Агаар мандал – Дэлхийн хийн бамбай
Агаар мандал нь манай гарагийн байгалийн хамгаалалтын бамбайн үүрэг гүйцэтгэдэг. Нар, Дэлхий болон дэлхийн агаар мандын хооронды харилцан үйлчлэл амьдрал бололцоотой байх нөхцлүүдийг бүрдүүлдэг. Гэвч аж үйлдвэрийн хувьсгалын цаг үеэс хүн агаар мандалд улам их хор хөнөөлийг учруулсаар байна.

→ Агаар мандлын судалгаа нь орчин үеийн шинжлэх ухааны хамгийн хүнд зорилтуудын нэг мөн.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
ДЭЛХИЙН АГААР МАНДАЛ үндсэндээ азот, хүчилтөрөгчөөс тогтсон хийнүүдийн хольцоос тогтдог.
ДЭЛХИЙ ДЭЭРХ АМЬДРАЛЫГ сансраас ирэх хэт халалт болон цацрагжилтийн аюулаас агаар мандал хамгаалж байдаг.
Үйлдвэрлэл болон автомашинаас үүдэлтэй АГААРЫН БОХИРДОЛ цаг уурын өөрчлөлтөнд нөлөөлдөг. Өнөөдрийн байдлаар анхны сөрөг үр дагаврууд мэдэгдэхүйц болоод байна.
ДЭЛХИЙН АГААР МАНДЛЫН ҮҮРЭГ
Бүхий л цаг уурын үзэгдлүүд манай гарагийн хийн давхрага дотор явагддаг: олонх геологийн болон бүх биологийн үйл явцууд энэхүү хийнүүдийн хольцоос бас шалтгаалдаг.

3,5 тэрбум шахам жилийн орчим цианы бактериуд орчин үеийн агаар мандал үүсч бүрэлдэх шалтгаан болжээ (х.65)
Тодорхой хэмжээний цултай байх нөхцөлд Дэлхий нь өөрийнхөө гадарга дээрх хийн давхрагыг тогтоон барьж байхад хүрэлцэхүйц татах хүчтэй байдаг. Агаар мандал ингэж тогтдог. Гарагийн температур ч гэсэн ач холбогдолтой. Температур нэмэгдэхэд хийн даралт нэмэгдэж хийн хольцуудыг сансарт алдахгүйн тулд ихээхэн татах хүч хэрэгтэй болдог. Манай Нарны тогтолцооны хэд хэдэн гараг, дагуулууд агаар мандалтай. Гэвч тэдгээр нь бүтцээрээ ялгаатай байдаг нь сансрын биетүүдийн янз бүрийн хэмжээ, гадаргынх нь температураас хамаардаг.
Амьдралыг тэтгэгч хийнүүдийн хольц
Дэлхийн агаар мандлыг бүрэлдүүлдэг хийнүүдийн хольцын 78% нь азот, 21% нь хүчилтөрөгчөөс тогтдог. Үлдсэн 1%-ийг нүүрстөрөгчbболон азотын нэгдлүүд бүхий инертийн хий эзэлдэг. Агаар хэмээн нэрлэгдэх энэхүү тодорхой хольц нь амьдрал оршин байх шим мандлын чухал бүрэлдүүн болдог (х.86). Агаар мандалд дахь хүчилтөрөгч нь Дэлхий дээрх бүхий л амьд амьтны амьдралыг тогтоон барьдаг солилцооны үйл явцуудад нэн шаардлагатай.
Хамгаалалт ба дулаан

Цацрагийг ойлгох чадварынхаа ачаар үүлс нь манай гарагийн хөргөх тогтолцооны үүргийг гүйцэтгэдэг
Дунд бүслүүртэй тэнцүү Дэлхийн голч 12756 км, агаар мандлын зузаан 1000 км, гхдххд давхрага нь маш нимгэн. Эсэн хэдий ч тэрээр найдвартай хамгаалалтын бамбай болдог. Яг л шүүр шиг хортой хэт богино цацрагжилтийг шингээхийн зэрэгцээ богино долгионыг нэвтрүүлдэг.
Нарны гэрлийн 1/3 нь үүлсийн гадаргаас сансар руу ойдог. Үлдсэн 2/3 хувь нь Дэлхийн гадарга хүрч богино долгионы дулааны цацрагжилт болон хувирдаг. Энэхүү дулааны хэсэг нь агаар руу буцдаг. Үлдсэн дулаан нь шингээгдэж, дахин уур болон нүүрсхүчлийн хий мэтийн ашиглагдсан хий мэтээр ялгардаг. Ингэж агаар мандлын болон манай гарагийн температур дээшилдэг. Хүлэмжийн нөлөөллийн байгалийн үйл явцын ачаар Дэлхийн дундаж температур 15°С байдаг. Түүнгүйгээр дундаж температур -18°С хүртэл буурч Дэлхий дээрх амьдрал бололцоогүй болоход хүрэх байв.
Нарны тогтолцоонд хүлэмжийн нөлөөлөл Ангараг, Сугар болон Санчирын дагуул Титан дээр ажиглагддаг. Түүний ачаар Сугарын гадарга дээр байнга 460°С температуртай байдаг.
Газрын тос болон байгалийн хийн үүсэл
ДАВХРАГУУД: Агаар мандал нь хийнүүдийн нэгэн төрлийн үүл биш. Тэрээр химийн бүтэц, температураараа ялгаатай давхрагуудад хуваагддаг.Агаар
мандлын эхний 80 км-ийг гомосфера, энд хийнүүд нэгэн төрлийн хольц байдлаар оршдог.
Түүний дээр таталцлын хүч аажмаар буурдагаас болж хийнүүд холилддоггүй гетеросфера байрладаг.
ХҮН АГААР МАНДЛЫГ БОХИРДУУЛЖ БАЙНА
Агаар мандлыг бохирдуулах нь цаг уурт асар их нөлөөлөл үзүүлдэг гэдэгт хойшдоо эргэлзэх зүйлгүй. Ийм учраас аж үйлдвэржсэн орон бүрт байгаль хамгаалах хатуу чанга хууль үйлчилдэг.
Агаар мандлын озрны хий нь нарны хэт ягаан туяаны цацрагжилтийн гол хамгаалалт болдог. Нарны цацрагжилт хүчилтөрөгчийн молекулуудыг давхраат мандал руу авч хаях үед озоны хий үүсч бүрэлддэг.
Озоны цоорхой

