Дундад зууны уран барилга
Римийн эзэнт улсын уналт Европыг хоёр хэсэг болон задрахад хүргэв. Дорнод Римийн эзэнт улс цагийн урсгалаар Византийн эзэнт улс болон хувирч 1453 онд туркууд Константиноплыг эзлэх хүртэл оршин тогтнож байлаа. Баруун Римийн эзэнт улс бүрмөсөн задран унаж, баруунд нэгдмэл Ариун Римийн эзэнт улс байгуулагдах хүртэл олон зуун жил өнгөрчээ. Аажмаар Баруун Европт Византийн нөлөөгөөр уран барилгын арга маяг буй болсон нь “романы” гэгдэх болжээ. XII зуун гэхэд романы уран барилгаас готик хэмээх шинэ арга маяг хөгжин, Баруун Европын орнуудаар маш хурдан тархжээ.

→ Дундад зууны нийгэмд Сүм хийд ноёрхож, тэр үеийн томоохон байгууламжуудын олонх нь шүтлэгтэй хобоотой байлаа.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
ВИЗАНТИЙН УРАН БАРИЛГА хожим нь Византи улс үүссэн хуучин Дорнод Римийн эзэнт улсын барилгын сургуулийг төлөөлж байлаа.
РОМАН УРАН БАРИЛГА Римийн эзэнт улс мөхсөний дараа Баруун Европод төлөвшин буй болжээ. Энэ бол Ариун Римийн эзэнт улсын уран барилгын арга маяг байлаа.
ГОТИК УРАН БАРИЛГА гурван гол онцлогтой: суман хагас дугуй хаалга, нумууд бүхий хүнхэр (нервюра – хүнхрийг тогтооход зориулсан тоосгонууд), контфорс хагас дугуй хаалга (аркбутан – гаднах тулгуурын арка).
ВИЗАНТИЙН БОЛОН РОМАНЫ УРАН БАРИЛГА
Византийн уран барилгыг Эртний Римийн уран барилгын үргэжлэл хэмээн авч үзэж болно, тэр үед романы уран барилга Ариун Римийн эзэнт улсын үндэслэлтэйгээр буй болжээ.
Византийн уран барилга

Айя Софийн сүм, Константинопль: эхлээд византийн сүм (церковь) байснаа хожим сүм (мечеть) болгожээ
Римийн уламжлал дээр суурилсан Византийн уран барилга Дорнын нөлөөнд автав, учир нь Константинопль хот болон тус улсын ихэнх хэсэг Азид оршдог байлаа. Эзэн хаадын бунхнууд зовлон эдлэгчдийн авсны загвар, нийтийн халуун ус нь христийн сүмийн загалмай зүүлгэдэг танхимын загвар болж, харин тод жишээ нь Бурхдын сүм болдог Римийн дугуй сүм Равенна дахь Сан-Витале сүм (527-548 он), Константинопль дахь Айя Софийн (532-527 он) сүм зэрэг томоохон байгууламжуудын загвар болсон байна. Радиусан бүтээцтэй, бөмбөгөр оройтой, төвлөрсөн төлөвлөлттэй тийм байгууламжууд туркууд Византийг эзлэн авснаас хойш удаан хугацааны туршид үнэн алдартны сүмүүдийн загвар хэвээр үлдсэн юм.
Роман уран барилга

