Матери - Бодисын ертөнц
Эртний хүмүүс асар олон тооны бодисууд, тэдгээрийн хувирлыг тайлбарлаж чадахгүй байв. Ийм учраас тэд химийн үзэгдлүүдийг бурхны үйлдлүүд хэмээдэг байжээ. Эртний грекийн философчид бүхий л ертөнц гал, ус, агаар, шороо гэсэн дөрвөн махбодиос тогтдог гэдэгт итгэж байв. Зөвхөн өнөө үед судлаачид – химичид материйг бүрдүүлэгч элементүүдийг илрүүлж чаджээ. Энэ нь байгальд тааралддаг янз бүрийн материалуудыг эмхлэн цэгцлэх, бодисуудын химийн өөрчлөлтүүдийг тайлбарлах бололцоог тэдэнд олгов.

→ Матери (латиний “materia” эсвэл “material”) туйлын хоосноос бусад газар хаа сайгүй оршдог (латиний “vacuus” – “хоосон”).
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
ХОЛЬЦИЙГ физик үйлчлэлийн аргаар үндсэн бүрдүүлэгч хэсгүүдэд хувааж болно.
ЭЛЕМЕНТ – нэгэн төрлийн атомуудаас тогтох бодис (Оросын химид атомын зүйл (редакторын тайлбар).
ҮЕЛЭХ СИСТЕМ – үе, эгнээнүүдээс тогтох хүснэгтэд химийн элементүүдийг зохион байрлуулах тогтолцоо.
МОЛЕКУЛУУД химийн холбоогоор эгэл хэсгүүд нь холбогдсон хоёр буюу түүнээс дээш атомаас тогтдог.
МАТЕРИАС ЭЛЕМЕНТҮҮД РҮҮ
Химийн нэгдлүүд, хольцууд болон элементүүд бүрэлдүүлэгч хэсгүүдэд хуваагддаг аргаар ялгагддаг. Элемент нь атомуудаас тогтдог ба физик, химийн замаар бүр жижиг бүрэлүүлэгч хэсгүүдэд хувааж болдоггүй.

Нэрэх үйл явцад хольц халдаг. Нэрэлтийн үр дүнд гаргаж авсан уур хольцийн хэсгүүдийн хэлбрээр хуримтлагддаг
XIX зуунд Антон Чехов “Химич хүний хувьд дэлхий дээр ямарч цэвэр бус зүйл байхгүй” гэж хэлжээ. Оросын зохиолчийн энэ үгэнд нэлээд гүнзгий санаа - эрдэмтэн хүний үзэл бодлын санаа нуугдсан байж ч болно. Гэвч Чехов андуурчээ. Химич хүн цэвэр бус хольц болон химийн нэгдлүүдийн хоорондын томоохон ялгааг олж харав.
Хольцуудыг ялгах нь

Алмаз болон бал чулуу нь нэгэн ижил төрлийн элемент болох нүүрстөрөгчөөс тогтдог
Дарс бол хольцын жишээ. Хэрэв дарсыг халаавал ойролцоогоор 78°С температурт буцлана. Хэсэг хугацааны дараа буцлах температурыг 100°С хүртэл нэмэгдүүлнэ. Цэвэр архи юмуу, этилийн спиртийг халаавал температур байнгын 78°С түвшинд хадгалагдана. Этилийн спирт нь цэвэр химийн нэгдэл, дарс нь хэд хэдэн бодисоос тогтох ба үндсэндээ этилийн спирт болон уснаас тогтдог. Дарсыг халаасны дүнд үүссэн уурыг гуурсаар өөр сав руу чиглүүлэхэд шингэн болон хуримтлагдана. Бүрэлдсэн шингэн хоёр дахь савыг дүүргэх замаар этилийн спирт дарснаас ялгардаг. Энэхүү ялгарал нь ус болон этилийн спиртийн буцлах температурын ялгаанаас үүсдэг. Дээр өгүүлсэн нэрэх үйл явцаас гадна хольцийг бүрэлдүүлэгч хэсгүүдээс нь салгах өөр аргууд ч бий. Шүүх үйл явц нь эгэл хэсгүүдийн хэмжээн дахь ялгааг ашигладаг бол харин шингэний хроматографи бодисуудын уусалтан дахь ялгааг ашигладаг. Нэгдлээс хольцын ялгагдах ялгааны шилдэг хариулт нь хольцууд физик нөлөөлөлд хуваагддаг бол нэгдлүүд хуваагддаггүйд оршино.
Хольцын төрлүүд

