Орчин үеийн уран барилга
Аж үйлдвэрийн хувсьгал уран барилгын шинэ хэлбрийг бүтээх боломж олгсон төдийгүй энэ нь түүнд нэн шаардлагатай байлаа. Үйлдвэрийн шинэ төвүүдийн өсөн нэмэгдсээр буй хүн ам, дэлхийн хоёр дайны сүйрэл, шинэ аж үйлдвэрийн болон аж үйлдвэрийн дараах нийгмийн шинэ бүтэц – энэ бүхэн хүмүүсийг орон сууцаар хангахад зөвхөн барилгын үйлдвэрлэлийн түвшин л хийж чадах тийм нөхцлийг бүрэлдүүлжээ.

→ Аж үйлдвэрийн хувьсгалын явцад гаргаж авсан барилгын шинэ материалууд болон технологиуд нь уран барилгын нүүр царайг өөрчлөв.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
АЖ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬСГАЛ Англид тээвэр болон аж үйлдвэрийн технологийн эрчимтэй дэвшлийг хангасан уурын хөдөлгүүр зохион бүтээснээр эхлэдэг.
АЖ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬСГАЛ барилгын шинэ хэлбрүүдийг бүтээх боломжтой шинэ материалуудаар уран барилгачдыг хангадаг.
ИНТЕРНАЦИОНАЛЬЧ АРГА МАЯГ нь түүхэн арга маягуудаас хөндийрснөөр тодорхойлогддог.
АЖ ҮЙЛДВЭРИЙН ЭРИНИЙ УРАН БАРИЛГА
Аж үйлдвэрийн хувьсгал нь төмрийг барилгын материал болгон ашиглаж болох тийм тоо, хэмжээгээр гаргаж авах төмөр олборлолтыг бололцоотой болгов. Ялалтын эриний дэлхий дахины аж үйлдвэрийн үзэсгэлэнгүүд барилгын шинэ технологийг тод томруун харуулав.

Болор ордон, Лондон
1775 онд төмрийн үйлдвэрлэлийн технологи дахь аж үйлдвэрийн шинэчлэлүүд Англи дахь Северн мөрөн дээрх гүүрийг бүхэлд нь ширмээр хийх санхүүгийн бололцоотой болов. Урьд нь историзмын арга маягаар ажиллаж байсан уран барилгачид ч төмөр бүтээцүүд ашигладаг болов, гэхдээ энэхүү материалыг барилгын нүүрэн талаас нууцалдаг байлаа.
Болор ордон
1851 онд барилгын материал болсон төмөр Дэлхий дахины үзэсгэлэнд зориулан тусгайлан барих болор ордонг барьж болохоо итгэлтэй мэдэгдсэн юм. Зохион бүтээгч Джон Пакстон герцог Девонширийн цэцэрлэгүүд эрхэлдэг байхдаа анхны төмөр шилэн бүтээцүүдээ боловсруулж байжээ. Болор ордон нь бүхэлдээ үйлдвэрлэлийн аргаар бэлтгэгдсэн жишиг элементүүдээр баригдсан анхны барилга байлаа. Тэрээр металл араг ястай, өндөр нь 34 метр, шилэн хавтангаар битүү бүрэгджээ. Эл барилгыг босгоход 8,4 га талбайд ердөө л 17 долоо хоног шаардагдсан юм. Үзэсгэлэн дууссаны дараа түүнийг салгаж Лондоны Сайденхемд шилжүүлжээ. Үүргийн уран барилга Дэлхий дахины үзэсгэлэнгийн үеэр рекорд барилгууд баригдаж, аж үйлдвэрийн барилгын аргуудыг төмөр замын депо (өртөө), гүүр, заводууд, их дэлгүүрүүд зэрэг барилга байгууламжуудыг барихад ашиглаж байлаа. Гэвч орчин үеийнхэн тэднийг уран барилгын зүйл хэмээн тооцсонгүй. Тэдгээрийг “үүргийн уран барилгад”хамааруулж, зориулалтыг нь нууцлахын тулд нүүрэн талыг нь ихэвчлэн түүхэн стилиэр хийдэг байв. Тийм хандлагын жишээ нь Лондон дахь Сент-Панкрас төмөр замын өртөө юм. Тэнгэр баганадсан барилгууд 1870 онд АНУ-ын хотуудад улам бүр өндөр барилгууд барих болов. Төмөр араг яс хэрэглэснээр өндөр барилга барихад бүтээцүүдийн жинг өөр дээрээ авдаг зузаан хана шаардлагагүй болов. Тэнгэр баганадсан барилгуудын өндөр нэмэгдсэнээр гадаад хэлбэр нь их энгийн болж завсартаа шилэн цонх бүхий тоосгон өрлөгийн бүсүүд мэт үзэгдэх болов. Үүнээс өмнө нь ч гэсэн өндөр барилгууд баригдаж байсан нь үндсэндээ Европын дундад зууны сүмүүд байжээ. Гэтэл тэнгэр баганадсан барилгууд сууц болон албан тасалгааны журмаар ашиглагдах болов. Өндөр өндөр барилгууд буй болоход XIX зууны эцсээр аюулгүй, үр бүтээмж сайтай лифтүүд зохион бүтээсэн нь асар их нөлөө үзүүлэв.
XXI ЗУУН
ЭЙФЕЛИЙН ЦАМХАГ Парижид өнөөг хүртэл сүндэрлэж байна. Болор ордон 1936 онд шатсан бол, машины үзэсгэлэнг 1910 онд хураажээ.
XXI ЗУУНЫ ТЕХНОЛОГИ 1800 онд эхлэсэн үйл явц - барилга дахь хувьсгалыг үргэлжлүүлж байна.
XX-XXI ЗУУНЫ ЭЦЭСТ уран барилга модернизмын улиг сургаалиас холдож, янз бүрийн зарчмууд, элементүүдийг механикаар нэгтгэхийг чухалчлав.
Дэлхий дахины Үзэсгэлэн

