Хүн
Хүмүүс бусад организмууд болон ялангуяа сүүгээр бойжигчидтой биологийн олон нийтлэг шийнж чанарууд байдаг хэдий ч тэднийг Дэлхий дээр хамгийн амжилтанд хүрсэн зүйлийн хувьд зөвхөн тэдэнд л байдаг шинжүүд бий. Хүмүүсээс өөр нэгхэн ч амьтан өөрийн амьдралаа хүрээлэн буй орчны болон түүнд байдаг амьд бүхний өөрчлөлтийг ашиглан өөрийн амьдралыг загварчлах чадваргүй. Тэдгээр нь бусад амьтдаас эгц явдаг, сурах гайхалтай авъяас, хэл болон бичгийн тогтолцооны хөгжил, соёлын олон янз байдлаар ялгаатай.

→ Хүн төрөлхтөн өөрийн соёлын ололт амжилтаараа тодорхойлогддог.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
ХҮН ТӨРӨЛХТӨН эхлээд хөл дээрээ босч, дараа нь ухаантай болжээ.
ӨНӨӨ ҮЕД ХҮМҮҮС Дэлхий дээрх амьдралын бараг бүхий л орчинд суурьшжээ.
Хүний организм дахь ГОЛ ҮҮРГҮҮДИЙГ цусны эргэлтийн, амьсгалын, хоол боловсруулах, шүүрлийн болон мэдрэлийн тогтолцоонууд гүйцэтгэдэг.
Эрүүл мэндийн НЭЛЭЭД ТҮГЭЭМЭЛ асуудлууд нь зүрхний өвчнүүд, шижин болон таргалалт юм.
ХҮНИЙ ХУВЬСАЛ
Хүмүүн төрөлхтний түүх Африкаас үндэстэй. Энэхүү эх газраас хүмүүс биологийн болон соёлын хувьд хувьсан хөгжиж дэлхийн бусад бүс нутгууд руу түгэн тархжээ.

Танзанийн Лаэтольд эртний австралопитек хүний хөлний мөр хадгалагдан үлдсэн нь эртний хүмүүс босоо явж байсныг гэрчилдэг
Орчин үеийн хүн буюу Homo sapiens (ухаант хүн) сармагчнуудын дотор хамгийн залуу салаа мөчир нь болдог ба тэдэнтэй бие бялдрын болон генетикийн нийтлэг шинж чанаруудтай. Африкт хүн төрөлхтний үр үндэс 100 мянга орчим жилийн өмнө байж байгаад европын неандертальчууд зэрэг эртний хүмүүсийг шахан манай гаригийн бүхий л бүс нутгуудаар тархан суурьшсаныг малтмал олдворууд гэрчилж байна. Өнөө үед хүмүүсийн нийтлэг гарал үүслээрээ хамгийн ойр төрөл нь шимпанзе юм. Орангутан мэтийн бусад хүн дүрст мичнүүдийг бодвол хүмүүстэй генетикийн нийтлэг шинж чанар ихтэй нь үнэхээр шимпанзе билээ.
Хүн болон хөгжсөн нь

Орчин үеийн хүмүүсийн хөгжлийн түүх ихэвчлэн нэгэн цаг үед амьдарч байсан хэд хэдэн зүйлүүдийг багтаадаг. Дээр, баруун гараас: австралопитек, чигээрээ явдаг хүн, неандерталь хүн, ухаант хүн
Хүмүүст сармагчнуудын бусад зүйлүүдээс тод ялгаатай шинж чанарууд бүрэлджээ. Эртний австралопитек сармагчны овог болох гоминидууд 3 сая шахам жилийн өмнө босоо явж эхэлжээ. Энэ нь мэдээж, ой модны талбай багасч, халуун бүсүүдэд ганц нэгхэн модтой талууд дэлгэрэхэд хүргэсэн мөстлөгийн үеийн дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой юм. Модон дээр амьдардаг хүн дүрст сармагчнууд эгцлэн явдаг хэсгээ бодвол нэлээд ашиг муутай байдалд байжээ. Эгц явдаг сармагчнууд газар дээр хоол унд хайх, задгай газар нутгийг эргэн тойрон харж бүдүүлэг багаж зэвсгийг ашиглаж чаддаг байв. Эртний гоминидууд Homo habilis (чадварлаг хүн) хоёр сая жилийн өмнө энгийн чулуун зэвсгүүд ашиглаж байжээ. Тэдний томоохон хэмжээний тархи сармагчны бусад зүйлүүдтэй харьцуулахад ихээхэн давуу талыг тэдэнд өгчээ. Homo habilis жижиг амьтдыг ангуучлан, ургамлын үр жимс цуглуулдаг байв. 1,5 – 2 сая шахам жилийн өмнө Homo erectus (чигээрээ явдаг хүн) буй болжээ. Энэ нь Африкийн хилээс гаднах нэлээд хүйтэн бүсүүдэд гарсан эртний хүний анхдагч зүйл нь байв. Үүний шалтгаануудын нэг нь хүний хоолны орцонд гол байр суурийг мах эзлэж байсан ба ан хийх шинэ газрууд хэрэгтэй байснаас үүджээ. Түүнээс гадна гал хэрэглэх болсон нь энэхүү нүүдэлд бас үүрэг гүйцэтгэсэн ч байж болно. Гоминидуудын эртний зүйлүүдийн удам нь европын неандертальчууд болон нэлээд өндөр, эмзэг бие бялдартай орчин үеийн хүмүүс - Homo sapiens (ухаант хүн) юм. Орчин үеийн хүмүүс 130 мянган жилийн тэртээд Африкт буй болжээ. Тэд Homo erectus 100 шахам мянган жилийн өмнө явсан зам болох Арабын хойгийг гатлан Европ, Ази, Австрали болон Америкаар тархан суурьшиж эхэлсэн ба хэдэн мянганы туршид хүмүүсийн бусад эртний зүйлүүдтэй мөр зэрэгцэн амьдарч байжээ.
Соёлын хөгжил

Чулуугаар хийсэн хусуур, хүрз хэлбрийн анхны хөдөлмөрийн багаж зэвсэг
Соёлын хөгжил нь биологийн хувьслаас салшгүй, хүмүүн төрөлхтний нийгмийн тодорхойлогч шинж. Сургалтанд зориулсан ихээхэн цаг хугацааг олгосон бага насны үргэжлэх үетэй зэрэгцэн тархи нь үргэлжлэн томорч, нугалаанууд бүрэлдсэн нь хэл ба соёлын хөгжилд нөлөөлжээ. Сэтгэл зүйн хөгжил нь хийсвэр сэтгэлгээ, төлөвлөлт, шинийг санаачлах болон билэг тэмдгийн ашиглалт гэсэн дөрвөн зүйлээс тогтож байв.
ХҮНИЙ ГОЛ ШИНЖ ЧАНАРУУД
Орчин үеийн хүмүүсийг бусад амьд хэлбрүүдээс ялгадаг (Homo sapiens) өвөрмөц гол шинж чанарууд бий. Тэдгээрт бие бялдрын шинж чанарууд болон хувьсал явцад хөгжсөн оюуны болон соёлын ололтуудыг хамруулж болно.

