Дундад зууны урлаг
Дундад зууны урлаг нь өөртөө хэд хэдэн уламжлалыг нэгтгэжээ. Эртний сонгодог соёл Византийд төдийгүй, Дорнод болон Өрнөд Европт, тэрчлэн исламын шажинт орнуудад дэлгэрчээ. Сонгодог өвөөс гадна, чухал чиглэл нь христийн шажин байлаа. Бүхий л дундад зууны туршид урлаг нь шашинд автмал байлаа. Роман болон готик арга маягууд дээр үндэслэгдсэн шинэ, туйлаас үл хамаарах арга маягууд хожмын готик болон Сэргэн мандлын хоорондын холбогч салаа мөчир нь болжээ. Иймэрхүү хэлбрээр, Дундад зуун нь соёлын уналтын үе бус, харин давын өмнө шилжилтийн цаг үе байлаа.

→ Дундад зууны урлагийн шашинлаг чиглэл уран зурагт, эртний бичмэлийн хавсралтууд, уран барилгын чимэглэлд тугалаа олдог байв.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
Дорнод Римийн эзэнт улсын ӨВ БОЛСОН ВИЗАНТИД сонгодог урлагийн уламжлал удаан хугацаагаар хадгалагджээ.
РОМАН АРГА МАЯГ дундад зууны Европт анхлан дэлгэрсэн анхны уран сайхны арга маяг байлаа.
БИЛЭГ ТЭМДГҮҮД БОЛОН ЁГТЛОЛ нь бодит дүрслэлээс илүү их утгатай.
ГОТИК АРГА МАЯГ нь сэтгэл хөдөлгөсөн, гоёмсог дэгжин, туршилтын арга маяг байлаа.
ДУНДАД ЗУУНЫ ЗУРААЧИД үндсэндээ нэрд гаралгүй хоцорчээ.
ВИЗАНТИЙН УРЛАГ БА РОМАН АРГА МАЯГ
Хаа сайгүй тархсан хэдий ч сонгодог уламжлалууд нь Византийн эзэнт улсаас өөр хаана ч хадгалагдан үлдсэннгүй. Энэ үед уран сайхны арга маягууд нь тодорхой бүс нутгаар хязгаарлагдаж байсан бол роман арга маяг нь анхны нийт европынх болжээ.

Зааны ясан сийлбэр Х зуунд Византийгаас Ариун Римийн эзэнт улс руу тархжээ.
Византийн эзэнт улсад IV болон VIII зууны хооронд өөрийн гэсэн өвөрмөц арга маяг хөгжжээ. Бурхан хэмээн нэрлэгдэх гэгээн, ариун дүрслэлүүд хатуу тогтоогдсон дүрмийн дагуу хийгддэг. Сүмүүдийн ханан дээрх аварга том шигтгэмэл зургууд өнөөдрийг хүртэл византийн мастеруудын урлагын гэрч болсоор байна. Шигтгэмэл зураачид тодорхой бие хүний дүрслэлийг хөрөгтэй нь адилхан хийх зорилго тавьдаггүй. Тэдний зорилго нь өөрсдөд нь тэнгэрийн эзэд хэмээн төсөөлөгддөг, аугаа зохиолын баатруудыг алдаршуулахад оршдог.
Византи нь үнэн алдартны шажин шүтдэг Дорнод Европын орнууд дахь шашны урлагийн хөгжилд асар их нөлөө үзүүлжээ. Энд өнөөдөр ч гэсэн бурхан зураачид эртний найруулгын дүрмүүдийг баримталдаг.
Сүм хийдийн сургуулиуд