Эйфелийн цамхаг анх түр зуурын байгууламж мэтээр сэтгэлд бууж байжээ

Парис дахь Машины үзэсгэлэнг 1889 онд Шарль Дютер, Виктор Контамин нар барьжээ
1899 онд Парижид болсон ДЭЛХИЙ ДАХИНЫ ҮЗЭСГЭЛЭНД инженер Гюстав Эйфель дэлхийд хамгийн өндөрт тоцогдох 324 мет өндөр асар том мещтаал бүтээц бүхий цамхагийг зохион бүтээжээ. Үүнээс өмнөх хамгийн өндөр зохиомол байгууламж нь АНУ-ийн нийслэл дэх 170 метрийн өндөр, Джордж Вашигтоны дурсгалын хөшөө байв. Эйфелийн дээд амжилтыг 1930 онд байгуулагдсан Крайслер-билдинг хэмээх тэнгэр баганадсан барилга эвджээ. Парижийн үзэсгэлэнгийн бас нэгэн дээд амжилт бол гурван нугаст, арка хэлбрээр баригдсан 117 метр өргөн шил болон металлаас тогтсон заал, Машины үзэсгэлэн байлаа.
ТҮРҮҮ МОДЕРНИЙН УРАН БАРИЛГА
ХХ зуунд уран барилгачид аж үйлдвэрийн хувьсгалын ачаар буй болсон шинэ бололцоонуудыг туршиж байлаа. Тэдгээр нь түүхэн стильтэй нүүрэн талаас цааш өөрийн гэсэн шинэчлэгдсэн барилгуудыг нуухгүй байлаа.

Ар деко нь ХХ зууны 20-30-аад оны өндөр барилгын аргыг тодорхойлов. Энэхүү аргын эхлэлийг францын дизайнчид өөрсдийн “Олон улсын орчин үеийн чимэглэлийн болон аж үйлдвэрлэлийн урлагийн” үзэсг
XIX зууны хамгийн эцсээр урам зоригийн шинэ эх булаг эрэлхийлэхдээ дизайнерууд болон уран барилгачид викторын үеийн холион бантан болон түүхэн стилиэс холдож эхлэв. Ар нуво Ар нуво хэв маягийг гоо сайханд байгалийн аясуудыг ашигладаг. Тэрээр ургамал, өвсний дүрслэлийг чимэглэлийн хэлбэрт оруулдаг. Тэр үеийн уран барилгачид хэлбэр бол зориулалтын араас дагах ёстой, чимэглэлийн цогц бүтээцээс үүсч гарах учиртай, харин гоё сайхан бол хэлбэр болон зориулалт давхцсан үед буй болдог гэж үздэг. Урлаг болон гар урлалын Хөдөлгөөний нөлөөн дор тэд хүн шинэ технологитой үр бүтээлчээр харилцан ажиллахыг эрмэлзэж, аж үйлдвэрлэлийг гоё сайхныг олон нийт рүү оруулахын тулд ашиглаж болно гэдэгт итгэж байлаа. Ар нуво нь Эктор Гимарын муруй шугамт байгалийн бүтээцээс Чарльз Ренни Макинтошийн шулуун шугамт бүтээлүүд хүртэл найруулгын олон тооны хувилбруудтай байлаа.
Модернизм орж ирсэн нь