2006 онд Антарктид дээрх озоны цоорхой рекорд хэмжээ – 27,5 сая/кмі хүрчээ
ХХ зууны 70-аад оны эцсээр Дэлхийн туйлын бүсүүд дээр орших озоны давхрагуудын зузаан багасч байгааг эрдэмтдэд ажиглажээ. Тэд судалгааны явцад энэхүү үзэгдлийн шалтгааныг тодорхойлж чаджээ: шахмал шингэн болон хөргөгчийн зорилгоор ашигладаг фреоныг 1930 – аад оноос үйлдвэрлэх болжээ. Энэхүү химийн элемент нь агаарт дэгдэн давхраат мандал хүрч тэндээ нарны цацрагжилтийн нөлөөн дор задардаг байна. Үүний дүнд идэвхтэй химийн элементүүд буюу нэг химийн нэгдлээс нөгөөд ямөрч өөрчлөлтгүй шилждэг молекул дахь тогтвортой атомуудын бүлгийг үүсгэдэг. Тэдгээр нь озоны молекулуудтай урвалд ордог байна. Ийм тогтвортой атомуудын өндөр концентраци нь озоны цоорхойг үүсгэж, түүгээр нарны хортой хэт ягаан туяа ямарч саадгүйгээр Дэлхийн гадаргыг хүрдэг.1995 оноос Дэлхийн янз бүрийн орнуудад фреоны хэрэглээг хязгаарлах болон хориглох болсон байна. Олон улсын цаг уурын байгууллагын мэдээлснээр дээрх бодисын крнцентаци ихтэй туйлын бүсүүд дээрх озоны давхрагыг 2075 он гэхэд сэргээж чадах ажээ.
Хүчлийн бороо

Энэхүү хөшөө нь хүчлийн борооны хор уршгийг харуулж байна
Нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг түүхий эдийг шатаах нь (х.76) асар их хэмжээний хүхрийн давхар исэл, азотын ислийг үүсгэхэд хүргэдэг. Эдгээр бохирдуулагч бодисууд агаар мандалд ормогцоо хүчилтөрөгч болон устай нэгдэж, дараа нь хүчлүүд үүсгэдэг.
Үндсэндээ хүхрийн болон азотын хүчлүүд Дэлхий дээр хүчлийн борооны хэлбрээр буудаг. Хөрс исэлдэх үйл явцад өртөж, ургамлын аймагт хор хөнөөл учруулдаг. Хүчлийн бороо нь манай гарагийн зарим бүс нутгууд дахь ой модны сүйрлийн шалтгаан болдог. Хүчлүүд нь хөрсөнд оршдог хүнд металууд болон хөнгөн цагааныг задласнаар тэдгээр усны эх булаг руу ордог. Усан доорх ертөнцийн үлэмж ядуурал нь усан дахь хөнгөн цагааны өндөр концентрацитай холбоотой.
Хүчлийн бороо нь тэрчлэн хотын орчинд ноцтой хор уршиг тарьдаг. Хүчлүүд нь элсэн чулуу болон шохойн чулуу, төмөр бетон барилгууд, хөшөө дурсгалыг хурдан сүйтгэдэг. 1980-аад оноос олонх аж үйлдвэрийн орнууд хорт бодисуудын хаягдлыг бууруулахын тулд катализийн цувуур болон шүүлтүүрийн тогтолцоог ашиглах болжээ.
АЖ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬСГАЛ XVII зууны II хагаст Англид эхэлжээ.
1895 онд Сванте Аррениус нүүрсхүчлийн хий цаг уурт нөлөөлдгийг тогтоожээ.
1958 онд Чарльз Д. Килинг хүлэмжийн хийн нөлөөлөлд тайлбар хийж, түүний судалгааг хийжээ.

XIX зууны 80-аад оны үеийн хийн компани
Аж үйлдвэржилт төгсгөлийн эхлэл үү?