Сан-Витале сүм, Равенна: төв төлөвлөлттэй византийн сүм
Роман уран барилга нь Римийг унасны дараа Баруун Европ дахь уран барилгын анхны нэгдмэл хэлбэртэй уран барилга болж, үндсэндээ шүтлэгийн хэлбэртэй, дундад зууны Сүмийн ноёрхлыг тусгаж байлаа. Баруун дахь анхны сүмүүдийг эртний римийн базилика (тэгш өнцөгт хэлбрийн 2 тууш эгнээ баганатай, орон зайг нь 3 өрөөнд хуваасан - орч) хэлбрийн барилгыг шинэ үйл ажиллагаанд зохицуулан төлөвлөлтийг нь өөрчлөн зургийг нь зохиодог байжээ. Орох хаалга нь баруун талруу харсан, зүүн талд нь мэдээж, шүтээнээ залж, тэндээс номлогчид үйл ажиллагаагаа явуулдаг. Романы үед барилгын баруун талын нүүрэн талын дээд хэсэгт хөндлөн байгууламжууд гаргаж (ёслолд зориулсан) , харин сүмийн гол эзлэхүүн баруун талдаа энгийн иргэдэд зориулсан, зүүн талдаа шүтээнд болон шажин номлогч нарын үйл ажиллагаанд зориулсан байр хэсгүүдэд хуваагдана. Сүмүүдэд хөндлөн байгууламж барих үеэс эхлэн тэдгээрт цамхагууд буй болох нь олширч, дээдэс эрх баригчдад зориулсан хоор ч бий болжээ. Энэ чиглэл материаллаг байдлаараа франкийн хаадын өсөн нэмэгдэж буй хүч чадлыг илтгэж байлаа. Романы үеийн эцэс гэхэд том том ханатай барилгууд оройн хажуугийн ачаалалд хуваагдан, барилгын дотоод байдлыг нийтдээ их бараан болгов. Эртний цилиндр оройнуудыг тулгуур баганууд дээр орших солбицсон хэрээс маягийн оройгоор солив.
Сен-Сернен сүм шиг тийм МӨРГӨЛИЙН ТӨВҮҮДЭД гэгээнтний хүчин чадал хадгалагдаж байдаг. Эдгээр сүмүүд мөргөлчдийн цувааны хэрэгцээг хангахад зориулагджээ.

СЕН-СЕРНЕН СҮМИЙН ТӨЛӨВЛӨЛТ анхнаасаа Конке дахь Сент-Фуа сүмийг барихад боловсруулагдан 30 жилийн өмнө буюу 1050 онд эхлэжээ.

Сен-Сернен сүмийн төв неф (2 талаасаа баганаар хязгаарлагдсан, сунамал, тэгш өнцөгт байр - орч), Тулуза, Франци
Сен-Сернен сүм

Сен-Сернен
ТУЛУЗ ДАХЬ СЕН-СЕРНЕН СҮМ – өнөөдрийг хүртэл хадгалагдан үлдсэн, романы хамгийн том мөргөлчдийн хийдүүдийн нэгэн. 1080 болон 1120 оны үед баригдсан энэхүү сүм тэр үед үүсч байгуулагдаж байсан эртний христийн сүмүүдийн төлөвлөлтийн хөгжлийг харуулдаг. Сүмийн дээвэр нь хавтгай биш, харин хүнхэр. Шүтээнээс салбарласан хэд хэдэн жижиг мөргөлийн байрууд, тууш нефийг хөндлөн огтолсон хоёр жигүүр нь сүмд цовдлуулсан мэт хэлбрийг өгдөг. Роман аргын нэг шинэчлэл нь сүмийн үндсэн тэнхлэгийг хөндлөн огтолсон газар дөрвөн томруулсан баганаар тулж өгчээ.

Сен-Сернен, план
ГАДНААСАА сүм нь уран барилгын нийтлэг роман зохиомжийг агуулдаг, шүтээнийг тойрон бүлэглэгдсэн хэд хэдэн мөргөлийн газрууд, бас бүхнээс дээш сүндэрлэх цамхагуудтай. XV зуунд нарийн шовх оройг нэмжээ.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
ВЕСТВЕРКИ – роман арга маягийн сүмд тохирсон баруун талын ёслолын их нүүрэн тал.
ХЭРЭЭСЭН ЦИЛИНДР ОРОЙ нь нэгийг нь нөгөө дээр нь тавьсан хоёр цилиндр оройгоос тогтдог.
“ГОТИКО” (ГОТИКА) эхний үедээ тоомжиргүй нэр томъёо байлаа. Италид түүнийг түрэмгий хэмээн тооцогддог арга маягуудыг илэрхийлэхэд ашигладаг байв.
ГОТИКА
Готик уран барилгын төрсөн онг 1144 онд Францын Сен-Денид католик хийд барьснаар тооцдог. Дараагийн дөрвөн зууны туршид энэ арга маяг Баруун Европт гол зонхилогч нь байлаа.