XI зуунд товойлгож хийсэн баримал дээр нүгэлтнүүдийг тамд хүлээж буй зовлонгуудыг дүрсэлжээ
Урлагийн шашны бүтээлүүдийг Европын бусад хэсгүүдэд ч бүтээн турвидаг байлаа. Уран бүтээлийн төвүүд нь сүм хийдүүд байв. Гар бичмэлүүдийг хуулан бичих болон үнэт гар бичмэлүүдийг чимэглэхэд зориулсан тусгай өрөөнүүдийг сүм хийдүүдэд гаргав. Тэнд зураачид эртний үнэт гар бичмэлүүдийг эртний сэдэвт өнгөт зургаар чимэглэдэг байж. Гар бичмэл номуудын хавтсыг ихэвчлэн зааны яс болон алтаар чимэглэдэг байлаа.
Роман арга маяг
М.э. 1000 шахам жилийн орчимд роман арга маяг үүссэнээр барималчид чөлөөтэй, зогсоо дүрсүүд бүтээхээ болив. Энэ үеэс эхлэн тэдгээр нь байшин барилгын нэг хэсэг болж, ялангуяа сүм хийдийн орох хаалга, дотоод орон зайд тодорхой байр эзлэх болов. Тэдгээр нь сүсэгтнүүдэд христийн сургаалийн үндсийг номлох болжээ, учир нь сүсэгтнүүдийн олонх нь латин хэл дээр явагддаг үйл ажиллагааны агуулгыг ойлгодоггүй, уншиж бичиж чаддаггүй байв.

VI зууны шигтгэмэл зураг дээр урлаач Византийн хатан хаан Феодорагийн толгойг нь тойруулан гэрэл цацруулж буйгаар дүрсэлжээ
СИРИЙН РАБУЛЫН ЕВАНГЕЛИ СУДАР VI зуунд зохиогдсон ба биднийг хүрсэн Библийн хамгийн эртний зурагт хавсралтын нэгэн мөн.
“МИНИАТЮРА” ХЭМЭЭХ НЭР ТОМЪЁО латин үг “minium”, өөрөөр хэлбэл, улаан эрдэс будаг, “miniatus” – “будагтай” гэсэн утгатай.
XIV-XV зуунд жижиг өнгөт зургуудыг Франц, Бургунди болон Нидерландад зурдаг байлаа.

Том үсэг R, Ариун Георгий луутай тулалдаж байгаа нь (номын чимэглэл, XIIзуун)
Гар бичмэл номуудыг өнгөт зургаар чимэглэхүй
ЭРТНИЙ ГАР БИЧМЭЛҮҮД, муутуу цаасан, харин хожим нь цаасан хуудсууд нийлж ном болсноор IV зууны туршид байсан хуйлаасыг орлов. Шашны бүтээлүүдийг хадгалах, дэлгэрүүлэх зорилгоор шинэ хөрөнгө мөнгийг сүмээс гарган ашигладаг байв. Сүм хийдүүдэд зураачид үнэтэй гар бичмэлүүдийг хээ угалзаар юмуу, бичвэрийн захаар, эсвэл тусгай цаасан дээр жижиг өнгөт зургаар чимэглэдэг тусгай өрөөнүүд – гар бичмэл номын урланг гаргадаг байв. Иймэрхүү чимэглэлд ихэвчлэн нимгэн алтан ялтаснуудыг ашигладаг байв. Номын хавтасны чимэглэлд үнэт чулуу, алт, зааны ясыг ашиглаж байжээ.
ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛЖ гар бичмэл номнуудыг чимэглэх нь онцгой чухал байлаа. Уран сайхны ололтууд номоор дамжин Европын өнцөг булан бүрт хурдан тархаж чадах байлаа.

Герцог Беррийскийн аугаа мөргөл” (фр: ‘’Tr s Riches Heures du Duc de Berry’’), 5-р сард зориулсан чимэглэгдсэн хуудас, гар бичмэл номын чимэглэлийг зохиосон ах дүү Лимбург (1416 он)
ГОТИК АРГА МАЯГ
Готик арга маягаар ажилладаг зураачид байгалийг хуулбарлах, нэг хэв маягийг дууриах болон сэтгэл хөдлөл төрүүлэхийг эрмэлздэг байлаа. Өмнөх үеийн зураачдаас ялгаатай нь гэвэл түүх тэдний нэрсийг дараагийнх нь үед хадгалан үлдээжээ.

Золиос бологсод өөрсдийн шашны дүрэм журмыг баримталсан үйлдлээ дүрслэн харуулахыг хүсчээ (Наумбургийн сүм, XIII зуун)