Олон тооны автомашины ашиглагдсан хийнээс бүрэлдсэн амьсгал боогдуулам утаа томоохон хотуудыг бүрхэх болов
БҮХИЙ Л ТҮҮХЭН ХӨГЖЛИЙН ТУРШИД хүмүүс хүрээлэн буй орчны асуудалд ач холбогдол өгч байсан нь үгүй. Аж үйлдвэрийн хувьсгалын эхлэлтэй зэрэгцэн нүүрсийг эрчим хүчний эх булаг болгон ашиглах явдал үлэмж нэмэгдсэн ба чухамхүү нүүрс нь хүрээлэн буй орчныг бохирдуулах үндсэн шалтгаан болжээ. Үүний зэрэгцээ хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирол химийн үйлдвэрлэлийн хаягдал болон тээврийн хэрэгсэл нэмэгдсэнтэй холбоотой.
Байгаль, цаг уурт үзүүлэх аж үйлдвэржилтийн МЭДЭГДЭХҮЙЦ НӨЛӨӨЛЛИЙГ ХХ зууны дунд үеэс хүлээн зөвшөөрчээ. Гэвч дэлхий дахинд эрчим хүчний хэрэгцээ үргэлжлэн өссөөр байсны учир нь олонх улс гүрнүүд аж үйлдвэрийн хөгжлийн эхний шатандаа явж байлаа.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
ИХ УТАА: 1952 оны 12-р сарын 5-ны үдэш Лондон хотноо аж үйлдвэрийн улс гүрнүүдийн түүхэнд хамгийн аюултай үйл явдлын нэгэн болжээ. Хөшиглөсөн утаа хотын бохирдолттой хавсран хорт хольцыг үүсгэж хэдэн мянган хүн амьгаа боогдон нас баржээ.
МӨСӨН БАРИМТ: туйлын мөснөөс авсан өрөмдлөгийн дээж аж үйлдвэрийн хувьсгалын үеэс хойшхи хүлэмжийн хийнүүдийн концентрацийн өөрчлөлтийг нотлож байна.
ЦАГ УУРЫН ТОГТОЛЦОО
Дэлхийн янз бүрийн хэсгүүдэд цөл газрууд дахь ган гачигаас эхлээд туйлын бүс нутгууд дахь хүйтрэлт хүртэлх цаг уурын янз бүрийн нөхцөлүүд давамгайлж байдаг. Тэд бүгдийг нэгтгэж дэлхийн цаг уурын талаарх нийтлэг мэдээллийг авч болно.

Ган гачигаас болж цөлүүд нь ургамалгүй болдог. Ихэнх цөлүүд дулаан бүсд оршино
Цаг уур гэдэг нь хэдэн арван жилийн болон нэлээд урт хугацааны турш дахь өдөр бүрийн болон улирлын өөрчлөлтүүдийг багтаасан тодорхой нутаг дэвсгэр дээр ажиглагдаж буй цаг агаарын бүхий л нөхцлүүдийн цогцос юм. Цаг уур нь хэдэн цагаас эхлээд хэдэн долоо хоног, тодорхой улирлал хүртэл үргэлжлэл нь хэлбэлздэг богино хугацааны нөхцөл болсон цаг агаараас ялгаатай.
Авч үзэж байгаа нутаг дэвсгэрийн хэмжээтэй харгалзан цаг уурыг хэдхэн метр газар нутагт тохирсон бичил цаг уур, хэдэн км нутаг дэвсгэрийг хамарсан мезо цаг уур, бүхэл бүтэн эх газар, тэр бүү хэл бүхий л гарагийн цаг уурын нөхцөлд хамаарсан макро цаг уур гэж хувааж үздэг.
Цаг уурын ажиглалт

Бүслүүрийн бүсийн халуун орны борооны ой модонд жил бүр 1000 см хүртэл тундас унадаг.
Цаг уур нь Дэлхийн 5 мандлын харилцан үйлчлэлийн дүнд үүсч буй болдог: агаар мандал, шим мандал (амьд бүхэн), шороо мандал (хөрс), хатуу мандал (уулын чулуулгууд ба эрдсүүд), усан мандал (ус, мөс). Тэд бүгд хамтдаа геомандлыг бүрдүүлнэ. Цаг уурын олон тооны хүчин зүйлүүд мандал бүрт нөлөөлдөг ч гэсэн дүндээ геомандлын ерөнхий цаг уурыг бүрэлдүүлнэ.
Цаг агаар болон цаг уурыг тодорхойлон гаргахын тулд эрдэмтэд температур, агаарын даралт, чийглэг, салхины хурд болон чиглэл зэрэг цаг уурын янз бүрийн хүчин зүйлүүдийн талаарх мэдээллүүдийг цуглуулдаг. Урт хугацааны туршид хураасан мэдээллүүдийг ашиглан дундаж утгуудыг гарган авдаг. Эрдэмтэд тэдгээрийг одоогийн мэдээллүүдтэй харьцуулан, жишээлбэл, далайн температур нэмэгдэх чиглэлийн тухай гэхчлэн цаг уурын урт хугацааны төлөвийн талаар урьдчилсан мэдээг боловсруулдаг.
Дэлхийн цаг уурын бүсүүд