Гууль бол зэс болон цинкний хайлш; хүрэл зэс болон хөнгөн цагаанаас тогтдог
Дарс мэтийн хольцууд нэгэн төрлийн мэт харагддаг. Өөр жишээ – усанд ууссан давснаас тогтдог тэнгисийн ус. Гууль юмуу хүрэл мэтийн хайлшууд онцгой шинж чанартай металлуудын хольцийг агуулдаг. Хүрэл бол хөнгөн цагааны гуравны нэгийн хэсэгтэй зэс, гууль бол цинк нэмсэн зэс юм. Нөгөө талаас эмульс, жишээ нь салатыг амтлахад уксус болон масло орох бөгөөд нэг шингэний дуслуудыг нөгөөгийн дотор тод харж болно.
Нэгдлүүд ба элементүүд

Ус болон шингэн маслын хольц нь эмульсийг бүрдүүлнэ
Нэгдлүүд хольцоос ялгаатай нь гэвэл механик замаар бүрэлдүүлэгч хэсгүүдэд хуваагддаггүй, тэдгээрийн ихэнхийг өөр аргуудаар бүрэлдвэр хэсгүүдэд хувааж болно. Жишээ нь ус, цахилгаан гүйдэл хэрэглэвэл хүчилтөрөгч, устөрөгч болон задарна. Хүчилтөрөгч болон устөрөгч нь төмөр, алт, хүхэр адил цааш химийн аргаар бүрэлдвэр хэсгүүдэд хуваагдахгүй. Энэ бүх бодисууд нь элементүүд болдог.
Нүүрстөрөгч

Далайн уснаас давсыг натрийн хлоридийг талстжуулах замаар гарган авдаг
Элементүүд ямар хэлбэртэй байж болохын зохистой жишээ нь нүүрстөрөгч юм. Нүүрстөрөгчийн дүрс хувирлын хоёр энгийн жишээ байдаг: нэгийг нь баян авгайн хүзүүнээс харж болно (алмаз), нөгөө нь хүүхдүүдийн зураг зурах оролдлогын анхны туслагч (бал чулуу).
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
30 САЯ ГАРУЙ янз бүрийн бодисууд өнөөгийн байдлаар “Химийн ойлголтууд” гэдэг өгөгдөл-ийн баазын каталогт бүртгэгдээд байна.
Тэднээс БАРАГ 12 САЯ нь арилжааны хувьд шаардлагатай ажээ.
ӨДӨР БҮР 400000 шинэ бодисууд дэлхий дахинаа техник-ийн нийтлэлүүдэд тодорхойлогдон бичигдэж байна.
АТОМУУД – БОДИСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛ
Орчин үеийн химийн анхны алхам нь атомууд оршин буйг хүлээн зөвшөөрсөн явдал. Элемент бүр онцгой хэв шинжийн атомаас тогтдог нь өнөөдөр нэгэнт тодорхой болжээ.