Шимпанзе мичнээс хүний ялгагдах ялгаа нь эгцээрээ явдаг, өөрийн гараа чөлөөтэй ашиглаж чаддагт оршино
Хүний бусад амьтдаас ялгарах ялгаа нь хоёр хөл дээрээ тулгуурлан босоогоороо явдагт оршдог. Ийм байдал нь хүний хувьсал хөгжлийн явцад дасан зохицсон араг ясан дээр тулгуурлагддаг. Урагш түрсэн өргөн аарцагтай, харин нугас нь S-хэлбрийн хотгор байдаг нь босоо түлхэлтийг зөөлөвчлөхөд чиглэгджээ. Тавхайн хуруунууд нь хүн дүрст мичинд байдаг барьж авах үүргээ алдаж, гадагшаа илүү гаралгүй тавхайтайгаа зэрэгцэн байрлах болжээ. Тавхайн яснууд нь хөдөлгөөнийг зөөллөгч нум хэлбрийн хотойлтыг үүсгэдэг. Гар нь гайхалтай өөрчлөгдөж, дахин хэзээ ч хөдөлгөөний үеийн тулгуурын зорилгоор ашиглагдахгүй болжээ. Гарын том хуруунууд, эргэдэг бугуй нь хүний гарыг бодит амьдрал дээр хэрэглэж болохуйц туйлын сайн багаж зэвсэг болгожээ.
Гавлын яс нь бүхий л чиглэлээр өргөсч, түүний зэрэгцээ духны цаана орших тархи ч томорчээ. Энэ үеэр хүн дүрст мичнүүдэд байдаг гавлын нүүрний хэсэг дүрсээ өөрчлөж, хөмсөгний дээрх нум алга арилж, хамар болон эрүү нь тод ялгарчээ. Биеийн дээрх үсэн давхрага цөөрч, зөвхөн хэдхэн газруудад үлдэж хоцорчээ. Хүний шүд хүн дүрст мичийг бодвол жижиг, олон төрлийн махан хоол (ургамал болон мах) –нд зохицжээ. Хэл ярианы бололцоо олгосон биеийн өвөрмөц бүтцүүд нь үндсэндээ мөгөөрс болон зөөлөн эдүүдээс бүрэлджээ. Хэл ярианы хөгжлийн зайлшгүй нөхцөл нь хөдөлгөөнтэй хэл, хотгор тагнай болон төвөнхийн зохицсон бүтэц юм.
Оюуны болон соёлын хөгжил
Бие бялдрын тодорхойлогдсон шинж чанаруудаас олонх нь хүмүүсийн оюун ухааны шууд хөгжилтэй холбоотой. Жишээ нь, хүмүүсийн хүүхэд насны үе шат шимпанзег бодвол урт үргэлжилдэг, учир нь хүний хүүхдүүдийн том гавал нь төрөлтийн үеэр эхийнхээ аарцгаар багтаж гарахын тулд хөгжлийнхээ нэлээд эрт үед төрөх ёстой болдог. Үндсэндээ энэхүү шалтгаанаар хүрээлэн буй орчноор дэмжигдсэн хүмүүсийн тархины хөгжил төрсний дараа явагддаг. Өндөр бүтээмж нь тархины хальсны гадаргын талбайг нэмэгдүүлсэн нугалаа, атираагаар хангагдсан том хэмжээний тархины үр дүн, энэ нь оюуны болон хэлний чадварыг дээшлүүлэхэд хөтлөдөг. Бүхий л амьдралынхаа туршид суралцах чадвар болон нийгмийн цогц зан авир илрүүлэх бололцоо нь соёлын буй болгох урьдчилсан нөхцөл мөн. Эртний хүмүүсийн оюуны болон соёлын хувьслыг малтмал олдворуудаар мөшгиж үздэг. Зөвхөн орчин үеийн хэв шинжийн хүн хүчирхэг оюуны болон эдийн соёлыг буй болгохын тулд хөгжингүй тархитай болсон ба эцсийн дүндээ манай гаригийн нүүр царайг өөрчлөв.
Хэл ба бичиг
ХЭЛ нь хүний харилцааны хамгийн чухал хэлбэр болдог.
БИЧИГ ҮСГИЙН ТУСЛАМЖТАЙГААР хүмүүс мэдлэг, ажиглалтууд болон уламжлалаа үеэс үед тэр чигээр нь дамжуулж чаддаг.
ХЭЛ ЯРИАНЫ ЗАЙЛШГҮЙ НӨХЦӨЛ нь төвөнх болон дууны хөвч юм.

Бичиг, уншлага болон тоо бодлого нь хүний соёл боловсролы үндсэн хэсгийг бүрдүүлдэг

Хэл нь хүмүүсийн хоорондын санаа бодлын солилцоог боломжтой болгов
Бичиг, уншлага болон тоо бодлого нь хүний соёл боловсролы үндсэн хэсгийг бүрдүүлдэг
ЯРИАНЫ ХЭЛ нь санаа бодлыг хэлний бүрхэвч болгон хувиргадаг. Тэрээр хаана, хэзээ буй болсон нь өнөөг хүртэл тодорхой мэдээлэлгүй ч гэсэн хүн болон соёлын хувьслын бүхий л нийгмийн хоорондын харилцааны үндэс болдог. Түүний үүсэл нь хадны сүг зураг, гоёлын эдлэл болон хөгжмийн зэмсгүүд бий болж эхлэсэн 40 мянган жилийн өмнөх бүтээлч өрнөлийн урьтал болсон бололтой.
БИЧГЭН ХАРИЛЦАА ойролцоогоор м.э.ө.5000 оноос ярианы хэлэнд туслах байдлаар гарч ирэв. Бичиг үсгийг билэг тэмдгүүдийн нийтээр зөвшөөрөгдсөн тогтолцоог ашиглан мэдээлийг дамжуулах явдал хэмээн тодорхойлж болно. Зарим хөгжингүй соёл иргэншлүүд бие биеэсээ хамааралгүйгээр өөрийн бичиг үсгээ зохиожээ. Бичиг үсгийн эртний загварууд Месопотамид илэрсэн ба ойролцоогоор м.э.ө. 4000 оноор ончлогдож байна.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
Хүмүүсийн ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ ШАТ шимпанзе мичнийхтэй адилхан ч, дунджаар хүмүүс урт насладаг.
СОЁЛ гэдэг бол зан авир, ялангуяа сургалтаар дамжуулан мэдээллийг дамжуулах гэсэн гэсэн үг.
6 кг орчим жинтэй КОМПЬЮТЕР 1 тэрбум бит (компьютерийн ой санамжийн хэмжээ болон мэдээллийн тоо хэмжээний хамгийн бага нэгж - орч) мэдээллийг хадгалдаг; хүний тархи 1,3 кг жинтэй ч хэдэн тэрбум битийг хадгалж чадна.
ТУЛГУУР-ХӨДӨЛГӨӨНИЙ ТОГТОЛЦОО – ЯС, ҮЕ, БУЛЧИН
Хүн нь биеийн босоо байрлалыг хангагч хөдөлгөөнт үеүд бүхий ясан араг ястай. Хүн булчингуудынхаа тусламжтайгаар өөрийн хөдөлгөөнөө удирддаг.

Араг яс нь биенд тулгуур болж, дотоод эрхтнүүдийг хамгаалдаг ба түүн дээр булчингууд бэхлэгддэг
Хүний араг яс 208 салангид яснаас тогтдог ба тулгуур, хамгаалалт, хөдөлгөөн гэсэн гурван үндсэн үүргийг гүйцэтгэдэг.
Тэрээр биеийн тулгуур болж дотоод эрхтнүүдийг хамгаалдаг, жишээ нь гавлын яс тархийг, цээжний хөндий – зүрх, уушгийг хамгаалдаг. Яснууд нь биеийн хөдөлгөөнийг хангасан булчингуудаар бүрхмэл байдаг. Яс болон мөгөөрснүүд нь үенүүд дээрх холбогч эдээр холбогддог. Организмийн үндсэн тэнхлэг буюу тэнхлэгийн хэлхээ яс нь хөл, гарнуудын яс болох мөчнүүдийн хэлхээ ясыг залгаж оруулдаг багана нуруунаас тогтдог.
Багана нуруу нь өөрийнхөө S-хэлбрийн давхар хотойлтын ачаар олон тооны гэнэтийн болон хүчтэй түлхэлтүүдийг зөөллөж чаддаг.
Багана нуруу