Туйлын салбар нутгууд дахь цасны хайлалт нь туйллын богинохон зуны хэдхэн 7 хоногийн дотор явагддаг
Дэлхий нь цаг уурын хэд хэдэн янз бүрийн бүсүүдэд хуваагддаг. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоо нь тодорхой бүс нутгуудын дундаж температурын хэмжигдэхүүн дээр үндэслэгддэг. Дэлхийг туйлын, сэрүүн, дулаан, халуун бүсүүдэд хувааж болно.
Халуун бүс нь Дэлхийн бүслүүрийн ойролцоох “дулаан бүсийг” бүрдүүлнэ. Тэдгээр нь хойгуураа Хавчны халуун бүс, урдуураа Гөрөөсний /козерог/ халуун бүстэй хиллэдэг. Ихэнх нуга, борооны ой мод нь халуун бүсийн ердийн төрх байдал мөн. Эдгээр бүсүүдэд тодорхой ялгарсан улирал гэж үгүй, жилийн дундаж температур нь 25°С орчим.
Дулаан бүс нь цаг уурын халуун бүс, сэрүүн бүс хоёрын дунд хойд өргөргийн 23,5°, өмнөд өргөргийн 40,0° -ийн хооронд байрладаг. Дулаан бүсд бусад амьтан ургамал тархсан газруудын зэрэгцээ гандуу савана (өвслөг ургамлаар бүрхэгдсэн дулаан бүсийн тал - орч) болон цөл газрууд хамаарагдана. Жилийн дундаж температур 12-25°С.
Эдгээр бүсд аагим халуун зун, сэрүүн температур бүхий өвөл болдог. Сэрүүн бүсүүд нь туйлын тойрог болон хойд, өмнөд өргөргийн 40.0° -ийн хооронд оршино. Энд улирлууд тодорхой ялгарах ба өдөр, шөнийн үргэлжлэх хугацаа өөрчлөгддөг. Нийтлэг ургамал нь мөнх ногоон, холимог болон навчит ой юм. Жилийн дундаж температур 5-15°С.
Туйлын бүсүүдийн цас мөсөн нутаг дэвсгэр Хойд болон Өмнөд туйлын тойргийн дотор талд оршино. Улирлын байдлаас шалтгаалан жилийн дундаж температур -5°С болон -15°С –ийн хооронд хэлбэлзэнэ. Эдгээр бүс нутаг амьдралын хатуу ширүүн нөхцөлтэй.
Цаг уурт нөлөөлөгч хүчин зүйлүүд
ЦАГ УУРТ ЮУ НӨЛӨӨЛДӨГ ВЭ? Янз бүрийн нөхцлүүд, үйл явцууд хамтдаа тодорхой бүсийн цаг уурыг тодорхойлдог. Гэхдээ ялгаа нь анхдагч болон хоёрдогч цаг уурын хүчин зүйлүүд дээр тулгуурладаг. Анхдагч хүчин зүйлүүдэд өргөрөг, Дэлхийн гадаргын төрх байдал, тухайн бүс нутгийн авч байгаа нарны цацрагжилтийн хэмжээ ордог. Цаг уурын хоёрдогч хүчин зүйлүүдэд далай тэнгисийн урсгалууд, агаарын урсгалуудын орчил болон байгалийн бусад эргэлтүүд хамаарагддаг.
БАЙГАЛИЙН ЦАГ УУРЫН ҮЗЭГДЛҮҮД
Цаг уур нь Дэлхийн бүхий л түүхийн туршид өөрчлөгдсөөр иржээ. Энэ талаар туйлын мөсний болон эрдсийн хурдсын өрөмдлөгийн дээжийг ашиглах үед гаргаж авсан өнгөрсөн мянган жилийн мэдээллүүд нотлож байна.
Нарны эрчим хүчний үйлчлэлээр агаарын массын болон далайн урсгалууд Дэлхийн орчих мандал болон усан мандалд байнга эргэж (х.86) манай гарагийн цаг уурт нөлөөлж байдаг.
Хуурай салхи

Хойд тал бөмбөрцөг нь Эль-Ниньогийн нөлөөнд үнэн хэрэгтээ автдаггүй

Хуурай салхины орчлын тогтолцоо нь гадлеевын үүр нэрээр тодорхой
Хуурай салхи (пассаты) – жилийн туршид тогтмол ажиглагдаж байдаг халуун бүсийн салхи. Байнгын орчил нь янз бүрийн агаарын даралттай бүсүүдийн хоорондын харилцан үйлчлэлээс үүдэлтэй. Дулаан бүсээс дунд бүслүүр чиглэн үлээдэг, агаар мандлын доод давхрагуудаар орчих хуурай салхи нь дэлхийн эргэлтийн нөлөөллөөр хөдөлгөөнд ордог. Салхины чиглэл дахь ялгаа нь Хойд хагас бөмбөрцөгт ноёлох зүүн хойд хуурай салхи болон Өмнөд тал бөмбөрцөгт ноёлох зүүн өмнийн хуурай салхины хооронд тэмдэглэгддэг (х.81). Дунд бүслүүрт Хуурай салхи нь дулаан болж агаар мандлын дээд давхрага руу хөөрч, харин дараа нь дулаан бүс рүү эргэдэг. Хуурай салхи нь далайн асар их хэмжээний чийгийг авч явдаг учраас дэлхийн цаг уурт мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг.
Бороо үүсч бүрэлдэх нь