Британийн физикч Эрнест Резерфорд атомын бүтцийг судлаж байгаа нь
Атомын тухай ойлголтыг эртний грекийн философч Демокрит анх томьёолжээ. XIX зууны эхэнд Манчестрийн эрдэмтэн, багш Жон Дальтон матери нь хуваагдашгүй атомуудаас тогтдог гэсэн онолыг дэвшүүлжээ. Ямарч элементийн атомууд өөрийн цул болон химийн шинжээрээ адилхан. Дараагийн жилүүдэд эрдэмтэд атомууд нь байнгын материар дүүрсэн, дүгрэг, уян хатан объектүүд хэмээн таамаглаж байлаа. Нэлээд хожим, энэ зуунд дээрх таамаглал шийдвэртэй няцаагдав. Физикч Ж. Ж. Томсон сөрөг цэнэгтэй эгэл хэсгүүд болох электронууд атомуудаасаа салж болохыг нотолсон явдал юм. Хожим нь Анри Беккерель ердийн радио идэвхжилтэйг ажиглажээ. Эдгээр нээлтүүдийн ачаар атом нь хуваагдаж болохыг физикчид ойлгожээ.
Үндсэндээ хоосон

Электронууд атомыг тойрон тойрог замаар эргэдэггүй. Энэ загвартай уялдаатайгаар тэдгээр нь орчлууд дээр орших магадлалтай (зураг дээр – цэнхэр хэсгүүд)
ХХ зууны эхэнд Эрнест Резерфорд нэгэн туршилт тавьжээ. Түүний явцад радиоидэвхит элементийн гаргадаг альфа хэсгүүд алтны нимгэн ялтсыг бөмбөгдөж байв. Бараг бүх хэсгүүд хөдөлгөөний зүг чиглэлээ өөрчлөлгүйгээр ялтсыг нэвтрэн гарч байсан ч зарим нь зүгээ өөрчилж, зарим нь буцаж ойж байжээ. “Энэ бол итгэмээргүй байлаа. Хэрвээ та их бууны 38 калибрийн сумаар ам арчдаг цаас руу буудлаа гэвэл, тэрээр буцаж ойн таныг онох байв” – хэмээн Резерфорд хожим нь бичсэн байдаг. Алтны ялтсан дахь атомууд үндсэндээ хоосноос тогтож байсан хэдий ч эдгээр атомуудын төвд эгэл хэсгүүдийг зүг чигийг өөрчлөх чадвартай ямарваа цул байжээ гэсэн дүгнэлтийг тэрээр хийжээ. Энэ нь Резерфордийг атомууд нь эерэг цэнэгтэй цөм болон сөрөг цэнэгтэй бүрхэвчээс тогтдог гэсэн санаанд хүргэжээ. Энэхүү санааг хожим нь Нильс Бор болон бусад судлаачид хөгжүүлжээ. Тэдний саналаар бол атомын бүрхэвч нь протон, нейтронуудаас тогтдог цөмийг тойрон эргэлддэг электронуудаас тогтдог. Электронууд гаригуудын хөдөлгөөнтэй төстэй, тогтсон тойргоор эргэлдэж байдаг.
Долгионы механик ба орчил