Усан оргилууртай байшин. Пенсильвани, уран барилгач Фрэнк Ллойд Райт (1934 онд баригджээ)
ХХ зууны эхээр чимэглэлийн уран барилгад хандах хандлага эрс өөрчлөгдөв. Немцийн уран барилгач Адольф Лос чимэглэхүйг “гэмт хэрэг” хэмээн зарлан хадуурав. 1907 онд Петер Беренс немцийн AEG пүүст уран сайхны зөвлөхөөр томилогдон, хөдөлгүүрийн заводыг ган, шил болон төмөрбетоны цул бүтээц ашиглан бариулжээ. Үйлдвэрийн төсөл нь хэлбэр нь зориулалтаа дагах ёстой гэсэн модернизмийн үзэл санаанд нийцэж байв. 1910 оноос Беренсийн дэргэд Людюиг Мис ван дер Роз болон Вальтер Гропиус нар суралцаж эхлэсэн ба арван жилийн дараа гэхэд тэд ХХ зууны хамгийн нөлөөтэй уран барилгачдын тоонд оржээ.
Авангард
Дайны хоорондох жилүүдийн авангард стилиуд Баухаус шиг тэгтлээ өргөн тархаж чадсангүй, гэхдээ тэдний хэлбрүүд ХХ зууны уран барилгад хүчтэй нөлөө үзүүлэв. Фашист Италийн футуризм болон Зөвлөлт Оросын консерватизмд нийтлэг зүйл их байлаа. Тэд булаан эзлэсэн, түрэмгий шинжтэй шинэ аж үйлдвэрийн эриний бололцоог илэрхийлсэн хэт орчин үесэг уран барилгыг буй болгохыг зорьж байлаа. Германы “Мост” бүлэг эх суурийг нь тавьсан экспрессионистуудын уран барилга нь академик нөлөөнөөс чөлөөтэй, уран барилгын яруу тод илэрхийлэл олохыг эрмэлзэж байлаа. Экспрессионист уран барилгын төлөөлөгчдийг гадаад засал биш, харин барилгын бүтээцийн ер бусын хэлбрүүд сонирхлыг нь татаж байлаа.
Интернациональч арга маяг

Эктор Гимарын парижийн метрод орох хаалга (1900 онд баригджээ)
Корбюзье, Мис ван дер Роз болон Гропиус, тэрчлэн Фрэнк Ллойд Райт нарын хэрэглэдэг байсан интернациональч аргад Баухаус их нөлөө үзүүлжээ. Энэ аргын хувьд нарийн төмөр болон бетон тулгууртай, нүүрэн талаа дагасан хэвтээ байдлаар эгнэсэн цонхнуудтай, хавтгай дээвэртэй барилгууд зонхилдог.
Герман дахь НАЦИСТИЙН ДЭГЛЭМ Баухаус болон модернист уран барилгыг үгүйсгэв. Гэхдээ энэ үед Италид модернийн уран барилга фашистуудын дунд түгээмэл байлаа.
ВАЛЬТЕР ГРОПИУСЫН анхны эхнэр нь хөгжмийн зохиолч Густав Малерын бэлбэсэн эхнэр, Альма Малер байлаа.