бороо нь Дэлхий дээрх усны нөөцийг дүүргэдэг
Нарны дулааны үйлчлэлээр усны ууршилт явагдаж, бүрэлдсэн уур нь орчих мандлын дээд давхрага руу хөөрдөг. Хэрхэн яаж хөөрсөн хэмжээгээр агшилт /конденсаци эхлэдэг. Агаар дахь давс, сульфат, тоос, тоосонцор зэрэг нь жижиг дуслуудыг үүсгэх ба тэдгээрээс үүл бүрэлдэнэ. Агшилтын явцад дулаан ялгардаг учраас дуслууд улам дээш хөөрдөг. Тодорхой өндөрлөгт тэдгээр нь хөлдөж, мөсний талстууд үүсгэдэг, тэдгээр нь хамтран нэгдэж дэлхий рүү унах хүртлээ хүндрэн хуримтлагддаг. Хэрэв температур нь 32ө(0өС)-аас дээш гарвал мөсний талстууд хайлж, бороо хэлбрээр унадаг.
ЦАГ УУРЫН ЗАГВАРУУД: цаг уурын түүхэн зураг нь цаг уурын загваруудыг ашиглан компьютераар дахин сэргээгдэж болно.
ТИРОС: 1960 оны 4-р сарын 1-нд дэлхийн тойрог замд цаг уурын анхны дагуул – ТИРОС I-ийг хөөрргөжээ.
Өнгөрсөн 550 сая жилийн дотор Дэлхийн дундаж температур 4 хүйтэн шатыг эс тооцвол өөрчлөлтгүй 22өС байлаа. Одоогийн дундаж температур 15өС.
Аж үйлдвэржилт төгсгөлийн эхлэл үү?
БАЙГАЛИЙН ҮЗЭГДЛҮҮД болох агаар мандлын бүрэлдэлт, шинэ эх газруудын үүсэл, тектоник хавтангуудын хөдөлгөөн, галт уулын мэдэгдэхүйц оргилолт, сүүлт одтой мөргөлдөх зэрэг нь манай гарагийн түүхийн явцад Дэлхийн цаг уурт нөлөөлсөөр иржээ. Цаг уурын ихэнх өөрчлөлтүүд алгуурхан явагддагч гэсэн тэдгээрийн ул мөр нь өнөөдөр ч гэсэн байсаар байна. Малтмал ургамал, амьтад, тэрчлэн эрдсүүд болон мөсний нөөцийн химийн найрлага нь өнгөрсөн эрин зуунуудын цаг уурын нөхцлийн тухай ашигтай мэдээллийг эрдэмтдэд өгч байдаг. Мөс нь агаарыг сайн барьж байдаг учраас туйлын мөсний судалгаа нь өнгөрсөн үеийн цаг уурын тухай мэдээллийн хамгийн оновчтой эх булаг болдог.
Эль-Ниньо болон Ла-Нинья

Эль-Ниньогийн үеэр далай нохой, тэнгисийн шувууд зэрэг олон тооны далайн амьтад амь зуухын төлөө тэмцдэг
Зүүн-өмнийн хуурай салхи нь Номхон далайн урд талын усны урсгалуудтай холилддог. Өмнөд Америкийн эрэг орчмын гадаргын хүйтэн ус баруун чиглэлд туугдан энэхүү холилдооны дүнд дулаан болдог. Зүүн Өмнөд Ази хүрч урсгал нь Номхон далайн хүйтэн усыг гүн рүү түлхдэг. Зузаан хүйтэн ус далайн ёроолоор дамжин Өмнөд Америк руу чиглэн хөдлөнө. Иймэрхүү орчил дахин давтагдана. Номхон далайн гүний энэхүү хүйтэн урсгал Өмнөд Америкаас баруун тийш орших хуурай уур амьсгал болон өндөр даралтын бүсийг тэлж өгдөг. Эндхийн ус тэжээллэг бодисоор арвин байдаг учир Перу мэтийн эрэг орчмын орнууд их хэмжээний загас олборлодог. Гэхдээ үүнээс ялгаатай нь гэвэл Зүүн Өмнөд Азид дулаан ус нам даралтын бүсийн үүсгэхэд хүргэдэг. Үүний үр дүнд Австрали болон Индонези улс байнга муссоны /проливный нөлөөнд автдаг. Өмнөд Америкийн эргээр 8 жилийн 3 жил бүрт температурын ер бусын дээшлэлт ажиглагддаг. Үүний шалтгаан нь муссон суларснаар Номхон далай дахь усны орчлыг зөрчдөг. Ингэснээр аадар бороо орж, хар салхи үүсгэдэг. Хүйтэн урсгал нь тэжээллэг бодисоор арвин бус болмогц загасны тоо ховорддог. Зүүн Өмнөд Азид хатуу ширүүн ган гачигаас болж ургац алдаж, ой мод шатдаг. Энэхүү үзэгдэл христосын мэндэлсэн өдөр ихэвчлэн тохиодог учир перугийн загасчид уг үзэгдлийг Эль-Ниньо буюу Христийн Хүүхэд хэмээн нэрлэдэг. Өмнөд Америк болон Зүүн Өмнөд Ази хоёрын хоорондын даралтын ялгаа нэмэгдэх үед хуурай салхи хүчээ агаарын урсгалуудын орчил дахин сэргэснээр өмнөх цаг уурын нөхцөлдөө эргэж ордог. Энэ үзэгдлийг Ла-Нинья буюу Бага Эгч хэмээн нэрлэдэг нь тодорхой билээ. Гэсэн хэдий ч эдгээр үзэгдлийг эрдэмтэд бүрэн тайлаагүй байна.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
МОДНЫ НАС ТОГТООХ ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР Таатай улиралд моднуудад жилийн өргөн, таагүй улиралд нарийн цагиргууд бүрэлддэг. Тэгэхлээр цагиргууд нь зөвхөн модны насыг мэдээлээд зогсохгүй, бас өнгөрсөн үеийн цаг уурын нөхцлийн талаар ч мэдээлдэг.
ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ
Үер, салхи болон урьд байгаагүй өндөр температур зэрэг нь цаг уурын өөрчлөлтийн анхны дохио мөн үү, үүний төлөө хүн хариуцлага үүрэх үү? Эрдэмтэд эдгээр асуултанд хариулахаар төлөвлөж байна.