Электрон микроскопийн тусламжтайгаар цахиурын атом жигд бус ширхэгт бүтэцтэйг харж болно
Борын санал болгосон атомын загвар нь хэд хэдэн электронуудтай атомын атомууд байж болох, атомууд нь хоорондоо холбогддог болохыг тайлбарласангүй. Бор болон Шрейденгерээс эхлээд де Бройлыг хүртлэх физикчдийн тулгарч байсан бас нэгэн асуудал бол тэд сонгодог физикийн, эсвэл квантын хуулиудыг ашиглаж байсанд оршино.
Өнөөдөр атомыг долгионы механикийн үүднээс авч үзвэл электроны байдал, хурд зэргийг нэгэн зэрэг оновчтой тодорхойлж чадахгүй. Энэ үзлийн үүднээс электронуудад тойрог зам байхгүй. Үүний оронд электронуудын хөдөлгөөнийг математик функц буюу долгионы функцээр тодорхойлон бичиж мөн тодорхойлж болно.
Долгионы функцийн утга нь тодорхой бага орон зайн дотор электрон байгаа гэсэн магадлалыг гаргадаг. Атомыг тойрон оршдог электроны орон зай буюу үүл нь орчил хэмээн нэрлэгдэх онцлог хэлбэртэй.
Бор түүний атомын загвар
БОРЫН АТОМЫН ЗАГВАР зоримог таамаглал дээр үндэслэгджээ. Сонгодог физикийн үүднээс атомын цөмийг тойрон эргэлддэг электронууд эрчим хүчийг цацраг хэлбрээр ялгаруулдаг. Хэрэв тийм болбоос электронууд нь эцсийн эцэст хуваагдах атомын цөмөөр хуваагдах учиртай. Физикч Нильс Бор электронуудтай юу ч явагддаггүй гэж таамаглаж байсантай холбоотой. Энэхүү таамаглалаас үндэслэн тэрээр атомын тухай өөрийн онолоо хөгжүүлжээ. Бор хөөрлийн байдал байгаа устөрөгчийн атомын цацрагийн гэрлийн долгионы уртыг тайлбарлаж чаджээ.
XXI ЗУУН
Хэзээ нэгэн цагт логик таамаглал байжээ гэдгийг ӨНӨӨДӨР ХЭН БҮХЭН АЖИГЛАЖ БОЛНО.
Орчин үеийн төхөөрөмж, микроскопын үлэмж өссөөр байгаа шийдэл салангид атомууд-ыг шууд ажиглах бололцоог олгож байна.
Тодруулагч электрон микроскоп (ТЭМ) АШИГЛАСНЫ АЧААР атомын доторх электрон үүлсийг ч ажиглаж болно.
ХИМИЙН ЭЛЕМЕНТҮҮДИЙН ДАРААЛАЛ
Үелэх систем дэлхий дээрх химийн бараг бүх кабинетуудын хананд өлгөөстэй байдаг. Одоогоор түүн дотор 112 элемент өөр өөрсдийн шинж чанаруудтай харгалзан байрладаг.
Резерфорд болон Бор атомын бүтцийн талаар өөр өөрсдийн загваруудаа санал болгож байхаас бүүр өмнө хүмүүс элементүүдийг тодорхой дараалалд байрлуулах бололцооны талаар бодож санасаар л байжээ. 1829 онд германы химич Иоганн Деберейнер ижил төстэй химийн шинж чанар бүхий гурван элементийн хэд хэдэн бүлэг дээр ажиглалт явуулжээ. Тэрээр эдгээр бүлгүүдээ триада буюу гурвал гэж нэрлэжээ. Тэрхүү гурвалын нэг нь хлор, бром, йод зэрэг галогенуудыг агуулсан байжээ.
Бусад металуудтай идэвхтэй уралд ордог литий, натрий, калий зэрэг металууд хоёрдогч гурвалыг бүрдүүлж байв. Гурвалын төв дахь элементийн атомын жин нөгөө хоёр элементийн дундаж цултай бараг тэнцүү байсан нь Деберейнерын анхаарлыг татаж байв.
Хүлээн зөвшөөрсөн нь