Булчингийн тогтолцоо (мускулатура) гэдэг нэр томьёогоор ясанд бэхлэгддэг хүний булчингуудын бүхий л цогцсыг илэрхийлдэг
Хүний багана нуруу буюу нуруу нь бие биеэс нь тусгаарладаг үе хоорондын дүгрэг бүхий 34 нугалмаас тогтдог. Дүгрэгүүд нь тос хэлбэртэй бодисоор дүүрсэн мөгөөрсөн эдээс бүрэлдэх ба гүйх, харайх болон бусад хөдөлгөөн хийхэд онцгой зөөллүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Нугас нь мэдрэлийн тогтолцооны төв тэнхлэг болон багана нурууны доторхи сувгаар дамждаг. Нугас нь тархинаас ирсэн мэдээллийг янз бүрийн эрхтнүүдэд хүргэдэг. Нугасны гэмтэл буюу нугалам үеийн хугарал юмуу дүгрэгийн эвдрэл нь бүрмөсөн саажилтад хүргэх хүртэл ноцтой үр дагавартай.
Үенүүд
Үенүүд нь тэдний гүйцэтгэдэг өвөрмөц хөдөлгөөнүүдийг тодорхойлдог араг ясны бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондох хөдөлгөөнт холбоосууд юм. Бөмбөлөг хэлбрийн үенүүд нь яснуудыг бүхий л чиглэлүүдэд хөдлөх боломжийг олгодог. Тиймэрхүү үенүүд мөр, гуянд байх ба гар хөлөнд эргэлдэх, савлах, нугалах бололцоог олгодог. Өргөгч төхөөрөмж хэлбрийн үенүүд урагш – хойш гэсэн нэг хавтгайн хөдөлгөөнийг хязгаарладаг. Шуу мэтийн цилиндр үенүүдийн тумламжтайгаар эргэлдэх хөдөлгөөн гүйцэтгэдэг.
Булчингууд
Эрүүл бие бүрд ухамсраар хянагдаж болох 600 гаруй булчингууд байдаг. Булчингуудын агшилт, сулралын дүнд дотоод эрхтнүүдийн болон биеийн хөдөлгөөн явагддаг. Араг яснуудын булчингуудын агшилт нь эсрэг үйлчлэгч булчингийн идэвхгүй суналтыг байнга дагуулсан ухамсарт үйл явц юм. Араг ясны булчингууд яснуудыг хөдөлгөөнд оруулдаг яснуудтай шөрмөсөөр холбогддог. Байнгын биеийн тамирын дасгалууд булчингийн ширхэгүүдийг өргөсгөж, өндөр бүтээмжид хүргэдэг, гэхдээ булчингийн эсүүдийн тоог ихэсгэдэггүй.
ЯСНЫ АНАТОМИ
ХҮНИЙ болон бусад сүүгээр бойжигчдийн ЯС үндсэндээ кальцийн ислийн давснаас бүрэлддэг. Тэдгээр нь холбогч эдийн нимгэн давхрага, ясны хальсанд ороогдсон байдаг ба зай завсаргүй гадаад давхрага ба химт дотоод давхрагатай. Цусны судсуудаар нэвтэрсэн чөмөг нь гуурст ясны хөндий болон химт давхрагын орон зайн дунд байрладаг. Чөмгөнд цусны улаан ба цагаан эсүүд болон тромбоцит (цусны эсийн элемент) бүрэлддэг. Урт яснууд (гуя, шилбэ, шуу) хавтгай яснуудаас (гавал, хавирга) ялгаатай ч бүгдээрээ шинэчлэгдэх чадвартай. Тэдгээр нь хугарлын дараа хялбархан сэргээгддэг.
ЯСНУУД ясны хальс хэмээн нэрлэгдэх хамгаалалтын давхрагаар БҮРХЭГДСЭН байдаг. Түүн дотор цусны судсууд болон мэдрэлийн судлууд агуулагддаг. Энэ давхрага өвдөлтөнд маш мэдрэмтгий.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
БИЕ БЯЛДРЫН ИДЭВХЖЛИЙН ДУТАГДАЛ нуруунд өвдөлт үүсгэх, багана нурууг гэмтээхэд хүргэдэг.
БУЛЧИНГИЙН ТАТАЛТ ер нь эрдсийн дутагдлаас, ялангуяа кали, кальци, магнийн дутагдлаас үүсдэг.
Биеийн тамирын дасгалын дараа БУЛЧИН ӨВДӨХ НЬ булчингийн эдийн үрэвслээс үүдэлтэй.
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ясны материалын хэт гэмтлээс үүсдэг.
ЗҮРХ, ЦУСНЫ ЭРГЭЛТ, АМЬСГАЛ
Амьсгалын эрхтнүүд, уушиг нь зүрх судасны тогтолцоогоор дамжин организмын бүхий л хэсгүүдэд зөөгддөг хүчилтөрөгчийг хүлээн авдаг.

Хүний зүрх минутад 70-80 лугшилтийг хангадаг өндөр бүтээмжтэй эрхтэн мөн
Зүрх нь хүний төв эрхтэн мөн. Тэрээр бүхий л эрхтнүүд, эсүүдэд шаардлагатай тэжээлийн бодисууд болон хүчилтөрөгчийг хүргэдэг. Зүрх нь бараг дан ганц булчингуудаас тогтох ба насанд хүрсэн хүний зүрх 300 гр орчим жинтэй, атгасан гарын хэмжээтэй. Зүрх нь бие биеэсээ салангид хоёр хэсэгтэй (зүүн, баруун), тус бүр нь хавхлага бүхий хоёр тасалгаатай: дээд жижиг хэсгийг тосгуур, доод том хэсгийг ховдол гэнэ. Мөчлөгийн үеэр дөрвөн тасалгаа бүр нь агшилтын шат (систол) болон сулралтын шат (диастол)-ыг дамждаг. Тасалгаануудын ажиллагаа синус зангилаа буюу зүрхний өөрийнх нь мэдрэлийн тогтолцоогоор явагдана. Агшилтын үеэр цусны судсуудад цус шахагдаж, бүх организмаар зөөгддөг.
Цусны эргэлт

Хүний цусны эргэлтийн тогтолцоо нь тогтолцооны болон уушигны цусан хангамжийг өөртөө багтаадаг
Хүн нь цусны эргэлтийн хаалттай тогтолцоотой: цус цусыг зөөгч судсуудаар дамжин эргэдэг. Зүрхний зүүн хэсэг хүчилтөрөгчөөр баяжсан цусыг организмын тогтолцоонуудын судсуудаар шахдаг. Цус эд болон улаан цогцосуудаар дамжихдаа хүчилтөрөгчийг чөлөөлж, нүүрсхүчлийн хийг шингээдэг. Хүчилтөрөгч өгсөн улаан цогцосууд хураагуур судсаар зүрхэнд буцаж ирэхэд тэднийг зүрхний баруун хэсэг уушиг руу явуулдаг; зүүн хэсэг нь хүчилтөрөгчөөр ханасан цусыг уушигнаас хүлээн авч бүх биеийн эдүүд рүү илгээдэг.
Цус ба судсууд

Цусны улаан цогцосууд организм дахь хүчилтөрөгч ба нүүрсхүчлийн хийн зөөвөрлөлтийг хариуцдаг
Цусны тараагуур болон хураагуур судаснуудын хана булчинлаг ширхэгүүдийн давхраатай байдаг. Дотор талаасаа хучуур эдээр бүрхэгддэг. Цусны судсуудын булчингууд организм дахь цусны хөдөлгөөнийг хангаж зохицуулдаг. Хамгийн жижигхэн хялгасан судсууд булчингүй, хүчилтөрөгч ба нүүрсхүчлийн солилцоогоо өөрийн нимгэн ханаараа дамжуулан хангадаг. Цус нь сийвэн (ус, уураг болон ионууд) болон хоёр хэлбрийн цусны эсүүдээс (эритроцит буюу улаан, лейкоцит буюу цагаан цогцос), тэрчлэн бөөмгүй эсийн хэсгүүд буюу цусны ялтсууд - тромбоцитээс тогтдог. Цусны улаан цогцосууд хүчилтөрөгчийн болон нүүрсхүчлийн хийн солилцоог явуулдаг; цагаан цогцосууд организмын дархлааны хамгаалат болдог; цусны ялтсууд нь цусны эргэлтийг хангадаг. Хүнд дунджаар байнга шинэчлэгддэг 4 - 5 литр цус агуулагдана.
ЗҮРХ МУУДАХ ӨВЧИН: ШАЛТГААН, ДАВТАМЖ, ЭМЧИЛГЭЭ

Тамхидалт зүрхийг муутгах эрсдлийг нэмэгдүүлдэг
ЦУСНЫ ӨНДӨР ДАРАЛТ нь хэт ачаалал, шүүрлийн өөрчлөлт, тамхи татах болон архи хэтрүүлэн хэрэглэснээс үүддэг ба зүрхийг огцом муутгадаг.
Зүрхийг огцом муутгадаг ЭРСДЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛҮҮДЭД цусны өндөр даралт, тамхидалт, илүүдэл жин, буруу хооллолт, биеийн хангалтгүй идэвхжил, нас болон удамшил хамаарагдана.
Зүрх хагаралтын ШИНЖЛЭХ УХААНЫ НЭР – инфаркт миокарда.