Дэлхийг хамарсан дулаарал байнгын хар салхинд хүргэх үү гэдэг асуудал дээр эрдэмтдийн санал зөрүүтэй байна
Дэлхий дээрх цаг уурын өнөөгийн дулаарлын чиглэлийг тайлбарлаж болохуйц байгал-ийн хүчин зүйлүүд байдаг. Гэхдээ хамгийн ер бусын зүйл нь энэхүү өөрчлөлтийн хурд юм
Үүний шалтгаан нь дэлхийн цаг уур дахь шинэ нөлөөлөл: хүний үйл ажиллагаа ч байж болно
Хүйтэн шат, дулаан шат

Дэлхийн хазайлтын болон түүний Нарыг тойрсон тойрог замын өөрчлөлтүүд нь тэнгэрийн хоёр биетийн хоорон-дох зайг болон нарны цацрагжилт манай гарагийг хүрдэг өнцгийг ч бас өөрчилдөг
Дэлхий дээрх мөстлөгийн үеүд болон дулаан шатны ээлжлэл нь байгаль дахь орчлын хэсэг мөн. Хүйтэн болон дулаан шат нь дунджаар 100 мянган жил үргэлжилдэг. Энэхүү үеийн туршид цаг уурын бага зэргийн өөрчлөлтүүд барагцаалбал 20000-40000 жилийн дараа явагддаг. 1920 онд анх сербийн одон оронч, математикч Милутин Миланкович одон орны хүч нь Дэлхийг хүрдэг нарны цацрагжилтийн идэвхжилд мөчлөг байдлаар нөлөөлдөг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Манай гараг нарыг тойрон зуйван тойргоор өөрийнхөө налуу тэнхлэгийг тойрон эргэдэг. Энэхүү хөдөлгөөний явцад 20000, 40000 болон 100000 жилийн завсарлагатайаар Дэлхий болон Нарны хоорон-дын зай, тэрчлэн нарын цацраг Дэлхийг ээж дулаацуулдаг өнцөг ч гэсэн өөрчлөгддөг. Энэ нь цаг уурын өөрчлөлтийн шалтгаан болж болох юм. Миланковичийн эдгээр мөчлөгүүд далайн ёроол дахь тунамал чулуулгууд болон туйлын мөсний өрөмдлөгийн дээжийг судлахад гаргаж авсан мэдээллээр батлагдсан юм. Энэ бүхэн нь цаг уурын мөчлөг байдалтай өөрчлөлтийн цорын ганц шалтгаан мөн эсэх нь нотлогдоогүй. Өнөө үед Дэлхий нь мөстлөгийн үеийн хүрээнд дулаан шатандаа оршиж байна. Ийм учраас даяаршин буй дулаарлын ганц шалтгааныг хүн гэж тооцож болохгүй нь. Зарим эрдэмтэд хүний үйл ажиллагаа нь дулаарлын үйл явцад ямарч нөлөө үзүүлдэггүй хэмээн үздэг.
Ногоон уушиг
ХАЛУУН БҮСИЙН БОРООНЫ ОЙ МОД ус болон нүүрс-төрөгчийн чухал нөөц болдог. Дэлхийн өөр ямарч экотогтолцоо тийм их нүүрстөрөгчийг агуулдаггүй. Гэвч ой модыг огтлох болон түймэрдэх нь ихээхэн хэмжээний хүлэмжийн хий бүрэлдэхэд хүргэдэг. Дунд бүслүүрийн ойролцоох борооны ой мод халуун бүсүүдийн дулаан болон чийглэгийн түвшинг зохицуулахад тусалдгаараа Дэлхийн цаг уурт нөлөөлж байдаг.
Байгалийн гамшигт үзэгдлүүд

Харьцуулалт: 1891 болон 2003 (баруун гараас) онууд дахь Швейцарын Палюгийн мөсөн голын дүрслэл

Дэлхийн дулаарлаас үүдэн мөсөн голууд хайлснаас болж далайн түвшин дээшлэхэд хүрнэ
Галт уулын оргилолт нь (х.73) дэлхийн цаг уурт бас нөлөөлдөг. Үлэмж их оргилолт-ын үед агаарт асар их хэмжээ-ний хүхрийн давхар исэл болон үнс нурам шидэгддэг. Үс нурамны эгэл хэсгүүд агаар мандлаар тархаж, харин хүхрийн давхар исэл чийгтэй урвалд орж хүхр-ийн хүчлийг үүсгэдэг Салхины тодорхой горимын нөлөөгөөр дунд бүслүүрт ажиглагдсантай адилаар хүхрийн хүчил нь давх-раат мандал руу орж, тэндээ хэдэн жилээр ч байж болдог. Аэрозол (олон тооны хатуу болон шингэн эгэл хэсгүүд), дэгдэмхий эгэл хэсгүүдийн адилаар үнс болон хүхрийн хүчил нь нарны цацрагжилтийг сансар руу буцааж ойлгодог. Түүний үрээр Дэлхий хөрдөг. Иймэрхүү нөлөөлөл нь агаар мандалд аэрозол мэт санагдуулам их хэмжээний тоосны үүлс агаарт хөөрсөн үед Дэлхийг жижиг гарагтай ч мөргөлдүүлж мэдэх юм.
Барагцаалбал 65 сая жилийн тэртээ Мексикийн эрэгт томхон жижиг гараг ч юмуу, сүүлт од ч юмуу унасаны үрээр үй олноор нь мөхөлд (х.67) хүргэсэн цаг уурын хүйтрэлт болжээ. “Супер галт уулсын” оргилолтууд болон жижиг гарагуудтай мөргөлдөх нь ховор тохиолдох ба тэдгээр нь дулаарлын одоо явагдаж буй чиглэлд ороогүй юм.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
КЕРНИЙН МӨСНИЙ СОНГОЛТ: 3720 метрийн гүн дахь антарктидийн мөсний нас 900000 орчим жил.
ТЕМПЕРАТУРЫН ХЭЛБЭЛЗЛЭЛ: 1936-08-29-нд Өмнөд Дакота, Спирфишед 2 минутын дотор температур -20өС –аас +7өС хүртэл дээшилжээ.
ЗЭРЭГЛЭЛ 5: 2005 онд хар салхины улиралд 3 шуурга өөрийн хүчээрээ дээд зэрэглэлийг зааж, салхины хурд 250км/цаг хүрчээ.
ЦАГ УУР ДАХЬ ХҮНИЙ НӨЛӨӨ
Дэлхийн цаг уурын тогтолцоо аажмаар өөрчлөгдөж байна. Цаг уурт болж байгаа чиглэлүүдийн зарим нь өнгөрсөн хэдэн арван жилүүдийн үйл явдлуудаас үүдэлтэй.