Дмитрий Менделеев элементийн атом жин болон химийн шинж чанарын тогтолцоот харьцааг нээжээ
XIX зууны дунд үед нэг дор хэд хэдэн шинэ элементүүд нээгдэж тэмдэглэгдсэн нь тэдгээрийг тогтолцоонд оруулахад чухал алхам болов. 1869 онд оросын эрдэмтэн Дмитрий Менделеев болон германы Лотар Мейер нар бие биеэсээ хамааралгүйгээр үелэх системийг боловсруулжээ.
“Атомын жин элементийн шинж чанарыг тодорхойлдог” гэж Менделеев мэдэгдэв. Үүнтэй уялдуулан тэрээр элементүүдийг тэдний атом жингийн дарааллаар нь ангилж, төсөөтэй элементүүдийг босоо зурваст бие биеийнх нь доор байрлуулжээ. Менделеев өөрийн боловсруулсан хүснэгтэд хөнгөн цагаан болон цахиурын дор тэр үедээ нээгдээгүй байсан элементүүдэд зориулан хоосон зайнууд үлдээжээ. Менделеевын урьдчилан хэлсэн шинж чанарууд бүхий галлий, германийг нээснээр дэлхийн шинжлэх ухаанд үелэх хүснэгтийг бүрмөсөн хүлээн зөвшөөрөхөд дөхөм үзүүлжээ.
Үелэх систем өнөөдөр
Үелэх хүснэгт дахь элементүүд химийн тэмдэглэгээнүүдийн хэлбрээр өгөгдсөн ба тэдгээрийн атомын тоотой харгалзсан эгнээнүүдээр байрласан байдаг. Эдгээр тоо нь атомын цөм дахь эерэг цэнэгтэй эгэл хэсгүүдийн (протонууд) тоотой тэнцүү байдаг. Тэгэхээр атомууд нь цахилгааны хувьд саармаг, атомын тоо нь цөмийг хүрээлсэн “бүрхэвч” буюу атом дахь тойрог хэлбрээр байрласан электронуудын тоотой тэнцүү. Устөрөгчийн атомууд (химийн тэмдэглэгээ - H) хамгийн энгийн бүтэцтэй, учир нь тэдгээрийн цөм зөвхөн ганц ганц протонтой. Атомын тоо нэмэгдэхэд цул буюу жин бас нэмэгддэг. Ураны атом 92 протон агуулдаг ба байгальд тохиолддог хамгийн хүнд атом болдог. Атом жин ихтэй, үелэх хүснэгтийн бүхий л элементүүдийг зохиомол аргаар гарган авчээ. Гадаад бүрхэвч дахь электронуудын тоо элементүүдийн химийн шинжийг олон талаар тодорхойлдог. Төстэй шинжтэй элементүүд босоо байдлаар бүлгүүдээр байрладаг. Жишээ нь 8-р бүлгийн бүх элементүүд “өнгөт хийнүүд” гелийгээс бусад нь гадаад бүрхэвчдээ 8 электронтой, бусад элементүүдтэй урвалд ордоггүй. Хүснэгтийн хэвтээ эгнээнүүдийг үеүд гэх ба (1-ээс 7 дахь), харин босоо эгнээнүүдийг бүлгүүд (1-ээс 18 дахь) гэж нэрлэдэг.
XXI ЗУУН
ШИНЭ ЭЛЕМЕНТҮҮДИЙГ эрдэмтэд атомуудын цөмийг синтезлэх замаар гарган авч болно; тийм элементүүдийн хагас задралын үе нь богинохон байдаг.
Ирээдүйд атомуудын цөмийг синтезлэх замаар гарган авч болох ЭЛЕМЕНТҮҮДИЙН ХУВЬД атомын тоо нь 114 орчим, нейтроны тоо нь 185 орчим атомуудтай, харьцангуй тогтвортой байна гэсэн урьдчилсан таамаглал байдаг.
Химийн элементүүдийн үелэх систем

Үелэх систем бүх элементүүдийг атом жингийн дарааллаар нь үзүүлдэг. Хүснэгт дахь элементүүд хэвтээ байдлаар үеүдэд, босоо байдлаар бүлгүүдэд өөрсдийн химийн шинж чанартайгаа харгалзан байрладаг. Бүлгү
ХИМИЙН ХОЛБООНЫ ХҮЧ
Атомууд өөр хоорондоо хүрэлцэхэд, тэдгээрийн электрон бүрхэвчүүд харилцан үйлчилж, химийн холбоо бүрэлддэг. Эдгээр холбоо нь ковалент, ионын болон металын гэж ангилагддаг.

Холбогдогч (валентийн) ионуудын хуваарилалт ковалент болон ионын холбоонд янз бүр байдаг.
Тодорхой нөхцөлд атомууд бие биетэйгээ холбогддог. Жишээ нь бие биеэсээ хол байрласан устөрөгчийн хоёр атом бие биендээ нөлөө үзүүлдэггүй. Тэдгээр нь хүрэлцэх үед нөхцөл байдал өөрчлөгдөнө. Цахилгаан статикийн хуулийн дагуу нэг атомын сөрөг цэнэгтэй электрон бүрхэвч нөгөө атомын эерэг цэнэгтэй цөмийг өөртөө татдаг. Электрон бүрхэвчүүд нэг нэгэнтэйгээ “нийлж урган” хоёр цөмийг тойрон сөрөг цэнэгийн бүс бүрэлддэг.
Таталт, түлхэлт