Уилтоны хоймсон зураг, 1395 оны орчмын шүтээний зураг алтан дэвсгэртэй византийн бурхдыг санагдуулна
XII зууны хоёрдугаар хагаст Францад баримлын шинэ хэлбрүүд буй болсон нь эртний роман уран барилгаас хөндийрэхийн билэгдэл болсон шинийг санаачлагч готик уран барилгын арга маягийн хэсэг болжээ.
Хэрэв урьд нь дүрслэх урлаг сүм болон дээдсийн шаардлагад бүрэн захирагддаг байсан бол одоо тэдэнд нөлөөлөх бололцоог худалдаагаар болон мөнгө хүүлэх замаар хөлжсөн хотын дээдэс л чадах байв. Тэд өөрсдийн хөрөг зураг болон шарилын дээрх хөшөөг захиалгаар зуруулах бололцоотой, түүгээрээ дамжуулан нийгэм дэх өөрсдийн байр сууриа ойлгодог байжээ. Гэлэн лам нар Мрии охины шүтлэгийг номлож эхлэв. Удалгүй Бурхан эхийн дүр Есус ахин амилсан нь, Аймшигт шүүх зэрэг сэдвийн зэрэгцээ гол байр суурийг эзлэв. XIV зуунаас эхлэн чөлөөтэй зогсогч хөшөө баримлууд улам их үзэгдэх болов.
Ханын зурагнаас тавиурын уран зураг хүртэл

Тильман Рименшнейдер "Христийн гашуудал" (1515 он) хэмээх модон сийлбэр дээр уй гашуудлыг гүн гүнзгийгээр илэрхийлэн гаргажээ.
Барагцаагаар XII зуунаас загалмайтны аяны үр дүнд византийн соёлын найруулгын элементүүд болон түүний сонгодог уламжлалууд Баруун Европт тархаж эхлэв. Византийн шигтгэмэл зургууд Венеци болон Сицилид орон нутгийн шигтгэмэл зургийн урлан хөгжихөд онцгой нөлөө үзүүлэв.

S хэлбрээр нугарсан байрлал дахь хатагтай (1400 оны орчим)
Византийн загварууд италийн ханын зургийн хувьд үндэс нь болов. XIV зууны эхээр Дуччо ди Буонинсенья болон Жотто ди Бондоне нар грек-византийн хэлбрээр ажиллаж, энэ нь нүүр царайн болон хувцас дүрслэхэд илрэлээ олж байв. Тэд өөрсдийн бүтээлдээ аль болох хэвийн, ердийн хийгээд өөрийн гэсэн онцлогийг нь гаргахыг эрмэлзэж байлаа. Тухайлбал, Жотто уламжлалт алтан суурь дэвсгэрийг байгалийн зургаар сольж, өөрсдийн зургууддаа алслалтыг сайтар үзүүлэхийг эрмэлздэг байв. Тэрээр зурахдаа шинэ янзыг эрэлхийлдэг байснаараа Сэргэн мандлын үеийн уугануудын нэгэн мөн. XIV зууны дунд үеэс эхлэн шүтээний чимэглэлд модон дээрх тавиурын уран зураг ашиглах болов. Готик сүм хийдүүдийн уран барилгын арга маягийн онцлогтой холбоотойгоор ханын зурганд зориулсан байр суурь роман сүм хийдийг бодвол бага (зөвхөн баганууд болон дээд хүнхэр хэсэгт зурж болно) байсан нь сүрлэг том өнгөт шилэн зургийн цонхнууд буй болгоход хүргэв. Гэхдээ энэ нь ханын зураачдад шилдэг бүтээл туурвихад нь саад болсонгүй: Жоттогийн Ассизи болон Флоренци дахь ханын зургууд, Пьетро Лоренцеттийн (1320-1348 он) Сиена дахь Палаццо Пуббликогийн ханын зургууд г.м. Эдгээр урчуудын бүтээлүүд XIV зууны 2-р хагасын италийн уран зургийн хөгжлийн үндсийг тавьжээ. 1400 оноос эхлэн Альпаас хойш Богеми, Франц, Бургундид дээд готикийн дэгжин арга маяг цэцэглэн хөгжив. Түүний нийтлэг шинж нь S хэлбрээр гайхалтай нугарсан байрлал дахь хатагтайг янз бүрийн тансаг хувцас өмсгөн дүрслэн үзүүлэх явдал байлаа. Шашны нийтлэг бүтээлүүдээс гадна тансаг чимэглэл бүхий дээдсийн утга зохиолын хувь ширхэгүүд байлаа. Номын чимэглэл нь сүм хийдийн давуу эрх байхаа нэгэнт больж, хотын урлангуудад ч хийх болов.