Алт олборлолт нь Амазонкийн экотогтол-цоог гэмтээж байна
Байгалийн үйл явцууд нь Дэлхий дээрх цаг уурыг байнгын өөрчлөлтөд хүргэдэг. Гэхдээ аж үйлдвэрийн хувьсгалын үеэс (х.85) хүний үйл ажиллагаа хэмээх шинэ хүчин зүйл нэмэгдэв.
Хүн цаг уурт нөлөөлдөг үү?

Халуун орны ойн мод аж үйлдвэржсэн орнууд руу экспортлогдож байна
Цаг уурын урт хугацааны хөгжлийг компьтерийн загварчлалын тусламжтайгаар сэргээн харуулж болно. Өнгөрсөн үеийн чиглэлүүд дээх үндэслэн сүүлийн зуунуудын цаг уурын тухай мэдээллүүдийг зөвхөн хүний үйл ажиллагааны нөлөөгөөр тайлбарлаж болохоор байна. Сүүлийн 150 жилд хүний нөлөөлөөр агаар мандалд асар их хэмжээний хүлэмжийн хийнүүд болон бусад хорт бодисуудыг хаясан байна. Энэхүү нөлөөлөлд цаг уур алгуурхан хариу өгч, эдгээр хаягдлууд нь өнөөдөр ямарваа нэгэн нөлөөлөл үзүүлж байгаа эсэх нь тодорхой бус байна. Цаг уурын өөрчлөлтийн гол хүчин зүйл нь хүний нөлөөлөл мөн эсэх талаар эрдэмтэд ч гэсэн санал зөрөлдөөнтэй байна. Гэхдээ хүний хоол унд, орон сууц, эрчим хүчний хэрэглээ нь байнга өсч байгаа нь илэрхий учраас хүрээлэн буй орчин дахь түүний нөлөөлөл нэмэгдсээр байна. 2025 он гэхэд Дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрнэ. Шинжээчдийн тодорхойлсноор хүний нөлөөллийн зэрэглэлээс хамааран улс төр, эдийн засаг, нийгмийн мэдэгдэхүйц өөрчлөлтүүд хийхийг шаардаж байна.
НЭМЭГДҮҮЛЭХ НОГООН ГЭРЭЛ: Австрали, Исланди болон Норвеги улсууд 1990 онтой харьцуулахад хаягдлынхаа түвшинг нэмэгдүүлэх зөвшөөрөл авчээ.
БАХЙР СУУРИА ХАДГАЛАХ: Орос, Украин болон Шинэ Зеландын хувьд 1990 оны хаягдлын түвшин хадгалагдаж байна.

Ирээдүйд аж үйлдвэржсэн орнууд цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хурцатгана
Киотогийн протокол
ЭХЛЭЛ: НҮБ-ын Киотогийн протоколын зорилго нь 6 төрлийн хүлэмжийн хийн хаягдлыг тэдгээрийн 1990 оны түвшинтэй харьцуулахад 5,2% бууруулах явдал бөгөөд түүнийг цаг уурыг хамгаалах эхлэл хэмээн үзэж байна. Гэхдээ шүүмжлэгчид түүнийг “далайд дусал” хэмээн нэрлэсэн нь АНУ, Хятад зэрэг аж үйлдвэрийн томоохон гүрнүүд түүнийг хүлээж авахаас татгалзсан явдал юм. Зарим эрдэмтэд нүүрсхүчлийн хийн хортой нөлөөллийн тухай хэлэлцэх нь хэрхэн үр дүнтэй бол хэмээн эргэлзэх нь ч бас бий.

1997 он, Японы Киото хотод цаг уурын өөрчлөлтийн асуудлаар олон улсын бага хурал болов
Аж үйлдвэрийн орнууд – тэргүүлэгчид үү, гэмт хэрэгтнүүд үү?

