Сонгодог уран барилга
Эртний грекийн уран барилгын гол зорилго бол театрууд, сүм хийд зэрэг нийгэм болон шүтлэгийн барилгууд барих явдал байлаа. Римийн уран барилга грекийн уламжлалыг хөгжүүлж, хагас дугай аркан хаалга болон бетон ашиглалт зэрэг техникийн чухал шинэчлэлүүдийг оруулжээ. Хожмын уран барилгын византийн, франкийн, болон Сэргэн мандлын арга маягууд сонгодог уран барилгын зарчмаар хөгжив. Орчин үеийн уран барилга эртний үеийн ололт, арга маягуудыг цаашдын уран бүтээлийнхээ үндэс болгодог.

→ Грек дэх сонгодог үе м.э.ө.700 оноос эхлэж м.э.ө. 300 оны орчимд дуусчээ.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
ЭРТНИЙ ГРЕКҮҮД чулуун сүмүүд барихдаа босоо тулгуурт уран барилгыг ашигладаг байлаа.
РИМИЙН УРАН БАРИЛГА хагас дугуй аркан хаалганууд болон хүнхэр хэсгийг чулуу,тоосго, бетоноор сүндэрлүүлдэг байв.
ЭНТАЗИС – ихэвчлэн түүний өндрийн 1/3 –ээр байрладаг баганын ишний зузаан хэсэг нь баганын төвөгтэй байдлын сэтгэгдлийг төрүүлж түүний ишний хүнхэр мэт хараа зүйн гажгийг арилгадаг.
ЭРТНИЙ ГРЕКИЙН БОЛОН ЭЛЛИНИСТ УРАН БАРИЛГА
Эртний Грекийн сүмүүд болон театрууд барууны ертөнцийн уран барилгын хэм хэмжээ мөн.
Ойролцоогоор м.э.ө.800 оны үед минойн болон микены соёл иргэншлийн үүр цайх үед домог зүй, шүтлэг, баяр ёслолоороо нэгдсэн грекийн үндэсний соёлын нийтлэг үүсчээ.
Эртний Грек

Энгийн хэрнээ бүтээмжтэй: Эпидавр дахь театр, м.э.ө. 350 оны орчимд баригджээ
Эртний Грекийн хамгийн дурсгалтай барилгууд нь сүмүүд болон театрууд байлаа. Сүмүүд нь босоо тулгуурт бүтэцтэй, баганууд дээр байрласан, намхан таазтай, битүү тэгш өнцөгт өрөө, тасалгаануудаас тогтдог. Театрууд нь хагас дугуй маягаар гүнзгийрч байрласан шаталсан эгнээ суудлуудаас тогтдог. Грекийн уран барилгачид бусдын соёлын техникийн арга барил болон янз бүрийн элементүүдийг идэвхтэй зээлдэн хэрэглэдэг байлаа. Эх газрын Грект анх буй болж байгаа римийн өмнөх багануудад микены баганын дээд хэсэг нь болон дээшлэх тусам нарийсагч баганын гол хэсгүүд м.э.ө. VII зуунаас грекчүүд нягт харилцаатай байсан египет арга маяг хосложээ. Цагийн урсгалаар римийн өмнөх баганыг Бага Азид анх буй болсон ионын хэлбрээр сольжээ. Коринфийн баганыг анх Бассах-д Аполлон Эпикурейскийн сүмийн барилгад ашиглажээ. Тэрээр ионы хэлбрээс үүсэлтэй, гэхдээ дээд хэсэг нь гоёмсог цэцэгт угалзаар чимэглэгджээ. Хожим энэхүү тансаг хэлбэр римчүүдийн хувьд түгээмэл болжээ. Эллинист арга маяг Пелопонессын дайнд Спартчууд Афиныг ялсны дараа Эллада эдийн засаг болон улс төрийн эмх замбараагүй байдалд автав. Зөвхөн Александр Македонскийн үед хүчирхэг гүрнийг байгуулсан Грек улс өмнөх сүр хүчээ дахин олж авч чаджээ. Өмнө нь олон нийтийн барилга байгууламж эрхэлж байсан уран барилгачид одоо хувийн байшингуудад анхаарлаа хандуулав. Даруухан грек сууцны байшингууд ордны хэмжээнд хүртлээ нийтлэг нэг дээвэртэй баганат гудамжууд нь чинээлэг иргэдийн баримлаар чимэглэгдэж байлаа. Зарим судлаачид энэхүү шинэ үзэгдлийг барууны ертөнцийн өмнөх уран барилгын хэмээн тооцогддог эртний грекийн уран барилгын эрх чөлөөт энгийн байдлаас салсан, уналтын гэрч, эзэнт улсын илүүдэл хэмээн үзсэн байдаг.
“АКРОПОЛЬ” грекээр “дээд хот” гэсэн утгатай.