Вальтер Гропиус, 1920 он
Вальтер Гропиус болон Баухаус
ПЕТЕР БЕРЕНСИЙН ШАВЬ, Вальтер Гропиус урлаг болон тэргүүний технологийг хосолсон дэд сургууль байгуулах зорилгоор 1919 онд Баухаус сургуулийг үндэслэжээ. Баухаусын багш нар нь зураачид Василий Кандинский, Пауль Клее Йозеф Альберс нар байлаа. Баухаусын уран барилгад барилга барихдаа шил, ган, төмөрбетон ашигладаг. Тиймэрхүү барилга байгууламжуудын гадаад шулуун шугаман төлөв байдалд голландын уран сайхны “Де хэв маяг” хөдөлгөөн нөлөө үзүүлжээ. Баухаусын ерөнхий арга зүйн зарчмууд нь “хэлбэр нь зориулалтаа дагах ёстой” гэсэн үүсгэл үнэнээс үүдэлтэй.
Гропиус болон Баухаусын бусад уран барилгачдын УЛС ТӨРИЙН СОНИРХОЛ хуучныг баримталсан Веймарт олонд алдартай бус болгож, 1924 онд тэд Дессау-д шилжин ирцгээж, Гропиус өөрийн сургуулийн шинэ төслийг зохиож байлаа. Нацистууд засгийн эрхэнд гарч сургуулийг хааснаар Гропиус Германыг орхин эхлээд Англид цагаачлан, дараа нь Америк явжээ.

Баухаус, Дессау, Вальтер Гропиус (1925 онд баригджээ)
ХОЖУУ МОДЕРН БОЛОН ПОСТМОДЕРН
Тухайн үедээ модернистууд хэмээн нэрд гарсан олон уран барилгачид дайны дараа ч үргэлжлэн ажилласаар байжээ. Гэвч ХХ зууны 60-аад онд хандлагууд өөрчлөгдсөн байна.

Ле Корбюзын “Орон сууцны нэгж”, Марсель (1946-1952 онд байгуулагджээ)
Дайны дараах үеийн барилгын үндсэн чиглэл бол модернизм байлаа. Гэвч удалгүй үүргийн үүднээс өргөн хүрээтэй ашиглах (функционализм) болон модернист арга маягаар жижигрүүлэх (минимализм) зэрэг асуудлууд гарч ирэв.
Модернистууд

Төв. Донелли Риккардо Бофилл, Чикаго, (1992 онд баригджээ)
Дэлхийн Хоёрдугаар дайн дууссаны дараа модернизмын үргэлжлэл болгон бүхий л томхон барилгуудыг ХХ зууны хориод онд үүссэн интернациональч арга стилиэр барих болов. Анхны модернистуудын томъёолсон функционализмын философи дагуу хямд хэрэгслээр бололцоот дээд зэргийн ашигт хүрэх явдал нь түүнтэй харгалзсан нэгдмэл хэлбэртэй жижигрүүлсэн гоо сайхныг буй болгоход хүргэв. Тэгэхдээ барилгын нэмэлт чимэглэлүүдийг илүүдэл гэж үзжээ, учир нь тэдгээрийн гоё сайхан нь зохион бүтээлтийн арга болон харьцаанд оршдог. Модернистууд, тухайлбал, Ле Корбюзье өөрийгөө барилгатөлөвлөгч гэж огтхон ч бодсонгүй, тэдгээр нь нийгмийг сайжруулан хүмүүсийн сэтгэлийн уран барилгачид болохыг эрмэлзэж байлаа. Дайны дараа Европын засгийн газар сүйдсэн хотуудын орчинг сэргээн босгох, түүний тулд бүхий л нөхцлүүдийг бүрдүүлсэн нь уран барилгачдад таатай боломж болов. Энэ үеэр Корбюзье Европт олон давхар цамхаган байшингууд барьж байлаа. АНУ-д цагаачлан суусан Мис ван дер Роэ томоохон корпорацуудад зориулан шил болон металлаар анхны тэнгэр баганадсан барилгуудыг барив. Нью-Йорк дахь Сигрэм компанийн барилга 1954-1958 онд баригдсан хүрэл болон шилээр хийсэн тэнгэр баганадсан барилга корпорацийн уран барилгын ойрын 30 жилийн загвар болов.
Модернизмын дараа

Йорн Утсоны Сиднейн дуурийн барилга (1957-1973 онд байгуулагджээ)
Бүр 60-аад он гэхэд интернациональч арга маягийг баримтлагч хязгаарлагдмал уран бүтээлчид өөрийгөө шавхсанаар постмодернизм хэмээх шинэ хөдөлгөөн үүсгэхэд хүргэв. Постмодернистууд хамгийн таатай хандлагуудыг олохын тулд модернизмын найруулгын үүсгэл үнэнийг авч хаяв. Дараагийн хэдэн арван жилийн туршид өнгөрсөн үеийн чимэглэлийн нарийн зүйлс болон найруулгын тусгалууд дэвжээнээ буцаж ирэв.