Венеци дахь тэргүүнүүдийн ордон – Италын готикийн жишээ
Роман арга маягийн эсрэг готик уран барилга нь уран барилгачдад барилгын бүтээцүүдэд үйлчилдэг хүчнүүдийг тодорхойлон тэднийг тулгуурууд, баганууд, чулуун буюу тоосгон нуман болон гадагш төвийж гарсан хэсгүүдэд чиглүүлэх бололцоо олгодог математик тооцооллын үр дүнд буй болжээ.
Тэнгэр өөд
Тэр үеийн уран барилга өөрийн мөн чанараараа хуучнаараа шүтлэгийн байдалтай хоцорч, сүм хийдийг аль болох тэнгэрт ойртуулах гэсэн хүслээс шинэ чиглэл буй болов. Том том тулгуур багануудын хялбаршуулсан тогтолцоо нь тэдний хоорондох орон зайг цонхоор дүүргэж, улмаар сүмүүдийг гэрлийн урсгалаар хангах бололцоо олгосон нь роман аргын үеийн нүсэр байгууламжуудад сэтгэшгүй зүйл байлаа.
Аркууд болон хүнхэр орой

Кембриж дэх Хааны коллежийн мөргөлийн өргөө дэвүүр хэлбрийн оройтой
Романы уран барилгачид заримдаа хэрээсэн оройн захуудыг чимэглэлийн нумуудаар хийхэд анхаарч байв. Готик аргын уран барилгачид эдгээр нумуудыг буюу нервюрыг шинээр хэрэглэх болж, тэднийг дээврийн гол бүтцийн элемент болгов. Тэдгээрийг бараг хагас тойрог хэлбэртэй барьж, дараа нь нумуудын хоорондох сегментүүдэд суман хэлбрийн готик оройнуудыг байрлуулдаг байлаа. Энэ нь нэлээд хөнгөн, бат бөх бүтээцүүд буй болгоход хүргэв. Тулгууртай юмуу ханатай холбох цэгт суман арка болон хүнхэр нь хүчний ихээхэн хэсгийг шууд доош нь чиглүүлж, ингэснээрээ хажуугийн даралтыг хагас тойргон арка буюу хүнхэр хэрэглэснээс бага болгодог. Өндөр, саруулхан, агаарын байгууламжуудыг уран барилгачид босгож чадахгүй байсны учир нь хажуугийн ачааллыг дааж чадахуйц, тийм нүсэр хананууд шаардлагатай байлаа. Готик арга нь энэхүү асуудлыг хэд хэдэн аргаар шийдэж байлаа. Тэдгээрийн нэг нь нервюрт шилжиж, хүнхэрийн даралтыг даадаг хагас багана – колонет хэлбрийн барилгын тулгуурыг нэмж өгөх байлаа. Босоо, гадагш төвийж гарсан зүйлийн (контрфорс) хэлбэртэйханануудын гадаад тулгуур цаашдаа гадагш төвийж гарсан арка буюу аркбутан-аар нэмэгдсэнээр доор зогсож буй, нэлээд алслагдмал баганууд үлдсэн хажуугийн ачааллыг авах өөр дээрээ авах боломжтой. Эдгээр бүх нарийн зүйлүүд барилгын дотоод талыг бүтээцийн нүсэр байдлаас чөлөөлж, ханыг нэвтлэн ихээхэн гэрэл оруулах боломжтой болгов.
Шилтгээн
Дундад зууны Европ дахь улс төрийн тогтворгүй байдал готикийн үед олон тооны шилтгээн, бэхлэлтүүд барьж байгуулах шалтгаан болов. Тэдгээр нь эрхтнүүдийн суух газар, цэргийн түшиц газрууд болж байлаа. Европын цэргийн уран барилгад Византид болон Ариун Газарт загалмайтнуудын үзсэн зүйлээс их юм авчээ. Гэхдээ готикийн үеийн шилтгээнүүд суман аркууд, хүнхэр орой, готик чимэглэл зэрэг өвөрмөц нарийн зүйлүүдтэй байлаа. Готикийн үеийн улс төр Европт готик уран барилга дэлгэрсэн нь францын улс төрийн нөлөөллөө дэлгэрүүлэхтэй гар гараасаа барилцан явж байлаа. Хэрвэ Норманны Англид үүнийг талархан угтсан бол германчлагдсан дорнод Европт эсэргүүцлээр угтжээ. Учир нь тэнд роман арга маяг ноёрхсоор байжээ. Италид готикийн нөлөө мэдрэгдэж байсан ч зарим нэг элементүүдийг нь хүлээн зөвшөөрч, Альпаас хойш, Европт өргөн дэлгэрсэн гадаад контрфорс (гадагш төвийж гарсан зүйл) –оос зайлсхийж, роман уран барлгын арга маягаа хадгалж байлаа. Италын готикийн үеийг Дээд сэргэн мандал ч гэж нэрлэдэг.