Афинд зориулсан ПАРФЕНОН, афины Акропольд босгосон сүмүүдийн нэг, Перикл дахин бүхэл бүтнээр нь дахин барьжээ.

1687 онд тэнд байрлаж байсан туркийн дарины агуулах венецчуудын суманд өртөхөд Парфенон ИХЭЭХЭН ГЭМТЭЛ авчээ.

Акрополь дахь Эрэхтейон сүмд баганын оронд баримал дүрсүүдийг ашиглажээ
Акрополь болон Прафенон
Афины Акропольд байрладаг ПАРФЕНОН м.э.ө. 447-436 онуудад персүүдийн нураасан хуучин сүмийн байран дээр баригджээ. Эртний грекийн сүмүүд эхлээд модон багануудаар хүрээлэгдсэн, салхи болон борооноос давхар налуу дээврээр хамгаалагдсан, тоосгон өрөөнөөс тогтож байлаа. Цаг улирах тусам түүнийг найдвартай шохойн чулуугаар барих болов. Зургаан баганатай ердийн грек сүмүүдээс ялгаатай нь гэвэл, Парфеноны нүүрэн талд 8 баганатай, тэднийг ихэвчлэн гантигаар хийсэн байдаг. Парфеноны баганууд нь шулуун шугаман дүрстэй байдаг. Энэхүү техникийг энтазис гэж нэрлэх ба үнэн хэрэгтээ алслалтыг нэлээд шулуухан болгодог.

Парфенон, Афин хот, м.э.ө.447-436 он
Грекийн уран барилгын босоо хэсгүүд
ЭРТНИЙ РИМИЙН УРАН БАРИЛГА
Римийн барилгачид уран барилгад бетоныг анхлан ашиглаж эхлэсэн ба хагас дугуй аркан хаалга, хүнхэр дотор, бөмбөгөр оройг өргөн ашиглаж байжээ. Байгуулалтын арга маягийн хувьд олон зүйлийг эртний грекчүүдээс зээлдэн хэрэглэжээ.