Ричард Рожерс болон Ренцо Пьяногийн Помпиду Төв, Парис(1972-1976 он)
ХХ зууны сүүлийн арван жилүүдэд модернизмээс холдох явдал үргэлжилж, зарим уран барилгачид өөрийн бүтээлдээ функционализмын үзэл санаанаас татгалзаж, ингэснээрээ өөрсдийн бүтээлдээ бусдаас ялгаатай хамгийн тод томруун хэлбрүүдийг өгч байлаа. Энэ үед хөгжиж байсан нөгөө нэг чиглэл бол функционализмын философоос их зүйлийг өөртөө шингээсэн хай-тек байлаа. Энэхүү стиль ирээдүйн гоо сайхныг тусгаж, болж өгвөл барилгын техникийн бүтцийг гадагш нь ил харуулж байв. Помпиду Төвийг барих үед барилгын тулгуурууд, дамжуулах шугамууд болон өргүүрийн сүлжээг гадна талд нь ил гаргажээ. Модернизмын жишиг гоо сайханд хүрэх нэгэн зүйл бол захын регионализм юм. Туйлын регионализмын төлөөлөгчид орчин үеийн барилгын технологийн ашиглалтыг хүлээн зөвшөөрч, уран барилгад тухайн орон нутгийн агуулгыг өгөхийн тулд байгалийн болон зохиомол элементүүдийг тооцон барилга барьдаг. Тийм хэлбрийн хамгийн нэрд гарсан ололт бол Сиднейн дуурийн барилга, тэнгисийн буланг угааж байдаг давалгаа болон дунгуудын дүрсийг давтсан бетон хийцтэй.
Постмодернийн уран барилга

Портлендбилдинг, Портленд, Орегон, уран барилгач Майкл Грэйвз (1980 онд баригджээ)

Гумбольдтын номын сан, Берлин, уран барилгач Чарльз Мур (1988 онд баригджээ)
ОНОЛЫН ҮНДЭСЛЭЛЭЭ 1966 онд нийтлэгдсэн Роберт Вентурийн “Уран барилга дахь нарийн зүйлүүд ба зөрчлүүд” бүтээлд гарган авчээ. Өмнөх интернационалист арга маягийн үед хязгаарлагдмал дизайнд сонирхлоо алдсан постмодернистууд барилганд санаатайгаар зөрчилдөгч шинжийг бүрдүүлэх болжээ.

ВЕНТУРИ БАРИЛГАД ЧИМЭГЛЭЛИЙГ НЬ БУЦААЖ, түүхэн ба соёлын ишлэл, постмодернын уран барилгачдын философийг Миса ван дер Роэгийн “жижиг юм том болдог” гэдэг мэргэн үгэнд эсрэгээр “жижиг юм- уйтгартай” гэсэн баталгаа өгдөг.
ХХ ЗУУН
ХХ зуун уран барилгын аугаа их шинэчлэлийн үе байлаа. Гэвч XXI зуунд ололт амжилтууд улам гайхмаар болж, хувьсгалт материалууд болон шинэ хэрэгцээ барилгын технологийг цоо шинэ утгаар дүүргэнэ.
XXI зуунд өмнөх дээд амжилтуудыг эвдсэн өндөр барилгууд баригдаж, зарим нь ээлжит дээд амжилтын эзэд болохоор зэхэж байна. Шинэ зуун уран барилгад цөмрөлт хийх нь дамжиггүй.
Мэдээллийн технологи
1990-ээд оны уран барилга дахь гол үйл явдал бол компьютерийг барилгын төлөвлөлтөд ашиглах болсон явдал. Бильбао дахь Гуггенхаймын музейн барилгын нарийн уран барилгыг компьютержсэн интерактив орон зайн анализ CATIA – ийн тусламжтайгаар төсөл нь зохиогдсон ба тэрээр эхлээд нисдэг аппаратуудыг төлөвлөх зориулалттай байв. XX зууны эцэс - XXI зууны эхээр компьютерууд барилгууд яг л мөргөлдөж байгаа юмуу, эсвэл доош сууж байгаа мэт болдог конструктивист арга маягыг хөгжүүлэхэд тусладаг. XXI зуунд уран барилгын хэлбрүүдийн хувьсалд мэдээллийн технологийн нөлөө үргэлжилсэр байх болно.
Улам дээшээ