Хэмнэлийг жолоодогчид цахилгаан түлхэцүүдийг зүрхэнд өгснөөр түүний тогтмол хэмнэл хангагддаг.
ЗҮРХ СУДАСНЫ ТОГТОЛЦООНЫ ӨВЧЛӨЛТҮҮД. Аж үйлдвэр хөгжингүй бүс нутгуудад үхлийн хамгийн тархмал шалтгаан нь инфаркт (зүрх хагарах) болон инсульт (гэнэтийн цус харвалт) юм. Инфарктийн үед 20 гаруй минут зүрхэнд ирэх цусны гүйдлийг хаах нь зүрхний зарим булчингуудыг гэмтээдэг. Цус харвалтын үед тархин дахь гол судас болон хялгасан судсуудын нарийсал нь мэдрэлийн эдүүдийг үхүүлдэг. Энэхүү хоёр байдал нь цусны судсуудын нарийсал юмуу цусны эсүүдийн товх болон энгийн уургуудын ширхэгүүдээр хаагдахтай холбоотой.
ЗҮРХНИЙ ӨВЧЛӨЛИЙН ШАЛТГААНУУД: хоол хүнсэндээ эрүүл бус өөх тосны агууламж ихтэй бүтээгдхүүн хэрэглэх, архи хэтрүүлэн уух, тамхидалт болон биеийн идэвхжлийн дутагдал.
Эрсдлийн эдгээр шалтгаануудын талаар ХҮН АМД МЭДЭЭЛЭХ нь зүрх-судасны тогтолцооны өвчлөлтүүдээс урьдчилан сэргийлэхэд чиглэх ба үхлийн түвшинг бууруулах явдал мөн.
Амьсгал
Хүн хамар болон амаар амьсгалахдаа агаараас хүчилтөрөгчийг авдаг. Дараа нь мөгөөрсөн хоолойгоор дамжин уушиг руу орсон хоёр салаа мөгөөрсөн гуурсаар дамжина. Мөгөөрсөн гуурснууд нь модны салаа мөчир мэт салаалан түүгээр дамжуулан хүчилтөрөгчийг уушгин дахь хялгасан судсуудаар сүлжигдсэн цулцангууд, цэврүү мэтийн бүрэлдмэлүүдэд хүргэнэ. Цулцангийн ханаар дамжин хийн солилцоо явагддаг.
Уушигны өвчлөлтүүд

Уушигны рентген зураг
Уушиг нь агаар дахь хүчилтөрөгчөөр организмыг хангадаг. Гэхдээ агаартай хамтаар уушиг руу тоос, утаа мэтийн өвчин үүсгэгч организмууд болон бохирдуулагч бодисууд, эгэл хэсгүүд амьсгал авах бүрт орж байдаг. Бактери, нян, мөөгөнцрүүд уушигны эдийг халдварлуулж өвчлөл үүсгэдэг. Гуурсан хоолойн үрэвсэл зөвхөн гуурсан хоолойнуудыг мөхөөдөг; уушигны хатгалгаа нь нэг юмуу хоёр уушгийг мөхөөдөг. Уушиг өвчлөлтийн шинж тэмдгүүдэд гуурсан хоолойнууд хөөх, цэр ихээр бүрэлдэх, ханиалгах багтдаг. Уушигны өмөн үүгийн үед хорт хавдар үүсгэхэд хүргэдэг онцгой эсүүд бий болдог. Тамхидалт, удамшлын өртөмтгий байдал уушигны өмөн үүгийн гол шалтгаан болдог.
МЭДРЭХҮЙН ЭРХТНҮҮД
Мэдрэхүйн эрхтнүүд гэдэг нь хүрээлэн буй орчны тухай мэдээллийг цуглуулахад зориулагдсан, хүний ашигладаг “антенууд” юм. Энэхүү орох дохио нь цахилгаан түлхэцүүд болон өөрчлөгдөн мэдрэлийн судлуудаар дамжин тархинд хүрдэг.
Хүн мэдрэлийн зургаан эрхтнийнхээ тусламжтайгаар ертөнцийг хүлээн авдаг: хараа, үнэр, сонсгол, хүртэхүй, амт болон тэнцвэр. Тэнцвэрийн мэдрэхүй хэмээн ишлэсээр байна. Гэсэн хэдий ч “зургаа дахь мэдрэмж” гэсэн нэр томъёоны түгээмэл хэрэглээ хүн болон амьтнаар цахилгаан болон соронзон орныг хүртэхүй, өөрийн санаа бодол, мэдрэмжийг бусдад зайнаас дамжуулах зэрэг ухамсрын өөр хэлбрүүдэд хамааруулсан хэрэг. Мэдрэмжүүд нь хүн болон бусад амьд амьтанд янз бүрийн түвшин хүртэл хөгждөг. Мэдрэхүйн эрхтнүүдийн мэдээлэл мэдрэхүйн тусгай эсүүд буюу хүлээн авагчдаар дамжин хүлээн авагддаг.
Үнэрлэхүй

Үнэр нь дурьдатгал болон сэтгэл хөдлөлийг идэвхжүүлж чаддаг
Үнэрийг ялгах буюу үнэрлэхүйн үйл явц хамрын дээд хөндийд явагддаг. Тэнд үнэрлэх мэдрэлийн төгсгөлүүд байрладаг ба тэдгээр нь салслаг давхрага руу салаалан цухуйж ордог. Мэдээлэл тээгч молекулууд агаартай хамт амьсгалаар орж салслаг давхрага дотор усч мэдрэлийн төгсгөлүүд дээрх өвөрмөц хүлээн авагч молекулуудтай холбогддог. Энэ нь үнэрлэх мэдрэлээр дамжин тархины үнэрийн төвд хүрдэг цахилгаан дохионуудыг үүсгэгч эсүүдийг өдөөж өгдөг. Хүн 10000 шахам үнэрийг ялгах чадвартай.
Амт
Нэлээд нарийн анхилуун үнэрийг ялгах бололцоог хангадаг үнэрлэхүй, тэрчлэн хоол ундыг харсан сэтгэгдэл ч амтанд нөлөөлдөг. Гэхдээ амтлаг, гашуун, эсгэлэн, давслаг, тослог болон хурц зэрэг амтны үндсэн тодорхойлолтуудыг амтыг хүлээн авагч эсүүд ялгадаг. Тэдгээр нь хэлний дээд гадаргад байрлах амтны хөхлүүрүүдэд зохион байгуулагдсан байдаг. Хоол ундаар өдөөгдсөн хүлээн авагчид амтыг тодорхойлуулах зорилгоор хөөрлийг тархи руу дамжуулдаг.
Хараа
ХАРАА нь хүний сэтгэгдэл болон мэдээллийн 80%-ийн эх булаг болдог. Ердөө 25-хан мм голчтой нүдний алим улаан, цэнхэр, ногоон гэсэн гурван үндсэн өнгийг ялгадаг ба хар-цагааны ялгааг хүлээж авдаг. Гэрлийн цацрагууд тухайн объектоос нүдэнд хүрэхээс эхлэн харах үйл эхэлнэ. Хугарлын дараах объектын эргүүлсэн болон жижгэрсэн дүрслэл торлог хэмээн нэрлэгдэх нүдний алимын дотоод давхрагын мэдрэхүйн эсүүд дээр гэрэлд хавтгай дээр буудаг.
Сонсгол
Хүний сонсгол 20-20000 Гц дуу авиаг ялгах чадвартай. Дууны долгионууд сонсголын сувгаар дамжин дунд чихийг тусгаарлагч илтсэн бүрхүүл болдог хэнгэрэгэнд хүрдэг. Дууны долгионууд хэнгэргийг чичиргээнд оруулж, түүн дээр байрладаг сонсголын жижигхэн яснууд (алх, дөш, дөрөө) чичиргээг хүчтэй болгож түүнийг хөдөлгөөнд оруулдаг. Хөдөлгөөн нь даралтын долгионууд чихний дун буюу шингэнээр дүүрсэн дотоод чихэнд хүргэдэг. Шингэн нь хөдөлгөөнд орж дунгийн өчүүхэн жижиг үсэнцрүүдийг ч гэсэн өдөөдөг. Энэхүү микроскопоор харагдах үсэнцрийн эсүүд сонсголын мэдрэлээр тархины сонсголын төв рүү зөөгддөг цахилгаан хөөрлүүдийг үйлдвэрлэн гаргадаг. Хэтэрхий их дуу чимээ болон өндөр нас дотоод чихэн доторхи үсэнцрүүдийг алдахад хүргэдэг ба улмаар сонсголын гэмтэлд хүргэдэг.
Тэнцвэр