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

Нарны тогтолцоо нь орчлон ертөнцөд тийм ч цор ганц бус. Оддын тогтолцооны олонхи хэсгүүдэд гарагууд оддыг тойрон эргэж байхад, нэгэн зэрэг цоо шинэ гарагуудын тогтолцоо бүрэлдэх үйл явц идэвхтэй явагддаг. Тийм болохоор эрдэмтдэд тодорхой зүйл бага. Гэлээ ч манай нарны тог
Иргэдийн хоорондын маргаан нь иргэний шүүхээр шийдэгддэг. Эрүүгийн гэмт хэрэг нь эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааны үүднээс талуудын нэг нь болох төр төлөөлдөг. Эдгээр гэмт хэргүүдийн ихэнх нь хүн амины ба хүчингийн гэмт хэрэг, хувийн өмчийн эсрэг гэмт хэрэг, хулга
Зөвхөн парламент, засгийн газар гэсэн төрийн байгууллагууд нь либерал ардчиллын улс төрийн бодит байдлын хэсэг болохгүй. Иргэд улс төрийн шийдвэрт үзүүлж чадах нөлөөллөө улс төрийн нам, холбоод, ХМХ-ээр дамжуулах институтууд байх нь нэн чухал.
Хүрэлцэхүй нь хамгийн том эрхтэн болох арьсан дотор оршдог. Хүрэлцэх, даралт болон чичиргээний хөөрөл түүний гурван давхрага дотор хүлээн авалтыг идэвхжүүлдэг: гадаад давхрага буюу эпидермис, дунд давхрага буюу дерма, дотоод давхрага буюу гиподерма. Дотоод давхрага нь ха
Бараг загасны нөөцгүй, бохирдсон далайн ус ч гэсэн цахилгаан эрчим хүчний эх булаг болсоор байдаг. Түлхэлтийн эрчим хүчийг дахин боловсруулдаг үйлдвэрүүд усны цулын хөдөлгөөнийг хөдөлгүүрийг ажиллуулахад ашигладаг. Түлхэлтийн шаардлагатай зөрөө нь 8 м байхад л хангалтт
Удалгүй христийг баримтлагчид тэрс үзэл тараасан хэрэгт буруутгагдан өөр шүтлэг бүхий хүн амын олонхийн зүгээс мөрдлөгөд өртөгдөв. Олонх нь Самари руу зугатаж, зарим нь Антиохия хүрсэн ба тэнд л тэднийг христчүүд хэмээн нэрлэх болжээ. Антиохид ромын эллинист шүтлэгийг б