Хятадын Төв телевизийн цамхагийн компьютер загвар, Бээжин, Рема Кулхаасын төсөл
Улс орнууд хамгийн өндөр барилга барихаар үргэлжлэн өрсөлдсөөр байна. 2003 онд сүндэрлэн боссон Тайбэй 101 448 метр өндөр, одоохондоо хараахан баригдаж дуусаагүй байгаа Арабын Нэгдсэн Эмират улс дахь Бурж Дубай удахгүй энэ үзүүлэлтийг давж гарна. Тэрээр 800 метр хүрнэ. Дубайд одоохондоо төлөвлөгдөж байгаа бас нэгэн барилга Тайбэй 101-ээс 3 дахин өндөр, ойролцоогоор 1500 метр хүрэх гэнэ. Шинэ хэлбрүүд Сүүлийн үеийн уран барилга ХХ зууны модернизмын хэлбрүүдийг цаашид хөгжүүлэх чиглэлтэй байна. Энэ чиглэлийн илэрхийллийн нэг нь деконструктивист уран барилга юм. Өөр бас нэг хувилбар нь байгалийн, шавьж хэлбэртний болон араг ястан хэлбэртний хэлбрүүдийн барилгыг бүтээдэг инженерын ажлыг байгалийн хэлбрийн судалгаатай хослодог Сантьяго Калатравын бүтээлүүдэд гардаг хувилбар юм. Үүнээс ялгаатай нь Хотын уран барилгын газар төлөвлөгдсөн Бээжин дэх Хятадын Төв телевизийн барилгын хазгай тэгш өнцөгт шугамуудаварга том торлог дүрсийг санагдуулдаг.
Эрчим хүчний хангамж

Шинжлэх ухаан, урлагын Төвийн хэсэг, Валенсия, Испани, уран барилгач Сантьяго Калатрава (1996 онд баригджээ)
Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны талаарх анхаарал халамж, материаллаг шалтгаан болон нарны хавтан батарей болон агаар сэлгэгчийн суваг, цонхны хяналтын тогтолцоо зэрэг харгалзах технологи байгаа нь олон уран барилгачдыг эрчим хүч бага хэрэглэдэг барилгуудыг төлөвлөхөд хүргэв. Лондон дахь Сент-Мэри Экс, 30 гудамжин дахь барилга, тэрчлэн нэрд гарсан “Өргөст хэмх” (2004 онд баригдсан) –ийг “Фостер и партнеры” компани төлөвлөсөн ба иймэрхүү маягаар барилгын доторх агаарын урсгалыг агааржуулагч ашиглалгүйгээр тухтай дулааныг барьж байхын тулд удирдаж болох ажээ.
Шинэ технологиуд
Аж үйлдвэрийн хувьсгалын үеэр болон дараа нь уран барилгын санаа цалгиж халгих нь европчууд хямд шил болон төмрийг амар их хэмжээгээр үйлдвэрлэдэгтэй нөхцөлдсөн байдаг. Технологиуд үргэлжлэн хөгжих нь эргэлзээгүй учраас XXI зуунд цоо шинэ арга, материалын тусламжтайгаар бүтээгдсэн барилгууд сүндэрлэх болно. Хэт бөх шил, нүүрстөрөгчийн мяндас, шинэ хэлбрийн хуванцар зэрэг тийм материалаар хийгдсэн бүтээцүүдийн бат бөх, тогтвортой чанарууд дээшилсэн нь уран барилга хөгжлийнхөө тасралтгүй үйл явцад оршин буйг нотлон харуулж байна.
Экологийн уран барилга