Хүн тэнцвэр мэдрэмжийг ашиглан өөрийн орон зайн баримжааллаа хянаж байдаг
Тэнцвэрийн мэдрэмж дотоод чихэн доторхи шингэнээр дүүргэгдсэн тэнцвэрийн аппаратаар зохицуулагддаг. Энэ аппарат нь үсэнцэр эсүүдийн доор орших мэдрэхүйн мэдрэлийн төгсгөлүүдтэй байдаг (маш жижиг үсэнцрүүдтэй эсүүд). Тэдгээр нь биеийн хөдөлгөөн болон орон зай дахь байдлыг бүртгэж байдаг. Үсэнцэрт эсүүд нь шингэний зузаан давхрагаар хүрээлэгдсэн байдаг тул тогойны хөдөлгөөн нь тодорхой чиглэлд шингэний хариу даралтыг буй болгодог. Үсэнцэрт эсүүд мэдрэлийн төгсгөлүүдээрээ дамжуулан цахилгаан хөөрлийг толгойны байдлыг үнэлүүлэхээр тархи руу дамжуулдаг.
Арьс бол мэдрэхүйн эрхтэн
Хүрэлцэхүй нь хамгийн том эрхтэн болох арьсан дотор оршдог. Хүрэлцэх, даралт болон чичиргээний хөөрөл түүний гурван давхрага дотор хүлээн авалтыг идэвхжүүлдэг: гадаад давхрага буюу эпидермис, дунд давхрага буюу дерма, дотоод давхрага буюу гиподерма. Дотоод давхрага нь хамгийн гүн давхрага, жишээ нь, нүдний зовхи зэрэг нимгэн арьстай биеийн хэсгүүдэд байхгүй . Хүрэлцэхүй нь үсний уутанцрууд дээрх хүлээн авалтуудаар дамждаг. Хүлээн авагч эсүүд арьсан доорх даралтын ялгаанд шууд хариу өгдөг бол харин дотоод давхрага доторх хүлээн авалтууд чичиргээг мэдэрдэг.
ТАРХИ БА МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦОО
Тархи ба мэдрэлийн тогтолцоо нь организмийг удирдах төв болдог. Тархи олон тэрбум нейрон болон мэдрэлийн эсээс тогтдог.
Хүний тархи өөртөө юуг агуулдаг вэ гэдэг нь мэдрэлийн биологчдын мөнхийн асуулт. Тархи нь мэдрэлийн тогтолцоогоор дамжин мэдрэхүйн эрхтнүүдээс ирж буй бүхнийг бүртгэж боловсруулдаг өндөр бүтээмжтэй эрхтэн. Тэрээр нейронууд болон туслах эдэн эсүүдээс тогтдог тархины зөөлөн эдээс бүрэлдсэн байдаг. Гавлын яс, хамгаалалтын бүрхүүлүүд болон тархины шингэн нь тархийг ноцтой гэмт нөлөөллөөс хамгаалдаг.
Тархины бүтэц
Тархи нь мэдрэлийн ширхэгүүдийн зангилаануудаар холбогдсон, тэгш хэмт хоёр тал бөмбөлөгтэй. Хэлний төвийг багтаасан зүүн тал бөмбөлөг үндсэндээ анализийн сэтгэлгээг хариуцдаг. Дүрүүд дээр үндэслэгдсэн, зөн билгийн хүртэхүйн үйл явцууд баруун тал бөмбөлөгт явагддаг. Гадаад давхрага буюу тархины гадар насанд хүрсэн хүний чигчий хурууны хэмжээний зузаантай, нейронуудын өндөр концентрацитай. Тархины Тархи нь мэдрэлийн ширхэгүүдийн зангилаануудаар холбогдсон, тэгш хэмт хоёр тал бөмбөлөгтэй. Хэлний төвийг багтаасан зүүн тал бөмбөлөг үндсэндээ анализийн сэтгэлгээг хариуцдаг. Дүрүүд дээр үндэслэгдсэн, зөн билгийн хүртэхүйн үйл явцууд баруун тал бөмбөлөгт явагддаг. Гадаад давхрага буюу тархины гадар насанд хүрсэн хүний чигчий хурууны хэмжээний зузаантай, нейронуудын өндөр концентрацитай. Тархины Толгойн арын хэсэгт байрладаг бага тархи хөдөлгөөний хариуцдаг, гэхдээ тэнцвэрийг барихад тусалдаг эрхтэн чихэн дотор оршдог. Бага тархитай уртавтар тархи нийлдэг ба тэрээр залгих, огих зэрэг үндсэн рефлексүүдийн төв болдог. Тэрээр зүрхний цохилт, амьсгал болон цусны эргэлтийн тогтолцоог зохицуулахад оролцдог.
Тархины үйл ажиллагааны хэсгүүд
Тархины гадар хальс ихэвчлэн “бор бодис” хэмээн нэрлэгддэг, нейронуудын биеүүд болон богино сэртэнгүүдээс тогтдог ба үйл ажиллагааны хэсгүүдэд хуваагддаг. Тархины гадар хальсны хөдөлгөөний салбар араг ясны булчингуудыг удирддаг. Тархины гадар хальсны мэдрэхүйн бүс хүрэлцэхүй, хараа, сонсголтой холбогдсон хүртэхүйг бүртгэж, мэдрэлийн эрхтнүүдээс мэдээллийг хүлээн авдаг. Холбон бодох бүсүүд мэдээллийн элементүүдийг харьцуулж, зохицуулдаг ч, үйл ажиллагааны бүрэн дүүрэн гүйцэтгэлд бүхий л харгалзагч бүсүүдийн оролцоог шаарддаг.
Нейронууд – барилгын тоосгонцрууд

Нейрон нь эсийн бие, нейроны салаалсан богино сэртэнгүүд болон нейроны салаалдаггүй ганц эрт сэртэнгээс тогтдог.
Тархи болон мэдрэлийн тогтолцоо нь организмын нэг хэсгээс нөгөөд дохио дамжуулдаг мэдрэлийн эсүүдээс тогтдог. Мэдрэлийн эс нь бие, дендрит хэмээн нэрлэгддэг хэд хэдэн сэртэнтэй. Сэртэнгүүд дохиог авч эсийн бие рүү дамжуулдаг, энэ үеэр аксон хэмээн нэрлэгддэг эсийн сэртэнгүүдийн утас шиг сэртэнгүүд мэдээллийг цахилгаан хөөрлийн хэлбрээр эсийн биеэс организмын бусад хэсэг рүү дамжуулдаг. Онцгой глиальные эсүүд болох Шванны эсүүд аксонуудыг тусгаарлагч материал шиг хүрээлдэг. Мэдрэлийн эсүүдийн хүрэлцэх газрыг синапс (мэдрэлийн эсүүдийн бие биетэйгээ болон мэдрэлийн эсүүд бүхий эдүүдтэй шүргэлцэх газар - орч) гэдэг. Цахилгаан хөөрлүүд нь мэдрэлийн дамжуулагч бодисын тусламжтайгаар синапсын нүхээр /щель/ дамжин хүргэгддэг.
Эд, эрхтний хатуурал