Халуун орны ойн мод аж үйлдвэржсэн орнууд руу экспортлогдож байна
Аж үйлдвэрийн орнууд малтмал түлшний 75-80%-ийг жил бүр ашиглаж байна. Ийм учраас тэд хүлэмжийн хийн хаягдлын ихэнхийн төлөө хариуцлагыг үүрч байна. Хэлмэгдэгсдийн тоонд ган гачиг, үер ус, хүчтэй хар салхины адил нүүрлэсэн дэлхийг хамарсан дулаарлын нөлөөллийн эсрэг зогсох нөөцийн хомсдолтой, дэлхийн буурай хөгжилтэй орнууд орж байна. Энэхүү нөхцөл байдлын үүднээс аж үйлдвэржсэн орнууд хүлэмжийн хийн хаягдлаа бууруулах ёстой. 1997 оны Киотогийн протокол нь цаг уурыг хамгаалах олон улсын арга хэмжээг хэрэгжүүлэх анхны алхам болов. Асуудлыг шийдвэрлэх алсын бодлогод сэргээгдэх эрчим хүчний эх булгийг ашиглах болон тээврийн хувьд төрийн бодлогыг өөрчлөх зэргийг оруулбал зохино.
Шөнө дунд хүртэл таван минут
Гэхдээ одоо үргэлжилсээр буй хүлэмжийн хийнүүдийн болон бусад бохирдуулагч бодисуудын хаягдлыг бүрэн зогсоож, агаар мандал дахь нүүрсхүчлийн хий болон бусад хийнүүдийн агууламжийг аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх байдалд хүргэхийн тулд хэдэн арван жил шаардагдах болно. Гэвч үүнийг хүлээлгүйгээр хаягдлыг хорогдуулах нь гарч болох цаг уурын сүйрлээс сэргийлэх цорын ганц арга зам мөн. Нүүрсхүчлийн хийн томоохон хэрэглэгч АНУ Киотогийн протоколыг хүлээж авахаас татгалзсан нь таагүй хэрэг. Хятад, Энэтхэгийн аж үйлдвэрийн өсөлт цаашдаа ч хаягдлыг нэмэгдүүлэхэд хүргэнэ.
Шуурганаас урьдчилан сэргийлэх нь Статистик мэдээллийн дагуу сүүлийн жилүүдэд болсон хар салхины бүлгүүд байнга ажиглагдах болж, улмаар Дэлхийн баг уурын байгал-ийн горимд орж байна. Тиймэрхүү бүлэглэсэн хар салхи болон бусад байгал-ийн гамшигт үзэгдлүүд хэт нь байнга гарч байх болно гэж цаг уур судлаачид урьдчилсан байдлаар мэдээлж байгаа нь зарим талаар далайн температур нэмэгдсэнтэй холбоотой гэнэ.

Зураг: Далайн шуурга Флоридагийн эрэг рүү айсуй
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
ДУЛААРАЛ: 1955 оноос далайн температур дунджаар 0,4өС нэмэгджээ.
МӨСТЛӨГИЙН ҮЕ: Сүүлийн 11625 жилийн хугацаанд Дэлхий нь мөстлөгийн үеийн хүрээн дахь дулаан шатанд оршиж байна. Дараагийн хүйтний шат багаар бодоход 15000 жилийн дараа болно.

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

ХҮНИЙ болон бусад сүүгээр бойжигчдийн ЯС үндсэндээ кальцийн ислийн давснаас бүрэлддэг. Тэдгээр нь холбогч эдийн нимгэн давхрага, ясны хальсанд ороогдсон байдаг ба зай завсаргүй гадаад давхрага ба химт дотоод давхрагатай. Цусны судсуудаар нэвтэрсэн чөмөг нь гуурст ясны х
Зургаан жил амьдралын хатуу даяанч хэв маягийг баримталсан хэдий ч юмын үнэн мөн чанарыг ойлгоход дөхөж ч эс чадав гэнэ. Ингээд тэрээр даяанчлал болон тансаг байдал хоёрын дундах голч зам байх ёстойг ухаарчээ. Тэрээр Бодхи модны доор бясалгал хийн хүнийг зовлонгоос гэтэл
1545-1563 оны үед Сөрөг реформацийн жилүүдэд Тридентын сүм нь ромын католик сүмийг шинэчлэгдсэн сүмээс зааглах зорилгоор үйл ажиллагаа явуулж байв. Тоглогчдын уран сайхны үл хамаарал өсөн нэмэгдсэн язгууртны аялгууг байнгын олон хоолойд зохицуулахад болон дууны бичвэрүүд г
МЕСОПОТАМЫН УРАН БАРИЛГЫН ТҮҮХ м.э.ө. IV мянган жилд Шумерээс эхлэдэг. Хожим нь энэ нутаг дэвсгэр ассирчууд, вавилончуудын захиргаанд орсон хэдий ч Месодотамын янз бүрийн соёл иргэншлүүд уран барилгад уламжлалын өндөр түвшинтэй байсныг харуулдаг. ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ, ГОЛ
Психоаналитик Жак Лакан структурализмыг хэл шиг манераар бүтэцлэгдсэн гэж баталж түүнийг дотоод ухамсарт хэрэглэсэн. Тэр ЭГЭ-г бүрдүүлэхэд гурван үе шатанд хуваасан. Санаанд дүрсэлсэн үе шатанд шинэ төрсөн хүүхэд өөрийгөө толин дахь тусгалтай харьцуулж эхэлдэг ба хэдий
Буддизмийн дотор нирваанд хүрэхийн тухайд янз бүрийн саналууд байдаг. Дөрвөн сайн сайхны үнэнээс сүүлчийнх нь болох наймдагчийн замыг Будда сургадаг бөгөөд түүний тусламжтайгаар хэнч байсан тэр ахуйн тойргоос ангижирч болно. Наймдагчийн зам нь найман элементээс тогтдо