Ионын холбоо: давс нь натрийн эерэг цэнэгтэй атомууд болон хлорын сөрөг цэнэгтэй атомуудаас тогтдог талст бүтэцтэй
Энэхүү үйл явцад хязгаарлалт байгаа нь ойлгомжтой. Цөмүүд бие биендээ ойртож ирэхэд таталцлын хүч нэмэгддэг. Ийм хэлбрээр, молекул дахь атомуудын хоорондын зай хадгалагдаж, харин таталт болон түлхэлтийн зайг тогтоон барьдаг.
Янз бүрийн атомуудын хоорондын ковалент холбооны тохиолдолд, жишээ нь устөрөгчийн хлорид дахь, холбогч электронууд устөрөгчийн атомыг бодвол хлорын атом руу хүчтэй түлхдэг. Химийн холбоонд оролцож буй тийм энгийн холбоот молекулуудыг мономерууд буюу доод молекулт химийн нэгдлүүд гэдэг. Хоёр мономерийн нэгдлийг димер, гурван мономерийн нэгдлийг тример гэдэг. Хлорт устөрөгчийн молекул дахь цахилгаан цэнэг жигд бус хуваарилагддаг. Устөрөгчийн хлорид шиг тийм молекулууд хоёр туйлтай байдаг тул тэдгээрт байгаа холбоог хоёр туйлт ковалент холбоо гэж тодорхойлдог.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
ГАФНИЙН КАРБИД 7520°F (4160°С) –д хайлдаг нийлмэл нэгдлүүдийн хувьд хамгийн өндөр температурт хайлдаг.
ЭНГИЙН ДАВС (NACL) 1743,8°F (801°C) температурт хайлдаг; усны хайлах температур 32°F (0°С).
Металуудаас вольфрам ХАЙЛАЛТЫН ХАМГИЙН ӨНДӨР ТЕМПЕРАТУРТАЙ: 6191,6°F (3422°С).
Ионуудын тогтвортой бүтэц

Ковалент холбоо: хүчилтөрөгч ба устөрөгч нь усны молекул дотор холбогддог
Атом нь өөр атомын электроныг бүрмөсөн авч болдог. Тийм маягаар ионууд бүрэлддэг: эерэг цэнэгтэй катион, сөрөг цэнэгтэй анион. Тэдгээрийн хоорондын таталтын хүч эсрэг тэсрэг цэнэгээс болж их байдаг: тэд ионын бүтцийг бүрэлдүүлдэг. Ионын бүтцүүд маш тогтвортой, ионын нэгдлүүдийн хайлах температур (жишээ нь хоолны давс) ионын бус нэгдлүүдээс өндөр. Металууд ионын нэгдлүүд шиг бас тодорхой бүтэцтэй байдаг. Металын электронууд тодорхой атомд уяатай байдаггүй. Үүний оронд тэдгээр нь сөрөг цэнэгийн хуримтлалыг бүрдүүлж, хамтдаа эерэг цэнэгт цөмүүдийг холбож байдаг.