Эд, эрхтний хатуурал хөдөлгөөний үйл ажиллагааг алдагдуулж болно
Эд, эрхтний хатуурал бол төв мэдрэлийн тогтолцооны өвчлөл. Тархи, нугасны нейронууд өөрийн организмын дархлааны эсүүдийн дайралтад өртдөг. Мэдрэлийн эсүүдийн гэмтэл нь ядрах, зохицлоо алдах, булчингууд сулрах, хараа гажих зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Шинж тэмдгүүд нь цаг хугацааны үечлэлийн туршид солигдох юмуу аажмаар муудаж болно. Гэхдээ үргэлжлэх байдал нь янз бүр байдаг. Орчин үеийн аргууд нь өвчлөлийн шалтгааныг бус, зөвхөн шинж тэмдгүүдийг эмчилж чадна.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
ХҮЙСИЙН ЯЛГАА: насанд хүрсэн эмэгтэй хүний тархи 1,2 кг, харин эрэгтэй хүнийх 1,3 кг жинтэй.
ТАРХИНЫ ЖИН нийт биеийн жингийн 2% -ийг эзлэдэг, гэхдээ хүний цусаар дамжин дотоод эрхтнүүдийн хүлээн авдаг нийт хүчилтөрөгчийн 20% -ийг хэрэглэдэг.
НУГАСНЫ НЕЙРОН 1 м урт хүрдэг.
XXI ЗУУН
Тархины ОРЧИН ҮЕИЙН СУДАЛГАА зоригийн эрх чөлөө байх талаар олон тооны маргаан дэгдээв.
Тархины үйл ажиллагааны СУДАЛГААНЫ АРГУУДАД соронзон цуурайн судалгаа болон компьютерийн томографийг оруулах болов.
БОДИСЫН СОЛИЛЦОО
Хүний организм ургамлаас ялгаатай нь гэвэл органик бус бодисуудаас органик бодисуудыг үйлдвэрлэдэггүй (х.100). Тиймээс хоол, ундаа олж, тэдгээрийг өөрийн амьдралын үйл ажиллагаагаа тогтоон барихад шаардлагатай эрчим хүч болгон хувиргах шаардлагатай.
Бодисын солилцоо гэдгийн доор организм дотор тэжээлийн бодисуудыг шингээх, шилжүүлэн байрлуулах болон химийн хувиралд оруулах, тэрчлэн үйл ажиллагааны бүтээгдүүнийг гадагш нь гаргах үйл явцыг ойлгодог. Хооллолт нь зөвхөн хөдөлгөөн, сэтгэхүйн үйлдлүүд, амьсгал зэрэг үйл явцыг тогтоон барихад төдийгүй, бас өсөлт, эд, эсийн шинэчлэлд юуны өмнө эрчим хүчний эх булгийн журмаар шаардлагатай.
Бидний хэрэглэдэг хоол унданд юу явагддаг вэ?

Хоол унд нь ам, улаан хоолой, ходоод, гэдсийг дамжин боловсруулалтын хэд хэдэн шатыг дамжин өнгөрдөг
Организм дотор хоол унд нь амны хөндийгөөс эхлэн улаан хоолой, , ходоод, нарийн болон бүдүүн гэдсэнд үргэлжлэн, шулуун гэдэс, гаргах сүвээр төгсдөг урт замыг туулдаг. Эдгээр бүх үйл явцын туршид хоол боловсруулах тогтолцооны эрхтнүүд тэжээлийн бодисуудыг шингээхэд тодорхой үүргийг гүйцэтгэдэг. Үүнд шүлсний булчирхай, нойр булчирхай, цөсний уут, элэг болон бусад эрхтнүүд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Ам, ходоод, нарийн гэдэс дамжсан зам

Салслаг бүрхэвчээр зулагдсан ходоодонд хоол боловсруулахад шаардлагатай давсны хүчил боловсруулагддаг. Салслаг бүрхэвч нь ходоодны ханыг давсны хүчлийн үйлчлэлээс хамгаалдаг.
Шүднүүд аман дотор орсон хоолыг механикаар жижиглэж, шүлсний булчирхайн ялгаруулдаг шүлстэй хольж хутгадаг. Шүлс нь хоолны үнэрээс рефлексийн журмаар түрүүлэн ялгарч эхэлдэг. Шүлсний ферментүүд амьтны гаралтай (гликоген) цардуул, нүүрс усыг дахин боловсруулж сахарын нэлээд жижиг молекулууд болгодог. Хоол ундыг залгисны дараа улаан хоолойгоор дамжин ходоодонд орж, тэнд ходоодны шүүс болон давсны хүчилтэй холигддог. Ходоод нь хоолны бүрэлдэхүүн хэсгүүдийг хутгадаг. Ферментүүдийн тусламжтайгаар уургууд жижиг молекулууд болон задардаг. Хоол хүлээж авснаас 2-6 цагийн дараа ходоод агуулж байгаа зүйлээ хоол боловсруулах үндсэн үйл явцууд явагддаг нарийн гэдэс рүү (урт нь 5 м) дамжуулснаар чөлөөлөгддөг. Цөс нь өөх тосыг эмульс болгодог, харин нойр булчирхайн ферментүүд өөх тос, уураг, нүүрс усыг шингээдэг.
Хоол боловсруулалтын эцсийн бүтээгдэхүүн нь талх, чихрийн зэрэг нүүрс усаар баялаг бүтээгдхүүнээс гаргаж авдаг сахар, мах, өндөг, загаснаас гаргаж авдаг пептидүүд, амин хүчлүүд, тэрчлэн цөцгийн болон ургамлын тос зэрэг өөх тос агуулсан бүтээгдхүүнүүдээс гаргаж авдаг өөхний хүчлүүд юм.
Ууссан хоол тэжээлийн бүрэлдвэрүүд нарийн гэдсний ханаар дамжин организмуудаар шимэгддэг. Сахар, амин хүчлүүд болон өөхний хүчлүүдийн молекулууд олон тооны жижигхэн, хуруу хэлбрийн төвгөрүүд бүхий цүлхэнүүдээр дамждаг. Дээрх төвгөрүүд нь гадаргын талбай ойролцоогоор 200мІ болгон томсгож, тэжээлийн бодисуудыг шингээх үр дүнг хангадаг. Цүлхэнүүдээр дамжин тэжээлийн бодисууд цусны судсуудад орж, түүгээр дамжин организмын эсүүд рүү зөөвөрлөгддөг.
Бүдүүн гэдэс ба экскреци (ялгаруулалт)
Организм шингээж болохооргүй, жишээ нь, мяндас мэтийн бодисууд 7 см өргөнтэй бүдүүн гэдсэнд ордог. Бүдүүн гэдэс нь хоолны шингээгүй үлдэгдлүүдээс усыг нь шингээж, тэдгээрийг нарийн гэдэс болон арын сүвээр гадагшлуулдаг. Бүдүүн гэдэс нь гэдэсний савханцар (E. coli) мэтийн олон зүйлийн ашигтай бактериудын хувьд амьдралын орчин болдог. Эдгээр организмууд гэдсээр дамждаг бүтээгдхүүнүүдээр хооллодог ба хүний организм үйлдвэрлэж чаддаггүй аминдэмүүдийг боловсруулж, дамжуулан шимэгддэг.
Ферментүүд

Ферментүүд бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг
Ферментүүд – организмын химийн урвалуудыг хурдасгадаг биологийн катализаторын үүрэг гүйтцэтгэдэг энгийн уургууд юм. Үүний тулд тэдгээр нь солилцооны үйл явцыг ажиллагаанд оруулахын тулд ашиглагдах ёстой идэвхжлийн эрчим хүчийг бууруулдаг. Ферментүүд организмын ихэнх биохимийн урвалуудад оролцдог. Хоол боловсруулалтанд тэдгээр нь өөх, уураг, нүүрс ус зэрэг хүнсний томхон молекулуудыг организм шингээж чадахаар жижиг хэсгүүд болгон задлах үүргийг хариуцдаг.
Сахарын шижин

Инсулиний тарилга
Сахарын шижин – эдийн засгийн хувьд хөгжингүй орнуудын хамгийн хурдан өсч буй асуудлын нэг, хамгийн тархмал өвчлөлүүдийн нэг. Шижин өвчин сахарыг үр дүнтэй ашиглах организмын чадварыг бууруулдаг. Цусан дахь сахарын бодисын солилцоог нойр булчирхайн боловсруулдаг инсулины зохицуулалт нь алдагдсан 180 сая хүн өнөөдөр дэлхий дээр энэ өвчнөөр шаналж явна. Шижин нь төрөлхийн байж болох ба буруу хооллолтын үед юмуу, насжилтийн байдлаас үүсч даамжирч болно. Шижингээр өвдөгсөд зохиомол инсулинийг тогтмол тарилгын байдлаар хийлгэхээс аргагүйд хүрдэг.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
ХҮНСЭНД ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛ: өдөр тутмын хоолны орцон дахь уураг болон өөх тосны харьцаа 15% ба 35% байвал зохистой. Энэхүү хэмжээг хөгжингүй орнуудад хэтрүүлж, харин хөгжиж буй орнуудад хүрдэггүй ажээ.
ҮРЖЛИЙН ЭРХТНҮҮД БА ДААВРУУД
Хүний нөхөн үржихүй нь даавруудын цогцолбор тогтолцоогоор зохицуулагдан зан төлөвийн хэв шинжит загваруудыг дагуулдаг. Үйл явцын үеийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өвөрмөц шинж чанарууд сексийн хөөрөлд урам өгөхөд тусалдаг.
Сексийн зөн билэг зүйлүүдийн нөхөн үржихүйг хангаж өгдөг. Тэрээр эр болон эм хүний сексийн өвөрмөц шинжүүд, жишээлбэл эр хүний өргөн цээж , эмэгтэйн хөх зэргээр урамшдаг.
Эр хүний үржлийн эрхтнүүд