Рим дэх бурхдын сүм, м.э. 118-128 онд байгуулагдсан, оройн өндөр нь 43,3 метр
Римийн соёл иргэншил өөрийн эхлэлээ Италын хойд хэсэгт ноёрхож байсан этрускуудээс авчээ. Тэднээс римчүүд хагас дугуй аркан хаалга, хүнхэр дотор, бөмбөгөр оройг нь зээлдэн ашиглаж байлаа. Римийн уран барилгад грекчүүд ихээхэн нөлөө үзүүлжээ. Тэд Италид өөрийн колонитой байсан ба эдгээр газар нутаг нь м.э.ө. 146 он хүртэл Римийн газар нутгийн хэсэг нь байжээ.
Уламжлал ба шинэчлэл
Римийн уран барилгад сонгодог Грекийн хувь нэмэр үлэмж их байлаа. Гэвч грекийн элементүүд үндсэндээ нүүрэн талын чимэглэлд ашиглагдаж байлаа. Римийн барилгуудын бүтээц ихэнхдээ тоосго болон бетон хана, нуман хаалга ашиглахад үндэслэгддэг, харин грекийн уран барилгын босоо тулгуурт бүтээцүүдийг ашигладаггүй байлаа. Хүнхэр дотор, бөмбөгөр орой нь римчүүдэд томоохон орон зайг нэмэлт завсрын тулгуургүйгээр таглах бололцоог олгов. Шохойн чулуу, хайрга, ус, галт уулын үнс хольж зуурдаг бетоны шинийг санаачлагч аргууд римчүүдэд тулгууруудын хоорондох зайг үлэмж нэмэгдүүлэх бололцоо олгов. Рим дэх Бурхдын сүмийн битүүлсэн оройн талбай Сэргэн мандлын үе хүртэл дэлхий дээр хамгийн том нь байсаар байлаа.
Хүч чадлын билэг тэмдэг
Римийн суурингууд хойд-өмнө болон баруун-зүүн гэсэн тэнхлэгийг бүрдүүлдэг хоёр том гудамжийг тойрсон нийтлэг торон зарчмын төлөвлөлттэй байлаа. Форум (өргөн олны хурал цуглаан болдог талбай) нь орчин үеийн хотын төв талбайн урьтал байсан ба грекийн хотууд ардын хурал явуулах газраас улбаатай. Тэрээр эдгээр хоёр гудамжны уулзварт, том том олон нийтийн барилгуудын, тухайлбал, базилика (шүүх болон худалдааны газар), сүмүүд болон ялалтын хаалганы хүрээлэлд оршдог. Римийн уран барилга римийн сүр хүчийг төрүүлэгч болон түүний билэг тэмдэг нь байлаа. Засгийн газар байгалийн барилгын материалыг дан ганцаар эзэмшиж, тоосгыг улсын тоосгоны үйлдвэрүүдэд үйлдвэрлэж байсан ба иргэний байгууламжуудыг ббарих ажлыг цэрэг армид оноодог байлаа. Эзэнт улсын зам, гүүрүүд асар том Римийн эзэнт улсад шаардлагатай бүхий л зүйл болох бараа товар болон цэргийн хурдан хөдөлгөөнийг хангахад чиглэж байлаа. Зарим римийн иргэдийн баян тансаг байдал нь цэцэрлэгт болон тагт сэрүүн орднууд, баганууд бүхий зааланд биеллээ олсон байлаа. Шигүү хүн амтай хотуудад римчүүд олон давхар сууцнууд босгохын тулд цуврал үйлдвэрлэлийн технологийг ашиглаж байв.
Римийн НУМАН ХААЛГА
РИМИЙН АРКУУД хагас дугуй хэлбэртэй. Тийм хаалгууд нь акведуки, виадуки (хавцал дээгүүрх гүүр) зэрэг ихээхэн зайг хаах бололцоотой.
Тулгуур нум тавьж өрлөг хийх хэмээн нэрд гарсан АРГА БАРИЛААР БАРИГДСАН римийн аркуудыг хагас дугуй модон рааман дээр босгож, дараа нь хураан авч, цайзны чулуу оруулж тавьдаг байв – дээд талын төв хэсэг.
Хагас дугуй нуман хаалгуудад үүсдэг ХҮЧНҮҮД талуудаа гадагш нь эвдлэхийг эрмэлздэг. Энэ шалтгаанаар анхны нуман хаалгууд, хүнхэр оройг газар доор байгуулж байжээ. Римчүүд эдгээр хажуугийнг хүчнүүдэд аркийн тулгууруудыг сөргүүлэн босгожээ.