Жоттогийн ханын зураг “Авсан доторхи байдал” (1303-1305 оны орчим)
Жишээ нь, 1416 онд ах дүү Лимбург нар герцог Беррийскийн мөргөлийн номонд зориулж гайхамшигт хавсралт зургуудыг бүтээжээ. Мөргөлийн номыг чимэглэсэн жижиг өнгөт зургууд нь байгалийн гоё сайхныг гүнзгий хайр хүндэтгэлтэйгээр, дүрслэлийн жижиг элементүүдэд онцгой анхаарал хандуулан урлажээ.
Германд хожуу готикийн үед урлаач Тильман Рименшнейдер болон Вайт Штосс нар итгэмээргүй, сэтгэл хөдөлгөм модон баримлуудыг бүтээжээ. Фламандын зураачид Робер Кампен, Ян Ван Эйк нар (х.375) уран зургийн натуралист арга маягийг номлогчид байсан ба тэд Сэргэн мандлын хожуу үед буй болох арга маягуудыг зөгнөгчид байлаа (х.372).
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
“ДУНДАД ЗУУН” ГЭДЭГ НЭР ТОМЪЁО XVI зуунд анх хэрэглээнд оржээ. Энэ үед эртний үе болон Сэргэн мандлын үеийн хоорондох үеийг соёлын уналтын үе гэж тооцдог байв.
БУРХАНТАЙ ТЭМЦЭХ ХӨДӨЛГӨӨН VIII-IX зуунд Византийд түр хугацаагаар зурган бурхадад мөргөх явдлыг өөрчлөв. Зурган бурхдад мөргөгсдийг бөөнөөр нь устгадаг байжээ.
“ГОТИКА” ГЭДЭГ ҮГ италийн gotico – хэрцгий, бүдүүлэг (Goten - зэрлэгүүд) гэсэн үгнээс үүсч, эхлээд хараалын журмаар хэрэглэгддэг байв.

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

XIX зуунд ажиллах хүчийг үйлдвэрчний эвлэлүүд хөлслөгчдийн өмнө өөрсдийн сонирхлыг хамгаалахын тулд зохиолн байгуулах болов. АНУ, Их Британи дахь үйлдвэрчний эвлэлүүд болон хөлслөгчид нь бие биедээ онцгой зөрчилдсөн талууд байлаа. Европын холбооны олонх орнуудад хамтарс
Хэдийгээр хямрал, донсолгоо байсан хэдий ч Барууны чөлөөт зах зээлийн болон холимог эдийн засаг Кейнсийн онолын нөлөөн дор амжилттай хөгжсөөр байлаа. Хүрээлэнгүүд байгуулагдаж, нийтийн ажилгүйдэл, ханшны уналтаас зайлсхийх боломжийг эдийн засагчдад олгов. АНУ-д Их уналт
Биологийн шинжлэх ухааны үүднээс цэцэг нь өсөлт нь хязгаарлагдсан дүрс хувирсан иш юм. Тэдгээрийн анатоми нь ургамлын бүлээс хамааран гайхалтай олон янз. Цэцэг нь үндсэндээ навчсын хэд хэдэн онцгой хэлбрээс тогтдог. Аяга навчтан – ихэвчлэн ногоон ба ердийн навчтай төстэ
Төлөөлөх ардчилалд ард түмэн улс төрийн асуудлаар шууд санал өгдөггүй. Жишээ нь: Эртний Афинд Эсэргээрээ үндсэн хуульд заасан төрийн байгуулгуудад төлөөлөгчдийг сонгодог . эдгээр байгуулгуудад тэд ард түмэниы нэрийн өмнөөс улс төрийн шийдвэр гаргадаг. Төлөөлөгчид нь өөр
Түгээмэл хөгжим нь эхлээд бүжгийн хөгжим байлаа, ардын бүжгүүдээс ялгаатай нь гэвэл тэрээр өмнөх үеийнхэнд хол хөндий мэт байсан бие даасан байдал руу тэмүүлсэн шинэ үеийг тодорхойлохын тулд ашиглагдаж байв.
Гэрч шинжээчид нь өөрсдийн мэдлэг, шинжилгээний санал нь зөв шийдвэр гаргахад шүүхэд тусалдаг хүмүүс юм. Тэд шүүхээс гадна байж болох баримтуудыг тайлбарлаж, шинжилгээний үнэлэлтийг гаргахад тус болдог аман эсвэл бичгийн бодитой судалгааг явуулдаг. Шинжээчид хэрэгт хам