Метал холбоо: атомуудыг холиход холбоо нь задардаггүй
Ковалент холбоогоор холбогдсон молекулууд ер нь хэд хэдэн атомуудыг агуулдаг (хэрэв нүүрстөрөгчийн атом агуулдаггүй бол): хүхрийн давхар исэл (SO2), аммиак (NH3), озон (O3) болон ус (H2O) – нийтлэг жишээнүүд. Нүүрстөрөгчийн атом бусад элементүүдийн атомуудтай үйлчилдэг төдийгүй, бас өөр хоорондоо холбоо үүсгэдэг. Хамгийн түгээмэл нь нүүрстөрөгчийн хоёр атомын энгийн ковалент холбоо юм.
Гэхдээ нүүрстөрөгчийн атомууд бас шугаман ба салаалсан гинжин холбоогоор ч холбогдох чадвартай. Сая сая тийм нүүрстөрөгчийн холбоог агуулсан тодорхой нийлмэл молекулууд байдаг нь ойлгомжтой юм. Тэдгээр нь хүний нээсэн зарим бодисуудын тухалбал эмзүйн хэрэгслүүд, хуванцар зэргийн үйлдвэрлэлд маш чухал.
Цахилгаан сөрөгжилт
Цахилгаан сөрөгжилт (ЦС) гэдэг нь молекул доторх атомын өөртөө электроныг татах чадварын тоон тодорхойлолт. Түүний хэмжигдэхүүн нь холбогч электроноос шалтгаалж хэлбэлздэг. Гэсэн хэдий ч тэрээр электронууд атом руу бүрэн шилжилт хийснийг тодорхойлоход маш чухал. Хэрэв ЦС-ийн ялгавар 1,8-аас их байвал ионын холбоо бүрэлддэг. Хэрэв ЦС-ийн ялгавар бага байвал туйлгүй ковалент холбоо бүрэлдэнэ. Хамгийн цахилгаан сөрөгжилттэй элемент бол фтор (ЦС-ийн үзүүлэлт 4,0).

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

Ардчилсан улс нь хоёр үндсэн үүрэгтэй: шүүх, цагдаа гэх мэт төрийн байгууллагуудын үйл ажиллагааны чадамжыг батлан даах болон либерал үндсэн хуулийг хамгаалах явдал юм. Юуны урьд ардчиллын үед хянахад төвөгтэй, нийгэм дэх ардчилалын эсрэг хүчнээс хамгаалах явдлыг дээдлэ
XIX зууны аж үйлдвэржилтийн үеэр социализм нь улс орны улс төрийн амьдралаас ажилчин ангийг хасах болон ядуурлын эсрэг хөдөлгөөн болов. Бүх Европоор ажилчид өөрийн эрхийн төлөө тэмцэхийн тулд Үйлдвэрчний эвлэлүүдэд нэгдэцгээв. Социалист намууд ард олны дунд нэр хүндтэй х
ХҮН ӨНӨӨДӨР СОНИНООС УНШИЖ БАЙГАА ЗҮЙЛИЙГ хэлтсийн дарга, редакторууд өчигдөрхөн бэлтгэсэн байдаг. Сонинг эзэмшигчид, хэвлэгчид хэвлэгдэж байгаа материалын агуулгад нөлөөлдөггүй. Тэд сэдэвтэй хамааралтай хэлбэр рүү тэр бүр хутгалдахгүй, гэхдээ өөрсдийн сонины болон ре
Мэлхий нь сайтар хөгжсөн сонсгол бас хүчтэй дуу хоолойтой. Эрэгчин нь эмэгчнээ хээлтүүлэгт уриалан дуудсан авиа гаргадаг. Нөгөө талаас, саламандра хамтрагчаа анхилуун үнэр болон хурц тод өнгөөр татдаг. Хоёр нутагтны хээлтүүлгийн явц маш төвөгтэй ч болох нь бий. Эрэгчин н
Улам бүр олон тооны хүмүүс интернетээс мэдээлэл олж авахаар өөрсдийн компьютертаа ханддаг болов. Гэсэн хэдий ч хэвлэл мэдээллийн хэвлэмэл хэрэгслүүд ирээдүйтэй хэвээр байна, гэхдээ өөр хэлбэтэй байж болох юм. Өнөөдөр сонинууд нь мэдээллийг интернетэд файл болгон өөрийн
XXI зуундулс орнууд болон Гринпис, Оксфам зэрэг төрийн бус байгууллагуудын хоорондох хэрүүл маргааны гол объект нь даяаршил байх болно гэж үздэг. 2007 онд Германы Ростокт болсон “Их наймын” уулзалт дээр цаг уурын өөрчлөлт болон Африкт тусламж үзүүлэх шинэ санаачлагуудыг ба