Ялалтын хаалга, Лептис Магна, Триполи, Ливи улс
XXI ЗУУН
РИМИЙН АКВЕДУКИ (гүүр хэлбрээр байгуулсан ус дамжуулах суваг) андалузын Альмукар (Испани) хот өнөөг хүртэл зориулалтаараа ашиглагдаж байна.
ОРЧИН ҮЕИЙН СТАДИОНУУД Римийн Колизей мэтийн Грек, Рим дахь амфитеатрууд болон стадионуудын загвараар байгуулагджээ.
Уналт
Римийн эзэнт улсын сүр хүчин өсөхийн хэрээр түүний уран барилга улам бүр тансаг, сүрлэг сайхан болсоор байлаа. М.э. III зуунд тус улсыг хамарсан дотоод болон гадаад улс төрийн хямралын болон санхүүгийн тогтолцооны уналт, эзэнт гүрний уналт ойртож буй нөхцөлд уран барилгын хөгжил саатахад хүрчээ. Эзэнт гүрнийг бие биеэ хурдан сольсон эзэн хаад удирдаж байсан авч тэдний барилгын төлөвлөгөө биелэгдэх нь ховорджээ.
Акведуки (гүүр хэлбрээр байгуулсан ус дамжуулах суваг)
Акведукийг римчүүд анхлан барьж байгуулаагүй ч гэсэн Эртний Рим дэх түүний хэрэглээний хүрээ нь харьцуулшгүй байлаа. Эзэнт улсын болон Римийн хүн амын өсөлт нь усны эх булаг хүрэлцэхгүй, хялбархан бохирдоход хүргэв. Римчүүд хотруу цэвэр ус дамжуулалтыг арка хэлбрийн байгууламжууд - аркадыг барьснаар амжилттай шийдвэрлэв. Яваандаа голын хөвөөг тийм байгууламжууд эзлэв. Хотуудад олон давхар аркадыг усаар хангах, түүнийг бохирдлоос хамгаалахад ашиглах болов.

Зураг: Пон-дю-Гар, Франци (м.э. I зуунд байгуулагджээ)

Бетон ашиглан баригдсан Рим дэх Колизей м.э. 80 онд дуусчээ.

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өсөлтөд зөвхөн бордоо нөлөөлдөг бус. XIX зууны хоёрдугаар хагасаас эхлэн химийн бодисуудыг ургамлын хортон организмуудтай тэмцэхэд ашиглаж эхэлжээ. Жишээ нь фермерүүд “бордоо хольц” (зэсийн сульфатын уусмалд хуурсан шохой) – ийг ургацанд за
Дун хорхой болон толгой хөлтнүүд нялцгай биетэнд хамаарагддаг. Тэдгээр нь толгой, дотоод эрхтүүд бүхий их бие, хөлнөөс тогтдог. Нялцгай биетнүүд зөөлөн биеийг нь хамгаалдаг, дун хорхой болон хос хавтаст нялцгай биетнүүдийн адилаар шохойлог дунтай байдаг. Зөвхөн толгой хө
Өнгөрсөн зууны жараад онд америкийн мэдрэлийн зүйч Хайнц Кохут “Өөрөөгийн сэтгэл зүй” нэртэй сэтгэл судлалын сургууль байгуулжээ. Энэхүү чиглэлийн үүднээс хүмүүсийг салангад хувь хүмүүс биш, харин бусадтай харьцах нийтлэг хөгжилд нь авч үзсэн байна. “Би” –гийн хөгжил
Исламын эхний багана – энэ нь шүтлэгийг хүлээн зөвшөөрөх буюу “шахада” юм. Энэхүү тунхаглал нь хүнийг исламд орсныг илтгэдэг, өөрөөр хэлбэл, “Аллахаас өөр Бурхан байхгүй, Мухамед бол түүний зөнч нь мөн” гэж итгэлтэйгээр өгүүлсэн нөхцөлд л мусульман боллоо гэсэн утгатай
Кино үйлдвэрлэл дэх улс төрийн нөлөө өссөөр байлаа. 1917 онд Германы хувийн кинокомпаниуд Universum Film AG (UFA) болон нэгдэв. Энэ компанийн үндсэн хөрөнгийн гуравны нэгийг засгийн газраас гаргасан нь шинэ урлагийг өөрийн үзэл сурталдаа ашиглах гэсэн хүсэлд байлаа. Улс төрийн нөлөө
Идеализм нь туршлагаас гадна байсан “абсолют”, “нийтлэг байдал” –тай адил үзэл санаанд үндэслэгдсэн. Романтик философоор цэнэглэгдэж Гегель германы идеализмд үзэл бодлын нарийн системийг өгсөн.