөрөгчийн атомын цөмүүд гелийн атомын цөмүү
1190-1220 оны хооронд Японд “Хэйко Моногатари” нэртэй дайны тухай тууж гарсан. /Тайрагийн гэрийн тухай тууж/ 12 ботиос бүрдсэн тууж нь Киеморогийн удирддаг Тайрагийн овогийн тухай мөн 1185 онд Минамотогийн гэр бүлийн овгийн ялагдлыг дүрсэлдэг. Түүх нь Моногатарийн японы туулий
Жижиг үйлдвэр өргөжиж байгаатай холбоотойгоор хувийн үйлдвэрийн оршин тогтнож буй хууль зүйн хэлбэр нь цаашдаа түүний хэрэгцээнд нийцэхгүй болж байна. Үйл ажиллагаагаа хурдан өргөжүүлэхийн тулд нэмэлт хөрөнгө татах шинэ аргуудын хэрэгцээ жижиг үйлдвэрүүдэд их тулгард