Бэлгийн хөөрлийн үед хөвсгөр эдийн орон зайг цусаар дүүргэхэд бэлэг томорч хөвчирдөг
Эр хүний үржлийн эрхтнүүд эр бэлэг, төмсөг, төмсөгний уут, генетикийн материалыг хадгалагч эр үрийн шингэн дамжих сувгууд багтдаг. Төмсгөн дахь сувгууд өдөр бүр үрийн шингэний 250 сая эсийг үйлдвэрлэдэг. Хүмүүс болон ихэнх сүүгээр бойжигчдод төмсөгнүүд нь хэвлийн хөндийгөөс гадна байрладаг. Биеийн хэвийн дулаан 37°С үрийн шингэний таатай үйлдвэрлэлд хэтэрхий өндөр байдаг, харин төмсөгний уутан доторх арай бага температур зохистой. Үрийн шингэн боловсорч, төмсөгний гадуурт цацагдах хүртлээ хадгалагдаж байдаг. Дараа нь эх үрүүд организмаас гарахын тулд үр гаргах цорго болон хөвчирсөн эр бэлгийн шээс гаргах сувгаар дамждаг. Бэлгийн хурьцлын үеэр үрийн шингэний эсүүд үтрээнд ордог.
Эмэгтэйн үржлийн эрхтнүүд

Үтрээ нь умайн хүзүү рүү хөтлөсөн үр хөврөл хөгждөг умайн амсартай байдаг
Эмэгтэйн үржлийн эрхтнүүд нь хос өндгөвч, фаллопиев гуурс, умай, үтрээ болон үтрээг хамгаалагч арьсны нугалаануудын багтаадаг. Ер нь амьдралын бүхий л үржлийн үеийн туршид өндгөвчнөөс ойролцоогоор 400 үр хөврөл бүрэлдэх чадвартай өндгөн эс чөлөөлөгддөг. Өндгөн эс нь боловсролтынхоо хэрээр түүний тэжээлийг хангадаг хэд хэдэн уутанцар эсүүдийн давхраагаар хүрээлэгдсэн байдаг. Олон тооны уутанцар эсүүд эмэгтэйн сар бүрийн мөчлөгийн үеэр хөгждөгч, зөвхөн ганцхан өндгөн эс хэвийн хэмжээнд хүртлээ хөгжин овуляцийн явцад өндгөвчөөс гарч фаллопиев гуурсанд (өндгөн эс өндгөвчөөс умай руу дамжин өнгөрдөг гуурслаг эрхтэн) орно. Энэ үед өндгөн эс умай руу хөдлөхөд үлдэж хоцорсон уутанцар нь эстроген болон прогестерон боловсруулдаг шар биеийг бүрэлдүүлнэ. Энэ нь савны ханыг үр тогтсон эсийг шилжүүлэн суулгахад бэлтгэдэг. Хэрэв өндгөн эс умай хүрэх замдаа үр тогтоогүй бол шар биеийн хөгжил зогсч, холбогч эдээр орлуулагддаг. Хэрэв эр үр фаллопиев гуурсанд орж өндгөн эстэй үр тогтвоос жирэмслэлтийн үе эхэлдэг.

Дааврууд

Дааврууд нь тодорхой эсүүдэд юмуу эрхтнүүдэд шууд нөлөөлж чаддаг, тэрчлэн бусад эрхтнүүдийг даавар боловсруулахад нь түлхэц өгдөг
Булчирхайнуудын боловсруулдаг дааврууд организмын бараг бүхий л үйл явцад оролцдог. Цус эдгээр мэдээллийн бодисуудыг зөөвөрлөж, эсүүдийн гадарга дээрх хүлээн авагчуудтай холбогдож, биохимийн урвалуудыг үүсгэдэг. Даавар боловсруулагч эрхтнүүдэд боргоцой хэлбрийн бие, нойр булчирхай, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, өндгөвч болон төмсөгний эсүүд хамаарагдана. Дааврууд нь бодисын солилцоо, өсөлт, нөхөн үржихүй болон зан төлөвт нөлөөлдөг. Эр хүнд, эмэгтэйд ч организмд нь тестостерон, эстроген зэрэг янз бүрийн тооны бэлгийн дааврууд байдаг ба тэдгээр нь анхдагч болон хоёрдогч бэлгийн шинжүүдийн хөгжил, үйл ажиллагаанд нөлөөлдөг.
Эмэгтэйн дааврууд ба сарын тэмдгийн мөчлөг

Сарын тэмдгийн мөчлөг ойролцоогоор 28 хоногын хугацаан дотор хэлбэлзэнэ.
ЭСТРОГЕН БОЛОН ПРОГЕСТЕРОН ДААВРУУД сарын тэмдгийн мөчлөгийн үеэр умайн хучуур эдийг зузаасгаж өгдөг. Сарын мөчлөгийн үед хучуур эд давхраажин, үр тогтолт үүсээгүй бол үтрээнээс гадагшладаг. Сарын тэмдэг нь мөчлөгийн эхний өдрөөс тав дахь өдөр хүртэл үргэлжилдэг. Үүний дараа тав дахиас арван дөрөв дахь өдөр хүртэл уутанцарт эсийн шат үргэлжлэх ба өнчин тархи нь өндгөн эсийг тойруулсан уутанцар боловсруулахын тулд уутанцар тэтгэгч даавар боловсруулдаг. Уутанцар нь өндөг гадагшлуулахыг эхлүүлж, ойролцоогоор 14 дахь өдөр өндгөн эсийг гадагшлуулдаг умайн салслаг бүрхэвчийг бэлтгэгч дааврыг хүчтэй болгох даавар гаргадаг. Биеийн температур дээшилж, өндгөн эс умай руу хөдлөнө. Дараагийн шат 14 -28 дахь өдрүүдэд тохиох ба өндгөн эсийн орхисон уутанцар шар бие болдог. Тэрээр прогестерон боловсруулж, үр тогтсон өндгөн эсэнд зориулсан умайн хучуур эдийг бэлтгэдэг.
ДАРХЛААНЫ ТОГТОЛЦОО
Хүний организм хүрээлэн буй орчинд оршигч өвчин үүсгэгч бактериуд болон нянтай байнгын тэмцэл явуулдаг. Гэхдээ дархлааны цогцолбор тогтолцоо тэдгээрийг таньсныхаа дараа л тэдэнтэй харилцан үйлчлэлд ордог.