Сан-Франциско дахь Калифорнийн шинэ ШУА-ийн компьютер загвар, Ренцо Пьяно үйлджээ
XX экологийн асуудлуудын чухал болох тухай ойлголт өсөн нэмэгдсээр байгаа нь олонх уран барилгачид дээрх асуудлыг барилгын төлөвлөлтөд тооцож үзэхийг хичээх болов. Тиймэрхүү хандлагын жишээ нь, 2008 онд баригдаж дууссан Калифорнийн Шинжлэх Ухааны Академи юм. Барилгын “амьд дээвэр дээр” орон нутгийн ургамлын зүйлүүдийг суулгасан ба харин захаар нь фотоэлементүүд байрлуулжээ. Бүх цонхнууд гараар нээгдэнэ (орчин үеийн томоохон барилгуудын хувьд ер бус). Уг барилгыг түүн рүү байгалийн гэрэл аль болох их хэмжээгээр орохуйц байрлалаар барьсан ажээ.
XXI ЗУУН
ВИАДУК МИЙО-ГИЙН ТУЛГУУРУУД Эйфелын цамхагаас өндөр.
ХАМГИЙН ТОМ ШИЛЭН ХҮЛЭМЖ Английн Корнуоэлл дахь Эдемийн төсөлд буй.Тэрээр Лондонгийн Тауэрийг (Английн хааны өргөө байсан Лондон дахь шилтгээн-бэхлэлт, дараа нь онц гэмт хэрэгтэн хорих шорон, одоо музей - орч) ч өөртөө багтаана. Төслийг Николас Гримшоу гүйцэтгэжээ.

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

Исламын эхний багана – энэ нь шүтлэгийг хүлээн зөвшөөрөх буюу “шахада” юм. Энэхүү тунхаглал нь хүнийг исламд орсныг илтгэдэг, өөрөөр хэлбэл, “Аллахаас өөр Бурхан байхгүй, Мухамед бол түүний зөнч нь мөн” гэж итгэлтэйгээр өгүүлсэн нөхцөлд л мусульман боллоо гэсэн утгатай
Оролтын гол төхөөрөмж нь операторт тэмдэгтүүдийг хэвлэх, компьютерт олон тооны зааврыг өгөх бололцоог бүрдүүлэгч гар юм. Тэмдэгтүүд нь улс орон бүрт яльгүй ялгаатай. Оролтын өөр нэг чухал төхөөрөмж болох хулганыг солихын тулд Trackball болон Touch-pad гэгчийг бодож олжээ. Тэдгээр
Идиш бол Зүүн Европын еврейчүүдийн хэл бөгөөд славян, еврей, герман хэлний хослол юм. Эхэндээ идиш хэл дээр бичигдсэн бүтээлүүд алдартай биш байсан. Менделе МойхерСфорим идиш хэлний уран сайхны уран зохиолын үндэслэгч юм. Түүний “Шулам” гэдэг тууж нь еврей уншигчдыг өөри
1990-ээд оны уран барилга дахь гол үйл явдал бол компьютерийг барилгын төлөвлөлтөд ашиглах болсон явдал. Бильбао дахь Гуггенхаймын музейн барилгын нарийн уран барилгыг компьютержсэн интерактив орон зайн анализ CATIA – ийн тусламжтайгаар төсөл нь зохиогдсон ба тэрээр эхлээд
“АДАМЫГ БҮТЭЭСЭН НЬ” хэмээх ханын зураг Сикстины мөргөлийн ордонд байдаг ба Микеланжелогийн хамгийн том, нэрд гарсан бүтээл юм. Ханын зургуудыг бүтээхэд зургийг шууд нойтон хайрцаг дээр буулгадаг (‘’fresco’’–италиар шинэхэн). Хайрцаг хурдан хатах тул маш хурдан, тодорхо
Барокко нь Германд XVIII зууны эхээр, түүний газар нутаг нь сүүлчийн Гучин жилийн сүйрэлт дайнаас амсхийсэн үед үүсч буй болов. Энэхүү арга маяг нь рококогийн тансаг гоо зүйг өөртөө шингээн, нарийн хэлбрүүдийг маш хурдан олж авав. Италын олон уран барилгачид Бавари даяар аял