Дархлааны тогтолцоо үйлчилж байгаа нь: макрофагууд довтолсон организмууд болох бактериудыг устгаж байна
Дархлааны тогтолцоо нь гэмтсэн эсүүд, организмаас ангид өөр биетүүдийг танин мэдсэнийхээ дараа өвөрмөц болон өвөрмөц бус хамгаалалтын механизмуудын бүхэл бүтэн нөөцийн тусламжтайгаар тэдэнтэй тэмцдэг. Өвөрмөц бус арга хэмжээнд төрөлхийн болон идэвхгүй, тухайлбал, өвчин үүсгэгч эгэл жижиг орагнизмуудын эсрэг хамгаалалтын анхны шугамыг бүрдүүлдэг зүйлүүд хамаарагддаг. Жишээ нь арьс болон хоол боловсруулах, амьсгалын, болон бэлгийн замыг бүрхсэн салслаг бүрхэвчүүд нь бактери, нян, шимэгчид орохоос организмыг хамгаалдаг. Дайрч буй микробуудад арьс болон өөхний булчирхайнуудын боловсруулдаг арьсны өөхийг нэвтрэх нь тийм хялбар бус. Хөлс, нулимас, шүлс нь олон тооны аюултай организмуудыг угааж хаядаг. Салст давхрагуудын ихэнхийн шүүрлийн шигэнүүд ферментүүд болон бактерийн эсрэг уургийг агуулдаг. Өвөрмөц хамгаалалтын механизмууд нь олдмол буюу идэвхитэй дархлааны тогтолцоог бүрэлдүүлдэг.
Тогтолцоо нь өвөрмөц тэмдэгтүүд буюу генийн эсрэг биетүүдийг таних үүднээс зорилтот урвалыг хангахын тулд гаднын эсүүдийн довтолж буй гадарга руу гаргадаг. Тэдэн рүү нэвтэрч чадсан организмууд довтолгоо хийж макрофагууд (бактериуд болон өөр гаралтай жижиг хэсгүүдийг барьж авч шингээх чадвартай хүн ба амьтны холбогч эдүүдийн эсүүд - орч) мэтийн цусны цагаан эсүүд тэднийг устгадаг.
Анхдагч халдвар
Хэрэв халдвар анх удаагаа организмд орж байгаа бол үүнийг анхдагч халдвар гэж нэрлэдэг. Эхлээд өөр төрлийн биетийн эгэл хэсгүүд дархлааны эсийн гадарга дээр тогтож, өвөрмөц хамгаалалтын эсүүдийн үйлдвэрлэлд түлхэц өгдөг. Тэдний зарим нь фагоцитозын (эс залгиурдах) замаар довтолж ирсэн организмуудыг устгах юмуу эсвэл хэт эслүүд ялгаруулан тэднийг алж үгүй хийдэг.
Дархлааны тогтолцоо нь эхлээд гадарга дээрх өөр төрлийн хэсгийг түүний ялгаруулдаг химийн бодисууд болон уургийн тэмдэгтүүд (эсрэг генүүд) –ийг таньдаг. Бусад дархлааны эсүүд довтлон ирсэн организмуудад бэхлэгдэх эерэг биетүүдийг боловсруулж эхлэдэг.
Анхдагч халдварын дараа эерэг биетүүд болон ой санамжийн эсүүд дархлааны тогтолцоог дайчлан тэрхүү организмаар үүсгэгдсэн ямарч шинэ халдварын эсрэг шуурхай, үр дүнтэй ажиллаж эхлэдэг.
ДОХ
ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮНЭЛЭЛТЭЭР (ДЭМБ) 2005 онд ДОХ-ын халдвараар 3,1 сая хүн нас баржээ.
ЖИЛ БҮР ДАРХЛАЛ ХОМСДЛЫН ВИРУСЭЭР 4,1 сая хүн халдварлаж байна.
ДАРХЛАЛ ХОМСДЛЫН ВИРУС – дархлааны хамгаалалтыг хариуцдаг цусны цагаан эс рүү довтолдог нян.
1980-аад онд гарсан ДОХ (Дархлал олдмолын хам шинж) – энэ нь дархлааны тогтолцоог гэмтээж сулруулдаг, эмчлэгддэггүй өвчин юм. Тэрээр дархлал хомсдлын вирусээр үүсгэгдэн, дархлааны тогтолцооны хамгаалалтын эсүүд рүү довтолдог ба өөрсдийнхөө дотор тэднийг хуулбарлан өсгөх замаар хамгаалалтын эсүүдийг устгадаг байна. Өвчлөлтийн шинж тэмдэг илрэх хүртэл дархлааны тогтолцоог сулруулдаг (энэ нь хэдэн жилээр ч үргэлжилнэ). Улмаар хавдар бүрэлдэж эхлэн халдварын давтамж мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Нян нь цус, бэлгийн шингэн, үтрээнээс ялгардаг шингэн, үрийн шингэн болон эхийн сүүгээр дамжин тархдаг.
Одоог хүртэл үр дүнтэй эмчилгээ боловсруулагдаагүй (эмчилгээ нь зөвхөн шинж тэмдгүүдийг илрүүлэхээс хэтрэхгүй байна), халдвараас урьдчилан сэргийлэх, жишээ нь, аюулгүй секс мэтийн аргууд өвчлөлийн эсрэг шилдэг арга хэмжээ болж байна.
Хамгаалалтын вакцинжуулалт
Хүмүүс халдварт өвчнөөс өөрсдийгөө вакцинжуулалтын замаар хамгаалдаг. Идэвхтэй дархжаалуулалтын үед өвчний халдвар тээгчдийн бага зэргийн тунг суларсан буюу үхмэл эсийн хэлбрээр организмд оруулдаг. Үүний хариуд организм өвчин үүсгэгчтэй тэмцэхэд зориулсан эсрэг биетийг боловсруулдаг, жишээ нь томуугийн эсрэг вакцинжуулалт. Идэвхгүй дархжаалуултын үед тодорхой организмын эсрэг өвөрмөц эсрэг биетүүдийг агуулсан ийлдсийг организмд оруулна.
Харшил ба дархлааны өөрийнх нь өвчлөлүүд

Өвсөн чичрэг – цэцгийн тоосонцорт харшилсан урвал
Дархлааны тогтолцоо нь буруу ажилласан үед өөрийнхөө сэрэгч ажиллаж болно. Өөрийгөө танигч эсүүд хэвийн үйл ажиллагаагаа зогсоож, шижин мэтийн өөрийн дархлааг гэмтээхэд хүргэдэг. Харшил гэдэг нь тоосонцор, ахуйн тоос шороо, амьтны үс ноос юмуу, хүнсний онцгой бүтээгдүүн мэтийн хүрээлэн буй орчны өөр гарлын бүрэлдвэрүүдэд хэтэрхий мэдрэмжтэйгээр урвалд орно гэсэн үг. Хамгаалалтын төрөлжсөн эсүүд ханиалгах мэтийн шинж тэмдэг үүсгэдэг эдийн дааврыг их тоогоор ялгаруулдаг, харин ганц нэг тохиолдолд зүрх судасны тогтолцооны үйл ажиллагаа зөрчигдөх болон ямарваа бодисын давтан үйлчлэлээс балмагдалд өртөх нь ч бий.

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

Өгөгдлүүдийн тоон дамжуулалтын технологиуд шинэ шинэ боломжуудыг агуулдаг. “Захиалгат кино” нь ашиглагчийн зүгээс телевизийн үйлчилгээ нийлүүлэгчид дуртай үедээ захиалах боломж олгодог. Тэгэхлээр хөтөлбрүүдийг бүхий л бүс нутаг даяар дамжуулах шаардлагагүй гэсэн үг
Тойргийг дурын хэсэгт хуваах бололцоотой бол, өнцгийг дурын нэгжээр хэмжих бололцоотой. Вавилоны математикчдийн гаргасан тойргийг 360° хуваалт нь өнцгийг олон хуваасны дараа ихэвчлэн бүхэл утгууд үлддэг гэсэн шалтгаанаар тохиромжтой юм. Энэ нь 1-100 хүртэлх бүх тоонуудын д
Дугуй болон мотоцикл жолоодогсод хурд, жолоодлогоор таашаал хүртдэг. Энгийн удирдлага ч гэсэн физикийн нарийн хуулиуд дээр үндэслэгддэг. Хоёр дугуйт тээврийн хэрэгсэл 10 км/ц ч юмуу нам хурдтай явж байсан ч төвд тэмүүлэх болон гироскопийн хүч үйлчилж эхлэдэг. Төвд тэмүүлэ
Интернет нь өгөгдлийг багц багцаар нь дамжуулдаг. Энэ нь дамжуулагдаж буй мэдээлэл хэд хэдэн жижиг хэсгүүдэд хуваагдана гэсэн үг. Эдгээр багцууд нь илгээгчээс хүлээн авагч руу янз бүрийн аргаар явж болно. Телефон утсан сүлжээнээс ялгаатай нь гэвэл Интернет-д үйлчлүүлэгч
Эзэн дандаа л зөнчдийг хүмүүс рүү нүглээс болон бурхны шийтгэлээс урьдчилан сэргийлэх, үнэний зам дээр бат зогсоохын тулд илгээдг байв. Тэдний зарим нь бичлэгүүдийг зохиожээ: Муса (Мойсей), - Тора, Иса (Есүс) – Евангели болон Мухамед – Коран. Исламд бүх зөнчдийг адилхан хүнд
КРЕМОНД БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН Клаудио Монтеверди Мантуя-д 1590 онд ирж, 1607 оноос эхлэн ордны оркестрийн хөгжимчин, удирдаачаар ажиллаж байв. Аугаа их мадригалчуудын сүүлчийнх нь. Монтеверди оркестрийн цууриатах дууны судалгаанд асар их хувь нэмэр оруулжээ, тухайлбал, чавхдас